Ховд Таван Эрдэнэ ХХК

Ховд Таван Эрдэнэ ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ховд Таван Эрдэнэ ХХК, Advertising/Marketing, Төв гудамж, шинэ 60 айл, Jargalant.

АЗ ЖАРГАЛ ТАНЫ ДОТОР БАЙДАГ. ТҮҮНИЙГ ҮРГЭЛЖ ГЭРЭЛТҮҮЛЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР АРВИН ЯВААРАЙ. ШИНЭ ОНЫ МЭ...
01/01/2018

АЗ ЖАРГАЛ ТАНЫ ДОТОР БАЙДАГ. ТҮҮНИЙГ ҮРГЭЛЖ ГЭРЭЛТҮҮЛЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР АРВИН ЯВААРАЙ. ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ 7 ДҮРЭМЭдгээр аргачлал нь шинэ санаа, шинэ мэдлэг өгөхөөс гадна, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүх...
24/12/2017

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ 7 ДҮРЭМ

Эдгээр аргачлал нь шинэ санаа, шинэ мэдлэг өгөхөөс гадна, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө байх болно. Өдөр тутмынхаа амьдралд энэхүү энгийн дүрмүүдийг хэрэгжүүлснээр өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, өөрийн бодит чадварыг нээн илрүүлэхэд тусална. Хувь хүний хөгжилд зориулсан эдгээр аргачлал бүр нь зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй та бүхэнд үр дүнтэй үйлчилнэ гэдэгт итгэж байна. Амжилт гэдэг нь зогсолтгүй суралцах, зогсолтгүй өсөн дэвжихийн нэр юм.

Хамгийн эхний дүрэм-Өдөр бүр тэмдэглэл хөтлөх
Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн шилдэг арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэн бодоход туслах болно. Мөн өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв итгэл үнэмшил бий болгох, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Өөрийн дотоод ухамсрыг сэрээх нь сурч хөгжих хамгийн эхний алхам болдог. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг өөрчлөх, өөрийгөө хүчрэгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход улам хялбар болно.

Дараагийн дүрэм- Бясалгах
Бясалгах нь маш их энерги, төвлөрлийг шаарддаг. Гэхдээ энэ шалгарсан 7 дүрмийн нэгд бичигдсэнийг та харж байна. Бясалгалд цаг зарцуулаад, түүний нөлөөг мэдрээд үзээрэй. Бясалгал нь тархийг стресс, сэтгэлийн зовиур, сөрөг бодлуудаас цэвэрлэж, сэтгэлийн тэнхээ, дотоод их эрч хүчийг олж авахад тусалдаг. Сэтгэлзүйн энэ эерэг нөлөө нь зүрхний ажиллагааг сайжруулж, эрүүл байхад нөлөөлнө.
Бясалгал таныг зорилгодоо хүрэхэд сэтгэлийн их эрч хүчээр тэтгэх болно.

Үргэлж ялалт өөд тэмүүлэх
Өмнөө маш том зорилго тавьсан хүн өдөр тутмын амьдралд яг нэг үйлдлийг ухаалаг, чадварлаг хүмүүстэй харьцуулахад өөрөөр хийдэг байна. Тэд ялалт байгуулж, амжилт олохдоо бүрэн итгэсэн байдаг учир ямар ч зүйлийг бүрэн ухамсартайгаар үйлддэг.
Үйлдэхдээ тухайн ажлын төгсгөлийг сэтгэлдээ харж, өөрөөсөө тэр л үр дүнг хүсч эхэлдэг учраас тэр хэрээрээ зөв хандлага, их эрч хүчээр бусдаас ялгардаг. Ялалт өөд тэмүүлэх нь хувь хүний хувьд хүчирхэг байж, зорилгодоо хүрэхэд маш том түлхэц болно.

Зорилгуудаа бичиж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах
Үүнийг хэрэв зуршил болгож чадвал зорилго бүрийг хялбархан биелүүлж болно. Зорилгоо нарийн тодорхойлж, хэрэгжих цаг хугацаатай, дуусах өдөртэй нь хажуудаа бичиж байрлуул. Зорилгууд тань цаг хугацааны нарийн тооцоололтой нэг нэгээрээ биелэхийг та харах болно. Ямар ч хойшлуулалт, үл итгэх байдал тэнд байх ёсгүй. Төлөвлөгөө гэдэг бол хэрэгжүүлэх боломжтой ажлын жагсаалт. Хэрэгжүүлэх арга зам, үе шат бүрийг зорилгодоо хүрэхээр хялбар төлөвлөх ёстой. Урт хугацааны болоод богино хугацааны төлөвлөгөөний аль алиныг ийнхүү төлөвлөөрэй.

Бүх талаар өөрийгөө хөгжүүлэх
Хувь хүний хөгжил ганцхан зүйлээр илэрдэггүй. Амьдралын талбар бүрт түүний хэр хүчирхэг хүн болох нь харагдаж байдаг. Аль нэг тал нь дутагдалтай бол бусад хэсэгтээ сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь эрүүл мэнддээ анхаардаггүй бол хожмоо таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх болно. Өдөр тутмын хийж байгаа үйлдэл бүхэн зорилгодоо хүрэх нэг алхам.
Тиймээс шаргуу ажиллахын хажуугаар амьдралаа зөв төлөвлөж, бие махбод, сэтгэл зүрх, оюун санааны аль алинд нь өөрийгөө хөгжүүлэхийг хичээгээрэй.

Эерэг итгэл үнэмшил
Бид оюун санаагаа элдэв итгэл үнэмшлүүдээр тэжээж байдаг. Эдгээр итгэл үнэмшлүүд нь бидний үзэл бодол, зан авир, хандлага, шийдвэрүүдэд нөлөөлж хэн байхыг маань шийддэг гэж хэлж болно.
Хэрэв энэ чухал аргачлалын үр дүнг сайжруулахыг хүсвэл хамгийн багадаа нэг эерэг итгэл үнэмшлийг /эрүүл мэнд, харилцаа, санхүү, карьерын... хувьд/ бичээд өдөр бүр түүнийгээ давтан хэл.

Бусдад үлгэрлэх
Чиний хөгжил дэвшилд хүрэхдээ баримталсан зарчим, ойлголтоос бусад хүмүүс суралцаж байвал илүү үр дүнтэй. Хэрэв өөрийн туршлагаа хуваалцах хүн байхгүй бол хувь хүний хөгжлийн эдгээр дүрмүүдийн талаар бичээд өөрт чинь хэрхэн нөлөөлж байгааг бич.

ХЭНДЭнэ бизнесийн худалдан авагч нь хэн байх вэ? Эцсийн дүндээ таны бараа, үйлчилгээг хэн худалдан авах вэ? Таны татаж ч...
23/12/2017

ХЭНД

Энэ бизнесийн худалдан авагч нь хэн байх вэ? Эцсийн дүндээ таны бараа, үйлчилгээг хэн худалдан авах вэ? Таны татаж чадах тэр худалдан авагчид л танд мөнгө оруулах болно. Та тодорхой нэг бүлэг худалдан авагчидад уу, аль эсвэл өөрийнхөө дүүргийн бүх оршин суугчдад худалдахыг хүсч байна уу гэдгээ эхлээд тогтоо. Таны бизнес ашиг авч ирэхийн тулд таны бараа, үйлчилгээнд төлбөр хийж худалдан авахад бэлэн болон хүсч байгаа хүний тоо хүрэлцээтэй их байх ѐстой. Та ямар нэг зүйл үйлдвэрлэж эхлэхээсээ өмнө өөрийн бүтээгдэхүүнээ ямар худалдан авагчидад худалдах гэж буйгаа нарийвчлан тодорхойлох нь чухал. Хатагтай Мойо хувцасны борлуулалтын тухай ийнхүү бодож байна: Хэрэв би ийм хувцас үйлдвэрлэвэл миний худалдан авагчид хэн байх вэ?

Танд бодох цаг гаргах үүднээс асуултуудыг хэсэгчлэн оруулж байгаа юм шүү. ЮУГ?Таны хариулах ѐстой эхний асуулт: Та энэхү...
23/12/2017

Танд бодох цаг гаргах үүднээс асуултуудыг хэсэгчлэн оруулж байгаа юм шүү.

ЮУГ?

Таны хариулах ѐстой эхний асуулт:
Та энэхүү бизнесээрээ юуг худалдахыг зорьж байна вэ?
Таны бизнес ямар бараа ба үйлчилгээг худалдах гэж байна вэ?
Таны эрхлэх бизнес борлуулж чадах бараа, өөрийн тань үзүүлж чадах үйлчилгээнээс үүдэлтэй байх ѐстой. Мөн түүнчлэн хүмүүс төлбөр төлж авахад бэлэн тийм бараа буюу үйлчилгээ байх нь чухал. Бараа гэдэг бол таны өөрөө үйлдвэрлэж байгаа зүйлс буюу та эргүүлэн зарахын тулд авч байгаа зүйлс юм. Жишээлбэл, багаж, жигнэмэг, хувцас гэх мэт. Үйлчилгээ гэдэг бол та хүмүүст зориулан хийж, тэд танд төлбөр өгдөг тэр зүйлс юм. Жишээлбэл, жижгэвтэр ресторан эзэмших, бараа хүргэж өгөх үйлчилгээ, интернет кафе, засвар үйлчилгээ гэх зэрэг.

БИЗНЕС САНААНЫ ҮНЭ ЦЭНЭ ЮУНД ОРШДОГ ВЭ ?Амжилттай явж байгаа бизнес худалдан авагчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ таны х...
23/12/2017

БИЗНЕС САНААНЫ ҮНЭ ЦЭНЭ ЮУНД ОРШДОГ ВЭ ?
Амжилттай явж байгаа бизнес худалдан авагчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ таны хувийн горьдлого, найдварыг биелүүлж байдаг. Өөрөөр хэлбэл: таны бизнес хүмүүст хэрэгцээтэй буюу тэдний хүсч байгаа зүйлсийг нь тэдэнд тохирсон болон тэдний төлөхөд бэлэн байгаа үнээр нь худалддаг; үүний зэрэгцээ энэ бизнес танд хүрэлцээтэй ашиг болон сэтгэлийн ханамж өгдөг байх ѐстой. Ийм учраас танд болон таны худалдан авагчдад хүрэлцээтэй ашигтай байж чадахуйц сайн бизнес санааг та тодорхойлж, хөгжүүлэх хэрэгтэй болдог. Үүний тулд та тэдгээрийг сайтар тодорхойлон бичих ба өөрийн хамгийн сайн бизнес санаануудаа тус бүрд нь нягтлан шалгаад үзээрэй. Та өөрийн бизнес санаагаа дараах юуг, хэнд, яаж гэсэн асуултанд хариулаад үзээрэй.

Бизнес санаа гэж юу вэ?Сайн бизнес нь сайн бизнес санаанаас эхэлдэг. Бизнес санаа гэдэг бол таны хийхийг зорьж буй бизне...
22/12/2017

Бизнес санаа гэж юу вэ?
Сайн бизнес нь сайн бизнес санаанаас эхэлдэг. Бизнес санаа гэдэг бол таны хийхийг зорьж буй бизнесийн товч, тодорхой тодорхойлолт юм. Таны бизнесийн санаа юу ч байж болно. Талхны үйлдвэр, гутлын цех, хувцас оѐдлын газар, кафе, баар, паб, эсвэл цагаан хоолны газар, бялдаржуулах төв, тоглоомын газар цаашлаад шилдэг борлуулалттай ном, цахим хуудас, зуучлах үйлчилгээ гээд бизнес санаа тоо томшгүй. Хүмүүсийн шинэ хэрэглээ, дадал шинэ хэрэгцээг үүсгэж эдгээр маань шинэ бизнесын эхлэл болж байдаг. Гэхдээ та бизнесээ эхлэхийн өмнө эрхлэхийг зорьж буй бизнесийнхээ төрлийн талаар маш тодорхой төсөөлөлтэй, эсэхээ магадлах хэрэгтэй.

НОМОНД МЭРГЭННОЙРОНД СЭРГЭГ БАЙХЫН УЧИРБоловсрол мэдлэгтэй хүмүүс ном уншаарай гэж захидаг, амжилттай яваа эрхмүүд амжил...
22/12/2017

НОМОНД МЭРГЭН
НОЙРОНД СЭРГЭГ БАЙХЫН УЧИР

Боловсрол мэдлэгтэй хүмүүс ном уншаарай гэж захидаг, амжилттай яваа эрхмүүд амжилтын нууцаа ном гэж хариулдаг, аав ээж минь номын сайн сайхныг магтдаг. Гэвч тэдгээр хүмүүс ЯАГААД? гэдгийг тайлбарлалгүй сайхан гэдэг үгээр халхлаад л өнгөрдөг.

Магадгүй биднийг уншигч болсныхоо дараа номын гайхалтай ач холбогдлыг ухаарна гэж бидэнд хариултыг үлдээсэн ч байж болох юм. Гэхдээ бид “Хаана хүрэхээ мэдвэл хаагуур явахаа мэднэ” гэдгийн адилаар эдгээр чадварыг өөрийн алсын хараа болгож өнөөдрөөс эхлэн адал явдалтай аяллаа эхлүүлээсэй гэсэн чин сэтгэлийн хүсэл дээр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг байна. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.

ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзэснээс 50% илүү үгийг ном ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.

ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.

ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.

ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?

СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ
Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.

АЛДААГҮЙ ЗӨВ БИЧНЭ
Одоо цагт өөрчлөгдөж байгаа түм буман үгсийн жагсаалтыг чээжлэхээсээ урьтаж дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдэлгүй л зөв бичиж чаддаг болсон байх болно. Мөн эссэ, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар тань мэдэгдэхүйцээр ахиц дэвшилтэй байх ба энэ нь таны үгийн сангийн баялаг, төсөөлж ургуулан бодох чадвар, өөрийгөө товч тодорхой болоод эмх цэгцтэй, утгын зөв дэс дараалалтай илэрхийлэх чадвар зэрэг номноос олж авсан бүхий л чадварын тань илэрхийлэл билээ.

Ядуу амьдруулдаг сэтгэлгээДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдагЯдуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд ха...
21/12/2017

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг

Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

ДАДАЛ 2: Цаг алддаг

Бидэнд бага балчир байхаас л “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургасан. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг.

Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

ДАДАЛ 3: Эрсдэл гаргадаггүй

Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

ДАДАЛ 4: Үнэгүй суралцахыг хүсдэг

Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ... Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

ДАДАЛ 5: Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй

Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй татсан бол хулгайлснаас өөрцгүй. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

ДАДАЛ 6: Өөрийгөө өрөвддөг

Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

ДАДАЛ 7: Гонгинож, гомдолдог

Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

ДАДАЛ 8: “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог

Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

ДАДАЛ 9: Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг

Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог.

“Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

ДАДАЛ 10: Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг

Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

ДАДАЛ 11: Дургүй ажлаа хийдэг

Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

ДАДАЛ 12: Цагаа хий дэмий үрдэг

Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна.

Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

ДАДАЛ 13: Бусдын амьдралаар амьдардаг

Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг.

Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл!

Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!

Өөрийгөө удирдахуйСэтгэл тань сөрөг байвал үг яриа тань ч хэг ёг гэсэн аястай, үйл хөдлөл чинь нь ч ширүүн дориун хор бу...
21/12/2017

Өөрийгөө удирдахуй
Сэтгэл тань сөрөг байвал үг яриа тань ч хэг ёг гэсэн аястай, үйл хөдлөл чинь нь ч ширүүн дориун хор буцалгам болчихдог. Тиймээс сөрөг үедээ хийсэн үйлдэл бүр хэлсэн үг болгон чинь муу үр дагварыг л дагуулдаг. Харин сэтгэл тань эерэг байвал үг хэл тань зөв зүйтэй үйлдэл тань аядуу зөөлөн хайр татам болчихдог. Сөрөг чанар бол устгагч, үгүйсгэгч, эвдэн сүйтгэгч чанар юм. Эерэг чанар бол бүтээн байгуулагч, талархан хайрлагч чанар юм. Иймд эерэг үедээ хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн таньд аз жаргалыг дагуулах болно. Үүний учир эерэг байхдаа аль болох идэвхтэй бай. Олон зүйл хий. Одоо л шийдвэрээ гаргадаг цаг зөв байх болно шүү. Сөрөг байгаа бол юу ч бүү хий. Юу ч бүү ярь. Ямар ч шийдвэр бүү гарга. Одоо л шийдвэр гаргадаггүй цаг шүү. Буруу байх болно. Эерэг байхдаа идэвхтэй бай. Сөрөг байхдаа тэсвэртэй бай.
Х.Баасансүрэн.

Манай нэг ах байдаг юм. Ер нь бол хөрөнгө талдаа нилээд их хөрөнгөтэй, үүнийгээ босгосон нууц нь хөдөлмөр гэж би хэлнэ. ...
21/12/2017

Манай нэг ах байдаг юм. Ер нь бол хөрөнгө талдаа нилээд их хөрөнгөтэй, үүнийгээ босгосон нууц нь хөдөлмөр гэж би хэлнэ. Тэр ах нэг удаа:
- Дөлгөөнөө ах нь бодсон. Энэ хоёр хүүхдэдээ юу өгөх вэ? гэж. Тэгээд эд хөрөнгө бол өвлөгдөх нь ойлгомжтой. Сайн сургуульд сургаж, мундаг боловсролтой болох нь ойлгомжтой. Тэгээд удаан бодож бодож, аан би ерөөсөө хүүхдүүдээ өглөө эрт босгож сургах ёстой юм байна. Энэ л миний хүүхдүүдэд ирэх хөрөнгө. Тэд өглөө эрт босно гэдэг нь олон ажил амжуулж, хүмүүсийг хийхээс өмнө амжиж хийж, хариуцлагтай байж, эрт унтаж эрүүл мэндээ хүртэл хамгаалах юм байна гэж бодсон гэв. Энэ бол үнэхээр зөв бодол гэж бодож байна. Манай гэр бүл ч гэсэн өглөө эрт 06:00 босдог. Сүүлийн үед намайг нэг зүйл үнэхээр бухимдуулж байна. Хүүхэд байхад өглөө эрт 06:00 цагт сүү аваарай сүү аваарай гэх хүмүүс хаавчив? Сүү байтугай онгорохой нэг ч газар алга. Сайхан өглөөний цай уучих кафе, хоолны газар, эмийн сан, өглөөний сонин уншичх тохитой газар. Гүэ байгаа л даа байгаа. Гэхдээ би 11-р хороололд амьдардаг байж хэзээч өглөө эрт зайсангийн "Томс" орохгүй. Эдийн засаг хямраад л байна. Орлого муудаад байна гээд л гоншигноод лам бөө, Фэнг Шүй гэж байхаар өөрийнхөө ажилуулж байгаа газраа өглөө эрт нээлдээ. Хүн орж ирэхгүй байвал цэвэрлэгээгээ хий л дээ. Хүнд мөнгө өгч байхаар өөрөө жорлонгоо угаа. Өөрөө ширээгээ арч. Өөрөө аягаа угаа. Эсвэл тооцоогоо хий. Хэзээ нэгэн өдөр өглөө эрт хүмүүс орж ирдэг болно. Тэгээд л орой юу ч болоогүй байхад хаана. Хүмүүсийг ид ажлаа хийж байхад нь дэлгүүрээ ажилуулчаад, хүмүүсийг яг завтай өглөө эрт эсвэл ажлаа тарсөн үед нь дэлгүүрээ хаачаад хэзээ нь ашиг орлого олох гээд байгаа юм. Тэгчээд л арцаар утаад л, хажуу лангууруугаа янз бүрийн тарнитай шороо цацаж байгаадаа та өөрөөсөө ичих хэрэгтэй. Улс орон цэцэглэн хөгжих, ашига орлого олох чинь маш амархан. Зүгээр л эрт онгойж орой хаа. Солонгост очоод үз, Хятад улсад очоод үз. Японд очоод үз. АНУ-д амьдараад хар! Хятадын дэлгүүрүүд бүгд өглөө 07:00 цагт онгойно. Бээжин өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 хүн нь багтахаа болидог. Жишээлбэл та нэг цайны газрыг сарын 800,000 түрээслэдэг байлаа гэж бодъёо. Хоногт 24 цаг байдаг. Тэгээр та уг газраа цагийн 1,110₮ -өөр түрээслэдэг. Танайх өглөө 10:30 гэж онгойдог байлаа гэж бодъёо. Орой та 18:30 гээд хаана. Та 8 цаг ажилаад л үлдсэн 16 цагийг нь дэмий хаяж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хоногийн 17,760₮ дэмий хаяж сарын дараа 532,800₮ өө зүгээр л хаяж байгаа хэрэг. Тэгээд та зөвхөн 800,000₮-ний түрээсийнхээ 267,000₮ өөр л уг ажлын байраа ашиглаж байна гээд боддоо. Тэгээд таны ажиллаж байгаа ажлын 8 цаг чинь дандаа хүмүүсийн ажил дээрээ байх үе чинь таараад байгаа болхоор таны ажилуулж байгаа газар амжилттай ажиллах юм шиг байна уу? Энд нээх лам бөө, фэнг Шүй гээд гээд философлоод байх юм байхгүй. Ядаж та өглөөний 10:30 биш 07:00 цагт онгойгоод, орой 23:00 цаг гээд хаачих л даа. Орлого чинь шууд 40%-аар нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Жаахан эрт босч наймаа хийе. Энэ банкууд байна. Та нарын Солонго рестораны 24 цагийн Голомт банкаар үйлчүүлж үзсэн л биз дээ? Замын цаана нь Хаан, ХХБ гээд л зөндөө газрууд байгаа. Орой 20 цагт хаана. Гэтэл Голомтод нэг гүйлгээ хийх гээд очерлохоор бараг хамгийн багадаа 60 хүний дараа...Хэрэглээ байхад үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь уг нь зах зээлийн хууль баймаар юм. Эцэст нь ерөнхийлөгчийн сонголууд Женко дэвшинэ үү, Энколд дэвшинэ үү чамд ямар ч хамаагүй байхгүй. Өөрт таалагдаж байгаа сонголтоо хийгээд олон долоон юм ярилгүй өмнөх ажлаа сайн хий. Тэгээд таны өр ширний олон асуудал шийдэгдэнэ. Бас та нэг ч гэсэн шейр хийчүүл ядаж нэг газар ч гэсэн эрт онгойдог болох ч юм билүү? Энэ эдийн засгийн хямралаас гаргах гээд зүтгээд байгаа УИХ-ыг гишүүд ядаж энэ ажлын цагаа сайхан зөв хуульчлаачээ. Хүмүүсийн чинь амралт ихдээд байна!

Via: Erdenebileg Dulguun

Address

Төв гудамж, шинэ 60 айл
Jargalant
976

Telephone

95542468

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд Таван Эрдэнэ ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share