09/08/2026
Mongolian National Sports Parade – Busan 2026 арга хэмжээг БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгт 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулна.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын үндэсний спорт, урлаг, өв соёлыг олон улсын жуулчдад сурталчлах, Монгол Улсын эерэг имижийг түгээх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол–БНСУ-ын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Парадад үндэсний спортын тамирчид болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцож, үндэсний спорт, урлаг, соёлын үзүүлбэрийг хослуулсан парад зохион байгуулна.
Хэ үндэ дүүрэг нь олон улсын жуулчид олноор төвлөрдөг аялал жуулчлалын бүс тул арга хэмжээ нь БНСУ-аас гадна Ази, Европ, Америкийн олон орны жуулчдад Монголын соёл, өв уламжлалыг нэг дор сурталчлах өндөр үр өгөөжтэй. Мөн оролцогч жуулчид, хэвлэл мэдээлэл болон сошиал хэрэглэгчдийн органик контентын тусламжтайгаар Монгол Улсын талаарх олон улсын цахим сурталчилгааг өргөжүүлэх боломж бүрдэнэ.