Алтангэрэлийн Алтаншагай

  • Home
  • Алтангэрэлийн Алтаншагай

Алтангэрэлийн Алтаншагай Одоо дага
Маргааш хэрэг болох маркетингийн мэдээллийг өнөөдөр аваарай!

Mongolian National Sports Parade – Busan 2026 арга хэмжээг БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгт 2026 оны 9 дүгээр сарын 12...
09/08/2026

Mongolian National Sports Parade – Busan 2026 арга хэмжээг БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгт 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулна.

Тус арга хэмжээ нь Монгол Улсын үндэсний спорт, урлаг, өв соёлыг олон улсын жуулчдад сурталчлах, Монгол Улсын эерэг имижийг түгээх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол–БНСУ-ын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Парадад үндэсний спортын тамирчид болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцож, үндэсний спорт, урлаг, соёлын үзүүлбэрийг хослуулсан парад зохион байгуулна.

Хэ үндэ дүүрэг нь олон улсын жуулчид олноор төвлөрдөг аялал жуулчлалын бүс тул арга хэмжээ нь БНСУ-аас гадна Ази, Европ, Америкийн олон орны жуулчдад Монголын соёл, өв уламжлалыг нэг дор сурталчлах өндөр үр өгөөжтэй. Мөн оролцогч жуулчид, хэвлэл мэдээлэл болон сошиал хэрэглэгчдийн органик контентын тусламжтайгаар Монгол Улсын талаарх олон улсын цахим сурталчилгааг өргөжүүлэх боломж бүрдэнэ.

02/08/2026

Өөрийгөө хайрла гэж хэлэхээсээ өмнө… эхлээд бусдыг хайрлаж сур.

Өнөөдрийн маркетинг дараа жил ажиллахгүй‼️Өнөөдөр амжилттай болсон маркетингийг эрх жил  шууд хуулж болохгүй. Учир нь те...
22/07/2026

Өнөөдрийн маркетинг дараа жил ажиллахгүй‼️

Өнөөдөр амжилттай болсон маркетингийг эрх жил шууд хуулж болохгүй. Учир нь технологи, амьдралын хэв маяг, хамгийн гол нь хэрэглэгч өөрөө байнга өөрчлөгддөг. Маркетинг бол тасралтгүй процесс
Маркетинг бол нэг удаа хийгээд хадгалдаг зүйл биш. Энэ бол сонсох , ажиглах, судалж дүн шинжилгээ хийх, дасан зохицох тасралтгүй цикл юм.

1. Хамгийн том алдаа: Өнгөрсөн жил ажилласан юм чинь энэ жил ч ажиллана гэж омогших.
2. Үргэлж хадгалах зарчим: Хэрэглэгчээ өөрчлөгдөх бүрт нь гүн гүнзгий ойлгох.

Сайн маркетерын зарчим:

1. Өнгөрснөөс суралцана.
2. Өнөөдрийг судална.
3. Маргаашийг урьдчилан харна.

Маркетингийн хамгийн том өрсөлдөгч бол өөр нэг компани биш, харин хэрэглэгчийн тасралтгүй өөрчлөгдөх хүсэл сонирхол юм.

14/07/2026

🐎🇲🇳 “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР” ТҮМЭН МОРЬТНЫ ЖАГСААЛ

Монгол адуу, морин соёл, үндэсний бахархлаа нэгэн өдөрт нэгтгэсэн түүхэн үйл явдал амжилттай зохион байгуулагдлаа.

Түмэн морьтны сүр хүч, монгол ахуй, өв соёлын үнэ цэнийг илэрхийлсэн энэхүү жагсаал нь үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах онцгой үйл явдал байлаа.

🐎 Үндэсний спорт – үндэстний дархлаа.
🇲🇳 Монгол адуу – Монгол бахархал.
🌏 Өв соёлоо өвлөж, дэлхийд түгээе.

Энэ бол зөвхөн нэг арга хэмжээ биш. Энэ бол монголчуудын үнэт өв, эв нэгдэл, үндэсний бахархлыг илэрхийлсэн хөдөлгөөн юм.

БНСУ-н ерөнхийлөгч И Жэ Мён өөрийн X цахим хуудсандаа ийм пост оруулсан байна. "이웃사촌이 멀리 있는 친척보다 낫다"우리에게 익숙한 이 속담이 몽골에서도...
09/07/2026

БНСУ-н ерөнхийлөгч И Жэ Мён өөрийн X цахим хуудсандаа ийм пост оруулсан байна.

"이웃사촌이 멀리 있는 친척보다 낫다"
우리에게 익숙한 이 속담이 몽골에서도 같은 뜻으로 쓰인다는 것을 알고 계시는지요. 이웃을 아끼고 정을 나누는 마음만큼은 두 나라가 많이 닮아 있다는 생각이 들어 더욱 반갑게 느껴집니다.

몽골은 대한민국을 무지개의 나라라는 뜻의 '솔롱고스'라고 부르고, 우리는 몽골을 '푸른 하늘의 나라'라고 합니다. 서로를 일컫는 이름에도 깊은 애정이 담겨 있습니다.

대한민국 대통령으로서는 15년 만에 몽골을 국빈 방문합니다. 이제 양국은 오랜 우정과 신뢰를 바탕으로 함께 미래를 만들어가는 든든한 동반자가 되고자 합니다.

서로에게 힘이 되는 진정한 이웃으로서 협력의 폭을 더욱 넓히고, 양국 국민 모두가 체감할 수 있는 의미 있는 성과를 안고 돌아오겠습니다.

후렐수흐 대통령님(),
푸른 하늘의 나라에서 뵙겠습니다🇰🇷🇲🇳

“Ойрын хөрш холын садангаас дээр”

Бидний сайн мэддэг энэ зүйр цэцэн үг нь Монголд ч адилхан утгаар хэрэглэдгийг та бүхэн мэдэж байгаа болов уу.

Хөршөө хайрлан хүндлэх сэтгэлээрээ Монгол, Солонгос хоёр улс ижил байгааг бодоход улам дотно сэтгэл төрж байна.

Монголчууд Солонгос Улсыг солонгын орон гэсэн утгаар Солонгос хэмээн дуудаг бол, Солонгосчууд бид Монголыг Хөх тэнгэрийн орон гэж дууддаг юм.
Бие биеэ дуудах нэр нь ч гэсэн гүнээ сэтгэл шингэсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хувиар 15 жилийн дараа Монгол Улсад Төрийн айлчлал хийж байна.
Одоо хоёр улс олон жилийн найрсаг, итгэлцлийн харилцаанд тулгуурлан ирээдүйгээ хамтдаа бүтээлцэх итгэлт түнш болохоор зорьж байна.

Харилцан тус дэм болсон үнэнч хөршийн харилцаа улам бүр тэлж, хоёр улсын ард иргэдэд хүртээмжтэй үр дүн бүхий айлчлал байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх тантай
Хөх тэнгэрийн оронд уулзъя.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд зуны хэт халалтын давлагаа улам эрчимжиж, аялагчид амралтаа төлөвлөхдөө зөвхөн үзэсг...
04/07/2026

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд зуны хэт халалтын давлагаа улам эрчимжиж, аялагчид амралтаа төлөвлөхдөө зөвхөн үзэсгэлэнт газар бус, илүү сэрүүн, тав тухтай уур амьсгалтай чиглэлийг сонгох болсон. Энэхүү чиг хандлагыг олон улсад Coolcation буюу сэрүүн бүсийн аялал жуулчлал гэж нэрлэдэг.

Монгол Улс энэхүү шинэ чиг хандлагад бүрэн нийцэх өвөрмөц давуу талтай. Далайн түвшнээс дунджаар 1,580 метрийн өндөрт оршдог газарзүйн байршил, хуурай сэрүүн уур амьсгал, өргөн уудам тал нутаг, сүрлэг уулс, тунгалаг нуур гол, онгон байгаль нь зуны улиралд аялахад таатай орчныг бүрдүүлдэг.

Монголд аялах нь зөвхөн халуунаас түр холдох боломж биш юм. Энэ нь нүүдэлчдийн өв соёлтой танилцаж, хотын хөл хөдөлгөөнөөс холдож, байгальтайгаа ойртон, амар тайван мэдрэмжийг мэдрэх онцгой аялал болдог.

Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэ аяллын чиглэлийг эрэлхийлж буй энэ үед Монгол Улс сэрүүн бүсийн аялал жуулчлалын онцгой чиглэл болон олон улсын аялагчдын анхаарлыг татах бүрэн боломжтой. Монгол бол зөвхөн аяллын шинэ газар биш, харин зуны халуунаас түр амсхийж, байгалийн жинхэнэ тайван орчинд амрах шинэ сонголт юм.

02/07/2026

Хэдэн наснаас эхлээд утсаар ярихдаа өөрийнхөө ярих зүйлийг яриад шууд утсаа тасалдаг вэ?😅

Монгол Улсыг дэлхийд хэрхэн сурталчлах вэ: Үзүүлэх биш, Мэдрүүлэх стратеги! 🇲🇳Өнөөдөр улс орнууд зөвхөн аялал жуулчлалын...
29/06/2026

Монгол Улсыг дэлхийд хэрхэн сурталчлах вэ: Үзүүлэх биш, Мэдрүүлэх стратеги! 🇲🇳

Өнөөдөр улс орнууд зөвхөн аялал жуулчлалын цэгүүдээ бус, өөрсдийн үнэт зүйл, соёл, спорт, түүхээ Нэгдсэн Улсын Брэнд болгон дэлхийд тунхаглаж байна.
Монгол Улсын хувьд ч дэлхийн зах зээлд өөрийн хамгийн том өрсөлдөх давуу тал болох Нүүдэлчин соёл, үндэсний спорт, өв уламжлалаа стратегийн түвшинд таниулах цаг иржээ.
Соёл + Спорт + Аялал жуулчлал бол зүгээр нэг арга хэмжээ биш. Энэ бол:

1. Үндэсний брэндинг: Дэлхийн тавцанд Монгол гэх өвөрмөц дүр төрхийг тод сийлэх маркетинг.
2. Стратегийн аялал жуулчлал: Сэтгэл хөдлөл, туршлага дээр суурилсан жуулчдын урсгалыг бий болгох.
3. Зөөлөн хүчний бодлого: Олон улсын хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх итгэлцлийн гүүр.
4. Эдийн засгийн үр өгөөж: Үндэсний баялгийг экспортын шинэ түвшинд гаргах бодит арга зам юм.
Бид үндэсний бөх, сур харваа, морьт харваа, нүүдэлчний ахуйг зөвхөн хадгалж үлдэх “Өв соёл” гэж харахаас гадна дэлхийн зах зээлд үнэлэгдэх "Контент болон Маркетингийн Бүтээгдэхүүн" гэж харах хэрэгтэй байна.

“МОНГОЛЫГ ҮЗҮҮЛЭХ БИШ, МОНГОЛЫГ МЭДРҮҮЛЭХ”

Энэ бол олон улсын маркетингийн ирээдүйн шинэ хандлага юм.

#МонголУлсынБрэнд

Монголд ZKTeco брэндийг ихэвчлэн авто зогсоолын хаалт, нэвтрэх системээр нь мэддэг. Харин дэлхийн зах зээлд тус компани ...
18/06/2026

Монголд ZKTeco брэндийг ихэвчлэн авто зогсоолын хаалт, нэвтрэх системээр нь мэддэг. Харин дэлхийн зах зээлд тус компани нь биометр технологи, нүүр таних систем, Smart Office, Smart Building, уул уурхай болон зочид буудлын цогц шийдлээрээ танигдсан технологийн лидер юм.

ZKTeco компанийн Ази бүсийн удирдлагуудтай уулзах үеэр Монголын зах зээлд зөвхөн бүтээгдэхүүн бус, илүү өндөр үнэ цэнтэй цогц шийдлүүдийг таниулах боломжийн талаар ярилцлаа.

🎯 Маркетингийн зорилго бол зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш, харин зах зээлийн ойлголтыг шинэ түвшинд хүргэх явдал.

Шинэ технологи + зөв маркетинг = Шинэ боломж.

Ганц постер хийж, рийл бүүстлээд борлуулалт нэмэгдэхгүй. Энэ бол маркетинг биш, зүгээр л контент түгээж байгаа хэлбэр. Ж...
14/06/2026

Ганц постер хийж, рийл бүүстлээд борлуулалт нэмэгдэхгүй. Энэ бол маркетинг биш, зүгээр л контент түгээж байгаа хэлбэр. Жинхэнэ маркетинг нь стратеги, судалгаа, санал болгох үнэ цэнэ, хэрэглэгчийн аялал, борлуулалтын систем дээр тогтдог.

Борлуулалт өсөхгүй байгааг гайхах хэрэггүй.

Маркетинг бол:

1. Зах зээл ба хэрэглэгчийн судалгаа
2. Маркетингийн стратеги ба байршуулалт
3. Зорилтот сегментчлэл ба хэрэглэгчийн оновчлол
4. Контент маркетингийн систем ба сувгийн менежмент
5. Борлуулалтын хөрвүүлэлт ба хэрэглэгчийн аяллын оновчлол

Бүүст товч дарахыг маркетингтай андуурч болохгүй‼️

Address


Telephone

+97699106294

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтангэрэлийн Алтаншагай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Алтангэрэлийн Алтаншагай:

Shortcuts

  • Want your business to be the top-listed Advertising & Marketing Company?

Share