Artwave Mongolia

Call Directions Contact the business

Artwave Mongolia КИНО, ДҮРСЛЭХ УРЛАГ, ХУВЦАС ЗАГВАРЫН АГЕНТЛАГ

ЕВРОПЫН КИНО НААДАМ 2026 🇪🇺✨Европын кино наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Дэлгэцийн дүр бүтээлт” жүжигчний уран чад...
27/08/2026

ЕВРОПЫН КИНО НААДАМ 2026 🇪🇺✨

Европын кино наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Дэлгэцийн дүр бүтээлт” жүжигчний уран чадварыг дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалтын гэрэл зургуудыг хүргэж байна. 🎬

Тус хөтөлбөрийг кино найруулагч, зохиолч, продюсер Жессика Вүүдворт удирдан явуулсан билээ.

Наадмын зүгээс сургалтад амжилттай хамрагдаж, ур чадвараа сорьсон нийт уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын уран бүтээлийн замналд өндөр амжилт хүсэж, дэлхийн дэлгэцнээ эргэн уулзахыг хүсэн ерөөе! ⚡🎥

📸 Сургалтын гайхалтай агшнуудыг буулгасан гэрэл зурагчин Ленка Бросенс доо баярлалаа! 💙

***
EUROPEAN FILM FESTIVAL 2026 🇪🇺✨

Highlighting the "Screen Acting" intensive masterclass, organized as part of the European Film Festival. 🎬

The program was led by film director, screenwriter, and producer Jessica Woodworth.

We extend our commendations and gratitude to all the talented participants who successfully completed this training.

We wish you profound success in your artistic endeavors and look forward to witnessing your future contributions to international cinema! ⚡🎥

📸 Special thanks to our photographer, Lenka Brosens, for capturing these wonderful moments! 💙

EU Delegation to Mongolia
Artwave Mongolia






26/08/2026

🎬 Энэ ЛАБ-д орсноор танд яг юу үлдэх вэ?
Short Film Lab Mongolia-д оролцох нь зүгээр нэг 3 өдрийн сургалтад суух тухай биш.
Тэгвэл лабораторийн дараа оролцогч бүр юу авч үлдэх вэ?
Өөрийн кино төслөө хэрхэн дараагийн шатанд хүргэх вэ?
Энэ талаар хөтөлбөрийн ментор, найруулагч П.Лхагвадуламтай ярилцлаа.

Хэрэв таны хийхийг хүсдэг кино одоо хүртэл зөвхөн санаа хэвээр байгаа бол түүнийг дараагийн шатанд гаргах цаг нь ирлээ.
Санаанаас → Төсөл рүү → Төслөөс → Дэлгэц рүү.
📣 Бүртгэл 08.31 хүртэл
🎬 Бүртгэлийн холбоос:
🗓 09.10–09.13 | 12:00–17:00
📍 Улаанбаатар хотын нийтийн номын сан, Америкийн төв
💰 550,000₮
Бүртгэлийн холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDaQJp0BxOrr9EwBjFZZymmfKLCPjmUuN2gbg46gS8Fkr8vQ/viewform?pli=1

25/08/2026

🎬 БОГИНО КИНО ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Кино хийхийг хүсдэг хүн бүрийн эхний алхам заавал бүрэн хэмжээний кино байх албагүй.
Харин богино кино бол өөрийн дуу хоолой, кино хэл, найруулагчийн арга барилаа туршиж, нэг санааг хүчтэй өгүүлж сурах хамгийн үнэ цэнтэй орон зай байж чадна.
Тэгвэл яагаад богино кино хийх хэрэгтэй вэ?
Кино уран бүтээлч хүн богино киногоороо юуг олж авч чаддаг вэ?
Энэ талаар Short Film Lab Mongolia-ийн ментор, найруулагч П.Лхагвадуламтай ярилцлаа. 🎬
Олон улсын томоохон фестивалиудад бүтээлээрээ оролцож, өөрийн богино кинонуудаараа дэлхийн үзэгчдэд хүрсэн найруулагчийн хувьд энэ асуултын хариу их сонирхолтой.

Хэрэв таны толгойд кино болох нэг түүх байгаа бол тэр түүхээ эхлүүлэх хамгийн зөв эхлэл богино кино байх болно.

🎬 Short Film Lab Mongolia 2026

Санаанаас → Төсөл рүү → Төслөөс → Дэлгэц рүү.
📣 Бүртгэл 08.31 хүртэл.
🗓 09.10–09.13 | 12:00–17:00
📍 Улаанбаатар хотын нийтийн номын сан, Америкийн төв
💰 550,000₮

Бүртгэлийн холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDaQJp0BxOrr9EwBjFZZymmfKLCPjmUuN2gbg46gS8Fkr8vQ/viewform?pli=1

🎬 БҮРТГЭЛ СУНГАГДЛАА!Short Film Lab Mongolia 2026-д өөрийн түүхээ авч ирээд, мэргэжлийн менторын чиглүүлгээр зохиол, най...
25/08/2026

🎬 БҮРТГЭЛ СУНГАГДЛАА!

Short Film Lab Mongolia 2026-д өөрийн түүхээ авч ирээд, мэргэжлийн менторын чиглүүлгээр зохиол, найруулга, төслийн хөгжүүлэлт дээрээ ажиллан бодит богино киноны төсөл болгоорой.
🎬 Санаанаас → Төсөл рүү → Төслөөс → Дэлгэц рүү.
Хэрэв хийхийг хүсдэг байсан тэр кино чинь одоо хүртэл зөвхөн таны толгойд байгаа бол эндээс хөдөлгөх цаг нь ирлээ.
⏳ Бүртгэл 08.31 хүртэл сунгагдлаа.
Энэ удаа “дараа” гэж бүү хойшлуулаарай.

🗓 09.10–09.13 | 12:00–17:00
📍 Улаанбаатар хотын нийтийн номын сан, Америкийн төв
💰 550,000₮

Бүртгэлийн холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDaQJp0BxOrr9EwBjFZZymmfKLCPjmUuN2gbg46gS8Fkr8vQ/viewform?pli=1

Short Film Lab Mongolia 2026

23/08/2026

ТАНД КИНО БОЛОХ ТҮҮХ БАЙНА УУ?
Хэдэн сар, магадгүй хэдэн жил толгойдоо тээж явсан түүх бий юу?
“Энийг л нэг өдөр заавал кино болгоно” гэж боддог ч яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол танд тохирох хөтөлбөрийг санал болгож байна.

Short Film Lab Mongolia 2026 бол санаагаа зүгээр нэг ярьдаг түвшнээс
зохиол → найруулга → бодит кино төсөл болгон хөгжүүлэх богино киноны хөгжүүлэлтийн лаборатори.

🎬 Artwave Mongolia × Найруулагч П.Лхагвадулам
Олон улсын кино наадмуудад бүтээлээрээ амжилт гаргасан найруулагч Лхагвадуламын чиглүүлгээр 3 өдрийн, 15 цагийн танхимын лабораторид өөрийн төсөл дээрээ ажиллана.
🎞 Уран сайхны
🎥 Баримтат
🎨 Анимейшн
Мөн лабораторийн дараа та төслөө дахин хөгжүүлж илгээснээр найруулагч цаашид хөгжүүлэх боломжтой төслөөс сонгон 2 удаагийн цахим ганцаарчилсан менторшипээр ажиллах боломжтой.
🌍 Зорилго нь зөвхөн сургалтад суух биш.
Олон улсын хөгжүүлэлтийн лаборатори, кино сан, хөтөлбөрүүдэд илгээх хэмжээнд хүрсэн төсөлтэй болгох.
📣 САЙХАН МЭДЭЭ!
Бид бүртгэлийн хугацааг 2026.08.31 хүртэл сунгалаа.
Хэрэв та өмнө нь “дараа хийнэ” гэж хойшлуулж ирсэн бол одоо эхлэх цаг нь энд ирж байна.

Бүртгэлийн холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDaQJp0BxOrr9EwBjFZZymmfKLCPjmUuN2gbg46gS8Fkr8vQ/viewform?pli=1

💰 550,000₮
🗓 09.10–09.13 | 12:00–17:00
📍 Америкийн төв

Санаанаас Төсөл рүү
Төслөөс Дэлгэц рүү

🎬 ТАНД БЭСРЭГ КИНО БОЛОХ ТҮҮХ БИЙ ЮУ? Санаагаа дэлгэцэнд амилах бодит төсөл болгомоор байна уу?"Short Film Lab Mongolia"...
19/08/2026

🎬 ТАНД БЭСРЭГ КИНО БОЛОХ ТҮҮХ БИЙ ЮУ? Санаагаа дэлгэцэнд амилах бодит төсөл болгомоор байна уу?

"Short Film Lab Mongolia" -ийн бүртгэл хаагдахад #5хоног үлдлээ.
Киноны санаагаа хэрхэн хүчтэй зохиол болгох вэ?
Тэр зохиолынхоо найруулгын шийдэл дээр хэрхэн ажиллах вэ?
Хэрхэн бодит төсөл болгох вэ?
Цааш нь олон улсын кино лаборатори, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдэд тэнцэхүйц түвшинд хэрхэн боловсронгуй болгох вэ?

Эдгээр асуултын хариуг олон улсын кино наадмуудад бүтээлээрээ шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа найруулагч, кино зохиолч П.Лхагвадуламын чиглүүлгээр өөрийн төсөл дээрээ ажиллан олно.

"Short Film Lab Mongolia" бол лекц сонсоод өнгөрөх сургалт биш.
Энд та өөрийн кино төслөө хөгжүүлнэ.
🎈 15 цагийн танхимын лаборатори
🎈 Зохиол + найруулга + төсөл хөгжүүлэлт дээр ажиллана.
Нэмэлт боломж ✨
✨ Шилдэг 8–10 төсөлд 2 удаагийн цахим ганцаарчилсан менторшип

Киноны төрөл:
🎞 Уран сайхны | Баримтат | Анимейшн
👥 18+ | 20–30 оролцогч
💰 550,000₮
📅 Бүртгэл: 08.23 хүртэл
📍 Америкийн төв
🗓 09.10–09.13 | 12:00–17:00
Хэрэв “Энэ түүхийг л би кино болгох ёстой” гэсэн бодол таныг ээрдэг бол энэ боломжийг бүү алдаарай.

⏳ Бүртгэл хаагдахад 5 хоног үлдлээ.
Бүртгэлийн холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDaQJp0BxOrr9EwBjFZZymmfKLCPjmUuN2gbg46gS8Fkr8vQ/viewform?pli=1

Түүхээ эхлүүл. Төслөө хөгжүүл. Кино болго. 🎬

Зуны нарлаг өдрийн мэнд дэвшүүлье! ✨Artwave Mongolia та бүхнийг дараагийн чухал хөтөлбөртөө урьж байна.Short Film Lab Mo...
23/07/2026

Зуны нарлаг өдрийн мэнд дэвшүүлье! ✨
Artwave Mongolia та бүхнийг дараагийн чухал хөтөлбөртөө урьж байна.

Short Film Lab Mongolia 2026
Богино киноны хөгжүүлэлтийн лаборатори

Танд кино болох түүх бий юу?
Тэр түүхээ зөвхөн санаа хэвээр үлдээх биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч, кино зохиолчийн чиглүүлгээр мэргэжлийн түвшинд хөгжүүлж, богино киноны төсөл болгон боловсруулах боломжийг бид танд санал болгож байна.

Short Film Lab Mongolia нь Artwave Mongolia болон найруулагч П.Лхагвадулам хамтран хэрэгжүүлж буй, Монголын богино киноны төсөл хөгжүүлэлтэд дагнан төвлөрсөн лаборатори (Lab) хэлбэрийн хөтөлбөр юм.

🎬 Хөтөлбөрийн ментор | Найруулагч Лхагвадулам

Пүрэв-Очирын Лхагвадулам бол Канн, Венец, Торонто, Локарно Бусан зэрэг дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад бүтээлээрээ шалгарч, олон улсын шагналуудыг хүртсэн Монголын шинэ үеийн онцлох зохиолч, найруулагч юм. Түүний “Mountain cat”, "Snow in September", "City of Wind",
"A South-Facing Window" зэрэг бүтээлүүд дэлхийн кино ертөнцөд өндрөөр үнэлэгдэж байна.

Лабораторид хамтрагдсанаар: Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчдын төсөл бүр зохиол хөгжүүлэлт болон бүтцийн хувьд дараагийн шатанд гарсан байна. Ингэснээр дараа дараагийн олон улсын лаб, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдэд хамрагдах болон кино хөгжүүлэлтийн сангуудад төслөө илгээх шаардлагад нийцсэн төсөлтэй болох юм. Лабораторийн онцлог нь оролцогч бүр өөрийн кино төслийг хөгжүүлж, мэргэжлийн менторын удирдлага дор дараагийн шатанд хүргэхэд оршино. Онолын мэдлэгийг практиктай хослуулан ажиллаж, санаанаас эхлэн олон улсын түвшинд нийцэхүйц төсөл болгох хөгжүүлэлтийн үйл явцыг хамтдаа бүтээнэ.

Киноны төрөл
🎞 Уран сайхны богино кино
🎥 Баримтат богино кино
🎨 Анимейшн богино кино

Хэн хамрагдах боломжтой вэ?
• Богино кино бүтээх хүсэлтэй уран бүтээлчид
• Кино сонирхогчид
Нас : 18+

Лабораторийн бүтэц:
20–30 оролцогч хамрагдан 15 цагийн танхимын лаборатори сургалтад оролцоно.

Хөтөлбөрийн хүрээнд:
• Зохиол хөгжүүлэлт
• Найруулгын үндэс
• Зохиол ба найруулгын уялдаа
• Богино киноны төсөл хөгжүүлэлт гэсэн үндсэн сэдвүүдээр ажиллана.

Нэмэлт боломж:
Лабораторийн дараа оролцогч бүр нэг сарын хугацаанд өөрийн богино киноны төслийг боловсруулж, хөгжүүлэн илгээнэ.
Ирүүлсэн төслүүдээс цаашид хөгжүүлэх боломжтой 8–10 төсөл сонгон найруулагч Лхагвадулам төсөл бүртэй хоёр удаагийн ганцаарчилсан цахим ментор уулзалт хийж, зохиол болон төслийн хөгжүүлэлт дээр хамтран ажиллана. Ингэснээр оролцогчид зөвхөн суралцахаас гадна бүтээлээ олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой хэмжээнд хөгжүүлэх юм.

Хөтөлбөрийн мэдээлэл
👥 Оролцогч: 20–30 хүн
💰 Төлбөр: 550,000₮

📅 Бүртгэл
• Нээгдэх: 2026.07.23
• Хаагдах: 2026.08.23

📍 Танхимын лаборатори
🗓 2026.09.10–09.13
🕛 12:00–17:00

📌 Байршил:
Америкийн төв
(Улаанбаатар хотын нийтийн номын сангийн 1 давхар)

Short Film Lab Mongolia бол зөвхөн киноны талаар сурах хөтөлбөр биш.
Энэ бол өөрийн дуу хоолойг нээж, санаагаа төслийн хэмжээнд хөгжүүлж, богино киногоо бүтээх эхлэл болох хөгжүүлэлтийн лаборатори юм.

Таны дараагийн богино кино эндээс эхэлнэ.
🎟 Бүртгэлийн холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeIBY5p8ARApaKt2LOe5yaOGxSeMwgMlcLWZ37hakyyJ5AV0Q/viewform?fbzx=7571179737660659657

18/06/2026

ЧАГНА (Грек) 🇬🇷
Та бүхэн найруулагч Мария Дузагийн 2022 оны бүтээл “Чагна” киног 6-р сарын 25-ны 15:00 цагаас Өргөө IMAX Шангри-лад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүлээн авч үзээрэй.

***
LISTEN (Greece) 🇬🇷
We are pleased to present Listen (2022), a feature film directed by Maria Douza. Join us for a FREE screening on June 25 at 3:00 p.m. at Urgoo IMAX Shangri-La.

We look forward to welcoming you to this special screening. 🎬✨

EU Delegation to Mongolia
Artwave Mongolia
Cineuropa





ГАЙХАМШИГТ МАШИН (Швед)🇸🇪Аксель Даниэльсон болон Максимильен Ван Артрик нарын 2023 оны бүтээл “Гайхамшигт машин” киног т...
18/06/2026

ГАЙХАМШИГТ МАШИН (Швед)🇸🇪

Аксель Даниэльсон болон Максимильен Ван Артрик нарын 2023 оны бүтээл “Гайхамшигт машин” киног танилцуулж байна.

XIX зууны анхны гэрэл зургийн хайрцагнаас эхлээд өнөөдөр дэлхий даяар ашиглагдаж буй 45 тэрбум камер хүртэлх түүхийг хамарсан “Гайхамшигт машин” бол хүн төрөлхтний дүрс бичлэгт татагдах болсон үзэгдлийг хурц бөгөөд сонирхолтой өнцгөөс шинжлэн харуулсан юм. Кино багийнхан түүхэн архивын ховор дүрсүүдийг ашиглан, Английн хааны титэм өргөх ёслолыг урьдчилан зохион байгуулж бүтээсэн дэлхийн анхны “хуурамч мэдээ”-нээс эхлээд өнөөгийн сошиал медиагийн алгоритм, трэнд бичлэгүүд, контент бүтээгчдийн эрин үе хүртэлх хөгжлийг өгүүлжээ.

Тус бүтээлийг 6-р сарын 25-ны 18:20 цагаас Өргөө IMAX Шангри-лад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүлээн авч үзээрэй.

***
FANTASTIC MACHINE (Sweden)🇸🇪

We are pleased to present Fantastic Machine (2023), a feature film directed by Axel Danielson and Maximilien Van Aertryck.

From the very first camera obscura in the 19th century to the 45 billion lenses operating worldwide today, Fantastic Machine is a sharp video essay that charts humanity’s obsession with the camera image. Raiding historical archives, the film travels from early milestones, like a staged British coronation that became the world's first "fake news," to modern algorithms, viral TikToks, and content creators. The filmmakers expose a powerful reality: the camera has actively reshaped human behavior, media ethics, and political propaganda. Equal parts entertaining and deeply sobering, this documentary forces us to look directly into our screens and question how this "fantastic machine" continues to alter the social fabric of our world.

Join us for a FREE screening on June 25 at 6:20 p.m. at Urgoo IMAX Shangri-La.

We look forward to welcoming you to this special screening. 🎬✨

EU Delegation to Mongolia
Artwave Mongolia
Cineuropa






Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688050670

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Artwave Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Artwave Mongolia:

Shortcuts

Share