17/04/2024
Аз жаргалтай байх хэцүү. Тэр тусмаа эмэгтэй хүнд. Сайн эмэгтэй бай, томоотой бай, даруу бай, ухаантай бай, хүчтэй бай, халамжтай бай, цэвэр ариун бай, тусч бай, сайн эхнэр бай, хоол сайн хийдэг бай, дуугүй бай, олны нүдэнд аятайхан бай, хэл ам хийдэггүй бай, шуналгүй бай, амбицгүй бай гэхээс Аз жаргалтай бай гэдэггүй.
Гэвч, тийм бай, ийм бай гэх, өөртөө таалагдуулах гэж чамайг зорох тэр хүмүүст чи Афродита болоод ч таалагдахгүй. Хүн өнгөрсөнөө дурсахын цагт хүслээ биелүүлэхгүй яав гэж харамсахаас тэрэнд таалагдахгүй яав гэж харамсдаггүй юм.
Чиний тухай тэдний бодол байрны мөнгийг чинь төлдөггүй юм бол битгий тоо.
Чиний дэргэд тэр хүмүүс өвчин, зовлон, ганцаардлыг чинь хуваалцдаггүй юм бол битгий сонс.
Хүмүүс жаргалтай эмэгтэйд дургүй байдаг юм, хонгор минь. Тэр тусмаа жаргалтай байхаасаа битгий ич, битгий ай, битгий нуу. Бусдын үгэнд биш жаргалдаа ташуур.🩷🩵💛