01/03/2024
ХЭРЭГ БОЛОХ БОЛОВ УУ ГЭЖ БОДООД ЧИРЭЭД ИРЛЭЭ
Солонгосын хил дээр Иммигрэйшний ажилтны асуудаг түгээмэл асуух асуултанд хэрхэн хариулах талаар:
여권 보여주세요 /ёо гүон пуёо жүсэ юу/ - Гадаад пасспортоо харуулна уу?
-네, 여기 있습니다 /нэ, ёоги иссимнида/ -за, энд байна
당신의 여행 목적은 무엇입니까? /таншинэ ёо хэн мугжогын мүошим нигга/ - Таны аялалын зорилго юу вэ?
- 관광을 위해 왔어요 /куангуаныль вихэ вассо юу/ - Аялах зорилготой ирсэн
얼마나 오래 계실거에요? /ольмана урэ кешил гоэ юу/ - Хэр удаан хугацаанд байх вэ?
- 7일 동안 있을거에요. /чириль тун ань иссил гоэ юу/ -7 хоногийн турш байна
귀국표를 가지고 있나요? /кви гүг пюу рыль кажигу инна юу/ -Буцах билетээ авч явж байгаа юу?
- 네, 여기 있습니다. /нэ, ёоги иссимнида/-Тиймээ, энд байна
한국에 친척이 있습니까? /хангүгэ чинчоги иссимнигга/ - Солонгост төрөл садан нь байгаа юу?
-네 있습니다./ нэ, иссимнида/ - Тиймээ, байгаа
-아니요, 없습니다 /ани юу обсимнида/ - Үгүй ээ, байхгүй ээ
방문하는 동안 어디에 있을겁니까? /панмүнь ханын тун ань оди э иссил гомнигга/-айлчлах хугацааны туршид хаана байх вэ?
-서울에 있는 호텔에서 있을 예정입니다 /сөүрэ иннын хутэрэсо иссиль еэжон имнида/ - Сөүлд байрлах зочид буудалд байрлах бодолтой байгаа
호텔 예약증이 있나요? /Хутэл еэ яг жыни инна юу/-Зочид буудлын захиалгын хуудас байгаа юу?
- 네 여기 있습니다 /нэ, ёоги иссимнида/ - Тиймээ, энд байна
여행 일정을 좀 보여주세요 /ёо хэн илжоныл жум пуёо жүсэ юу/ -Аялалын төлөвлөгөөгөө харуулна уу?
-여기 있습니다 /ёоги иссимнида/ - за энд байна
돈을 얼마나 가지고 있나요? /туныл ольмана кажигу инна юу/ -Хэр их мөнгө авч явж байгаа вэ?
-백오십만원 가지고 있습니다. /пэг у шиб ман вон кажигу иссимнида/ - 1,500,000 вон авч явж байгаа
한국에 연락 가능한 사람이 있습니까? хангүгэ ёллаг канынхан сарами иссимнигга - Солонгост холбоо барих боломжтой хүн байгаа юу?
-네, 여기 있습니다 /нэ, ёоги иссимнида/ -Тиймээ, энэ байна
-아니요, 없습니다 /ани юу обсимнида/ - Үгүй ээ, байхгүй ээ
- Солонгос дахь Монголчуудын нэгдсэн зар