24/02/2026
ДЭМЖЛЭГИЙН БАГ
🎈Аутизмтай хүүхдүүд ба Цагаан сар
Цагаан сар бол бидний уламжлал, баяр хөөр дүүрэн сайхан баяр.
Гэхдээ аутизмтай хүүхдүүдийн хувьд энэ үе маш их ачаалал болдогийг санах хэрэгтэй.
Олон хүн
Чимээ шуугиан
Тэврэх, үнсэх
Шинэ орчин, өөрчлөгдсөн дэглэм
Эдгээр нь аутизмтай хүүхдэд айдас, стресстэй байдал, уур бухимдал үүсгэдэг.
Тиймээс:
• Хүүхдийг хүчээр тэврэх, үнсэхээс татгалзаарай
• “Яагаад мэндлэхгүй байна вэ?” гэж бүү шүүмжлээрэй
• Эцэг эхийнх нь шийдвэрийг хүндэтгээрэй
• Чимээг багасгаж, зай өгч ойлгоорой
Аутизм бол хүмүүжил биш
Дур зорго биш
Өөрөөр мэдэрдэг, өөрөөр хүлээж авдаг онцлог юм
Аутизмтай хүүхэдтэй айлд зочлохдоо анхаарах зүйлс
Та зочин байж магадгүй, харин хүүхдийн хувьд энэ бол өөрийнх нь аюулгүй орон зай юм.
Анхаараарай:
• Хүүхдэд шууд хүрэх, тэврэх, үнсэхгүй (өөрөө хүсээгүй бол)
• Чанга дуу, инээд, хашгираанаас зайлсхий
• Нүд рүү нь ширтэж, асуултаар дарамтлахгүй
• “Яагаад ингэж байгаа юм?” гэж шүүмжлэхгүй
Бэлэг авчирвал:
• Чанга дуугардаг тоглоомоос татгалзаарай
• Эцэг эхээс нь урьдчилж асуух нь хамгийн зөв
Зочлолын үед:
• Удаан суухгүй, богино байвал илүү тохиромжтой
• Хүүхэд тусдаа байвал “зөрчил” гэж бүү ойлго
Эцэг эхэд:
• Зөвлөгөө өгөхөөс илүү дэмжлэг үзүүлээрэй
• “Манай хүүхэд ингэдэггүй” гэх харьцуулалтаас татгалзаарай.