29/05/2026
Манай судалгаанд оролцсон зарим оролцогчид өөрсдийн урамшууллыг сайн үйлсэд зориулан Монголын Аутизмын Холбоонд хандивласан юм.
Энэхүү хандив нь аутизмын онош анх сонсож буй эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл, чиглүүлгийн материал хэвлэн бэлтгэхэд хувь нэмэр болж байгаад бид баяртай байна.
Судалгаанд оролцсон оролцогчдодоо болон энэхүү ажлыг хэрэгтэй хүмүүст нь хүргэж буй Autism Association of Mongolia / Монголын Аутизмын Холбоо -ны хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 🙏