Орхон аймаг. Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар

Орхон аймаг.  Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар Орхон аймаг, Хүнс Хөдөө Аж Ахуйн газар

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг аймгийн хэмжээнд мэргэжлийн үндсэн дээр чанартай зохион байгуулж, хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэр, хоршоо ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад манай газрын эрхэм зорилно оршино.

26/09/2026
📡 МАЛЧИД,  ТАРИАЛАНЧИД, ТЭЭВЭРЧДИЙН  АНХААРАЛД: ❗️❗️❗️
25/09/2026

📡 МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД: ❗️❗️❗️

⚠️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 🌨 9 дүгээр сарын 27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 🌨 28-нд Булган, Сэлэнгэ, Төв ...
25/09/2026

⚠️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

🌨 9 дүгээр сарын 27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар,
🌨 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж,
🌬️🌾 25-29-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2026 оны 09 дүгээр сарын 21-27-ны  өдрүүдэд “Намрын ногоон өдрүүд-Үндэсни...
25/09/2026

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2026 оны 09 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотноо Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Орхон аймгийн Xүнс, хөнгөн, мал аж ахуй, газар тариалан, худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 23 иргэн, аж ахуйн нэгж 80 гаруй нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож байна.

ХҮНСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО #Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSI...
25/09/2026

ХҮНСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
#Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Салбарын хяналтын хэлтэс болон Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны ТА10099-МОН төслийн баг хамтран “Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах болон Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний системийн хэрэглээний талаарх сургалт”-ыг зохион байгууллаа.
Уг сургалт нь Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" бодлогын баримт бичгийн хүрээнд хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор явагдсан юм. Сургалтад ХХААХҮЯ болон 21 аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын чанар, стандартын хяналтын нийт 91 улсын (ахлах) байцаагч танхимаар хамрагдлаа. Түүнчлэн дээрх төслийн хүрээнд шинээр хөгжүүлсэн "Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем (IFSIRS)"-ийг өдөр тутмын хяналт шалгалтад нэвтрүүлж, ашиглах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэв. Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтаар:
✅ ХХААХҮ-ийн салбарын шинэчлэгдсэн эрх зүйн орчин, хүнсний хяналтаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөвлөгөө;
✅ Ерөнхий прокурорын газар болон Гаалийн ерөнхий газрын хүнсний хяналт, зөрчлийн бүртгэлийн чиглэлээр анхаарах асуудлууд;
✅ IFSIRS цахим системийн ерөнхий зураглал, үнэ болон хангамжийн мониторинг, хөрөнгө оруулалтын лавлагааны сангийн хяналтын самбарын ажиллагаа;
✅ Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан, лаборатори хоорондын мэдээлэл солилцоо (LIMS-ээс үр дүн татах, анхааруулах систем);
✅ Системийн мобайл аппликэйшнээр өгөгдөл оруулах, хэрэглэгчийн эрхийн түвшинг ашиглах зэрэг дээрх үндсэн асуудлуудыг хэлэлцэж, практик дадлага хийлээ.
Сургалтын төгсгөлд оролцогчдод цахим системийг талбарт болон байнгын үйл ажиллагаанд хэрэглэх зөвлөмж өгч, сертификат гардууллаа. Энэхүү сургалт нь хүнсний сүлжээний бүх шатанд хяналтын нэгдсэн цахим системийг үр дүнтэй ашиглаж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг шуурхай мэдээлэх, таслан зогсоох бодит боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын ...
22/09/2026

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын А/186 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2026-2027 оны Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын байдалтай танилцахаар 2026 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Баян-Өндөр Жаргалант сумдын 12 чиглэлд ажиллаж байна.

21/09/2026

Address

Erdenet

Telephone

+97677733153

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймаг. Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Орхон аймаг. Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар:

Shortcuts

Share