18/06/2026
ЗҮҮН БҮСИЙН ХУРД БА АЛДАРТ ХҮЛГҮҮДИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ УРАЛДААН
🏇Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар товлосон бөгөөд "Жавхлант шарга" МСУХ, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.
✅Зүүн бүсийн хурдан морины уралдааныг 6 насны есөн ангиллаар зохион байгуулах бөгөөд уралдааны өмнө шударга хэмжилтэд оруулж, барианд орж ирсний дараа дахин хэмжилт хийж баталгаажуулах юм.
🏆Мөн энэ удаагийн уралдааныг Сүхбаатар аймгаас тодорсон алдарт хурдан хүлгүүдийн нэрэмжит цомын төлөөх уралдаан болгон зохион байгуулахаар төлөвлөж, зураг төсөл бүрэн боловсруулагдан, бүтээн урлах ажлыг эхлүүлээд байна.
✅Энэхүү цом нь 80 лангийн цул мөнгөн цом байх бөгөөд уяачийн гэр бүлд үеийн үед өвлөгдөн үлдэх дахин давтагдашгүй, нандин дурсгал болох юм. Цом 40х28 хэмжээтэй, хийморийн морин тагтай бөгөөд Монгол үндэсний уран сийлбэрээр чимэглэсэн тусгай хайрцагтай байна.
ЖАВХЛАНТ ШАРГА МСУХ