10/04/2025
"МАСЗХ-оос НАМЗХ"...
Их эзэн Чингис хааны Хан Хэнтий аймгийн НАМХЗ нь 1997 оны 4-р сарын 05-нд МАХН-ын залуу гишүүд, дэмжигчдын 3 дугаар чуулганы төлөөлөгч залуучуудын санаачлагаар МАСЗХ нэртэйгээр байгуулагдсан. 1998 оны 9-р сарын 28-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан МАСЗХ-ны Анхдугаар зөвлөгөөнд Хэнтий аймгийн 25 төлөөлөгч салбар байгууллагынхаа тамга тэмдгийг гардан авснаар түүхэн замнал эхэлсэн билээ. Тус байгууллагын анхны даргаар О.Од-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш Г.Эрдэнэтөгс, Г.Баатар, Д.Отгонцолмон, Т.Зулбаатар, Ц.Идэбат /УИХ-ын гишүүн/ Н.Дарханбаяр, Ерөнхий сайдын зөвлөх доктор Д.Амгаланбаатар нар тэргүүлэн ажилласан. Үе үеийн нарийн бичгийн даргаар Мөнхтуяа, Ч.Батгэрэл, П.Тунгалаг, М.Шүрэнцэцэг, Одгэрэл, Хуягбаатар, Э.Золбоо, 2014 онд дэд даргаар Ч.Алтанзаяа нар ажиллаж байв. Хэнтий аймгийн НАМЗХолбоо нь үе үеийн түүхэнд уламжлал болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирснээс товч дурдвал, 2003 онд Хэнтий аймгийн НАМЗХ нь ажлын үзүүлэлтээрээ улсад 3-р байранд шалгарч 2015 оны Хэнтий аймгийн МАН-ны дэргэдэх оны шилдэг Төрийн бус байгууллага болж, Мөн ондоо “Эрүүл Монгол залуу-Эв нэгдэл” спортын их наадмын 3-р байрын шагнал гардаж байв. 2010-2016 он хүртэлх “Мөнгөн сарнай” арга хэмжээ, 2015-2016 онд Элсний гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2015-2018 онд “Ахмадаа дээдэлье” цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээн, 2015 онд ЕБС-ийн хүүхдүүдийн дунд математикийн олимпиад, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Монголын зүрх Хэнтий” уриан дор 1000 залуусын чуулга уулзалт зохион байгуулж байгуулсан.