Хөвсгөл Медиа

Хөвсгөл Медиа сурталчилгааны Реклам зар сурталчилгаа, бүх төрлийн контент хийнэ. Видео бичлэг, эвлүүлэг хийнэ.

07/05/2026
07/05/2026

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн МЭС ЗАСАЛ-ын тасаг 75 нас хүрлээ.

Залуус дүү нарт сургамж болгох үүднээс нийтэлж байна. Голын усанд тамирдсан найзууд маань эхнээсээ ухаангүй болоод, амна...
07/05/2026

Залуус дүү нарт сургамж болгох үүднээс нийтэлж байна.
Голын усанд тамирдсан найзууд маань эхнээсээ ухаангүй болоод, амнаас нь цагаан хөөс сахраад эхэлсэн. Тэднийг урсгачихгүй гэсэндээ гутлынхаа үдээсээр холбож, зулзаган модноос зуурсаар л байлаа. Тэгж байтал Ёндон гээд найз минь үүрээр урсчихсан байсан. Гэнэтхэн л байхгүй болчихсон байсныг мэдсэн. Тэгээд тэр өдрөөс хойш найзыгаа хайсан ч 32 жил цогцсыг нь олсонгүй дээ.
Бид Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр сургуулийг 1994 онд төгссөн. Манай ангийнхан конкурсаа өгчихөөд 11-үүлээ Орхон гол руу зугаалганд явлаа. Нэг найз маань оройдоо буцаж, бид 10 үлдсэн юм. Тэр өдөр тэнгэр цэлмэг, Орхон гол налайж байлаа. Орой ч тогтуун, шөнө хүртэл элдвийг яриад унтлаа. Бид голын салаанд байрласан юм л даа. Үүрээр гэнэтхэн майханд ус ороод бид сэрж байгаа юм. Санд, мэнд цүнхээ аваад голын эрэг рүү 10-уулаа гүйсэн. Өчигдөр хуурай байсан салаа усаар дүүрч, хөлгүй болсон. Бид зах руу нь ороод хөл алдаж, зулзаган модноос зуурч, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Хэрэв майхан барьсан газартаа байсан бол ингэж их усанд автахгүй л байж. Буцахад оройтсон. Амь аврагдах боломж нь зулзаган бургасны нялх мөчир л байсан. Хэдий хэр хугацаанд хэн хэн нь тэсэхээ мэдэхгүй. Орхон голын салаанд орилж, нэгнийгээ яаруулж, яах учраа олохгүй байсаар. Ямар ч байсан гараа тавьж болохгүй, барьц ахиулаад байх хэрэгтэй. Яах учраа олохгүй, дэмий л цөхрөнгөө бартал уйлж, хашхирч байхад хэн нэгэн “Би удахгүй ээ” гэж хэлээд урсгал дагаад шумбачихлаа. “Хэн бэ” гэж асуухын завдалгүй Цээгий “Ганболдоо яаж байгаа юм бэ” гээд уйлж эхэлсэн. Бүгд л айж, голын уснаас найзынхаа толгойг шоохолзоод гараад ирэхээр нь баярлаж, хэсэг алга болчихоор нь сандралдаж уйлна. Заримдаа түүний шумбаж байгаа зүгийг харагдахгүй болтол нь Орхон давлагааж, бачууруулна. Ингэж явсаар Ганболд тээр доороос гараад ирлээ. Бөөн баяр. “Амь аврагдлаа, одоо удахгүй, зуслангийн айлуудад хэл дуулгаад ирнэ” гэж хөөрцөглөсөн. Голын эрэгт гарсан найз нь эргэн эргэн харсаар тэртээд харагдах үнээний зэлийг чиглээд гүйлээ. Ганболд хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, цовоо сэргэлэн хүү байгаа юм. Ганц морьтон аварчих юм биш учраас хажуугийн амны айлууд, Хархорины төвөөс тусламж дуудлаа. Хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөх нь холгүй явган, нөмгөн яаран яаран бидэн рүү ирсэн.
Цээгий, Ганболд хоёр үерхдэг байсан юм. Тэгээд голын эрэгт гарсан Ганболд бидэн рүү эргээд шумбахаар болсон. Гэхдээ найз минь голын уснаас эргэж гарч ирээгүй. Ингэж л бид эхний хагацлаа амссан юм. Уг нь бүгдээрээ л Орхон голд сэлж, шумбаж өссөн “жараахайнууд”. Охидоо хаяад сэлчихэж болохгүй, найзуудаа дагуулаад явж чадахгүй, хүн чанар зулгаасаар үдэш болсон. Шөнө дөл болсон ч Орхон гол оволзож, урсгалаа татахгүй байсан. Нэгнийгээ уяагаар холбож, тайван байхыг сануулж, хажуудах хүүхдээ харж хандахыг хэн нэгэн хэлж, тэд тэссээр л байлаа. “Ёндоон битгий унтаарай, сэрээч ээ” гэж хашхиралдаж, урсгахгүй гэсэн уяагаар улам хүлж, толгойг нь түшсэн. Амнаас нь цагаан хөөс сахраад, ухаангүй болсон найзынхаа толгойг усанд норгочихож болохгүй гэж бид мөн ч их хичээсэн. “Яагаад байгаа юм бэ” гэж хий дэмий хашхирна. Амаар нь л ус орохгүй бол үхэл хол гэж бодсон юм. Хэнийг ч урсгаж болохгүй гэхдээ уяагаа уртасгаж, зулзаган бургаснаасаа дахин дахин зуурсан.
Бид Орхон голын усанд 36 цаг болсон. Ёндон алга болчихсон байлаа. Хажуу хавиараа хэчнээн хайсан ч байсангүй. Шивнэлдэж, дуу нь ч гарахгүй байсан бид цурхиртлаа уйлахад эрэгт байгаа хүмүүс үймэлдэж байгаа юм. Ёндонгийн хөгшин аав, ээжийнх нь оронд ээж болсон ганц эгч нь яана даа гэж бодохоос гол зурна. Араас нь Ганзориг, Цэрэндулам, Гөнчөдөр, Өлзийбадрахын амнаас хөөс гараад, амьсгал нь бүүр холдсон. Ёндонгийн араас явуулахгүй гэж хамаг чадлаараа бид үзсэн. 10 хүүхдээс зургаа нь Орхон голд амиа алдсан даа.
Үүрнээсээ нисэх гэж байсан цэл залуухан зургаан найз минь Орхон голын үерт амиа алдаж, үлдсэн дөрөв нь сэтгэлийнхээ мухарт хэзээ ч эдгэхгүй шахартай, ар гэрийнхэн нь харамсал, харуусалтай амьдарсан даа. Элгэндээ нааж, зулзаган модонд найдаж, зуураад аваад үлдэх юм шиг санасан Ёндон найзынхаа цогцсыг ололгүй 32 жил болжээ. Хэчнээн хайсан ч олдоогүй, Орхон голд үүрд үлдсэн найзыгаа бид үргэлж дурсдаг. Хэзээ нэгэн цагт олоод, хөрс дэлхийд нь хүний ёсоор шингээнэ гэж итгэсээр байгаа.

17/04/2026

🔷Сурталчилгааны рийл, реклам, шторк
🔷Facebook лайв /зориулалтын төхөөрөмжөөр/
🔷Хөрөг нэвтрүүлэг, ярилцлага, подкаст
🔷Уран бүтээлийн клип, тоглолт, концертийн бичлэг
🔷Баримтат болон богино хэмжээний кино
🔷Видео альбом, танилцуулга, тайлан
🔷Эвент, аялал, арга хэмжээний бичлэг
🔷Хуримын болон сэвлэг үргээх ёслол, төрсөн өдрийн бичлэг, эвлүүлэг
🔷Дрон, агаарын зураг авалт, бичлэг Фото зураг авалт, бүх төрлийн бичлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр, хорин жилийн туршлагатай, бүтээлч баг, үнийн уян хатан нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэнэ. Утас: 8838-5159

Address

Хөвсгөл
Mörön
67000

Telephone

+97688385159

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл Медиа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөвсгөл Медиа:

Shortcuts

Share