Хонх.мн / Xonx.mn

Хонх.мн / Xonx.mn xonx.mn нь МУ-д Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой. Монголын анхны AI суурьтай сайт.

xonx.mn нь Ардчилсан үзэл санааг дэмжин, МУ-д Ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой. Монголын анхны AI суурьтай сайт.

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой б...
04/05/2026

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгож байна.

Гадаадын иргэдийн 52.4% нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн ши...
04/05/2026

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна гэв.

АТГ: Найман объектод нэгжлэг хийж, хоёр хүнийг баривчиллаа.

04/05/2026

ШУУД: УИХ-ын гишүүн Р.Сэддорж СӨБ болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй талаараа мэдээлэл хийж байна

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛААТатварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч,...
04/05/2026

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА

Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч” аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, батламжилсныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гардууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн нэгээр нэрлэгдлээ. Тус компани нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллан, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, бусдыг түүчээлсэн түүхэн жил байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд нийт 11.4 их наяд төгрөгийн татвар төлсний 7.9 их наяд төгрөг буюу 70%-ийг сүүлийн 3 жилд төлжээ. Тухайлбал, 2023 онд 2.8 их наяд, 2024 онд 3.5 их наяд, 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр гурав дах жилдээ дараалан шалгарлаа.



🚨 PHASE 2 SOLD OUT ‼️PHASE 3 IS OPEN (but not for long) 🎫🔥✨ Мянга мянган үзэгчид аль хэдийнээ энэ оны хамгийн том SUPER ...
04/05/2026

🚨 PHASE 2 SOLD OUT ‼️
PHASE 3 IS OPEN (but not for long) 🎫🔥
✨ Мянга мянган үзэгчид аль хэдийнээ энэ оны хамгийн том SUPER CONCERT-д нэгдсээр байна 🏟 Та ч бас бэлэн үү?
Phase 2-н үнээр авч амжаагүй бол Phase 3-н үнийг бүү алдаарай ⏱️ Учир нь илүү олон гайхалтай артистууд ТУН УДАХГҮЙ задрах болно 🤫
⚠️ Phase 1 (165K) – SOLD OUT
⚠️ Phase 2 (185K) – SOLD OUT
🚨 Phase 3 (195K) – NOW OPEN (LIMITED)
⚠️ Phase 4 (215K) – Coming soon
⚠️ Phase 5 (235K) – Coming soon
🔗 Тасалбар авах: shoppy.mn/superconcert2026
📍 Үндэсний Цэнгэлдэх Хүрээлэн | 2026.06.20
Зохион байгуулагч: .official
—-
🚨 PHASE 2 SOLD OUT ‼️
PHASE 3 IS OPEN NOW (but not for long) 🎫🔥
✨ Thousands of fans are already joining the biggest SUPER CONCERT of 2026. You are not alone—this is where all the crowd is 🏟
If you missed your chance on Phase 2, do not let the Phase 3 pricing slip away before the next big reveal 🤫
⚠️ Phase 1 (165K) – SOLD OUT
⚠️ Phase 2 (185K) – SOLD OUT
🚨 Phase 3 (195K) – NOW OPEN (LIMITED)
⚠️ Phase 4 (215K) – Coming soon
⚠️ Phase 5 (235K) – Coming soon
🔗 Get tickets: shoppy.mn/superconcert2026
📍 National Stadium | 06.20.2026
Organized by: .official

04/05/2026

“Барс” худалдааны төвийн арын саадны чөлөөлсөн газарт өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулна.

04/05/2026

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж, Хил хамгаалах байгууллагын "Цэрэг ...
04/05/2026

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж, Хил хамгаалах байгууллагын "Цэрэг халах, татах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр Нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан иргэдтэй уулзаж, алба хаах ариун үйлсэд нь амжилт хүслээ. Мөн цэргийн албанд өөрийн хүсэлтээр тэр дундаа хилийн цэрэгт алба хаахыг зорин ирсэн залуус олон байгааг онцолсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цэргийн албанд татагдсан иргэдтэй уулзах үедээ Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран хилийн цэргийн ангиудын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, албаа хааж буй цэргийн алба хаагчдын аюулгүй амар тайван байдлын төлөө үргэлж анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

04/05/2026

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж, Хил хамгаалах байгууллагын "Цэрэг халах, татах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

🔔БАЙР СУУРЬ | УИХ-ЫН ГИШҮҮН О.АЛТАНГЭРЭЛ"Баянтээг" ХК-ийн лицензийн хугацаа дууссан тухай мэдэгдэл хийсний дараа намайг ...
04/05/2026

🔔БАЙР СУУРЬ | УИХ-ЫН ГИШҮҮН О.АЛТАНГЭРЭЛ

"Баянтээг" ХК-ийн лицензийн хугацаа дууссан тухай мэдэгдэл хийсний дараа намайг улс төржлөө гэнэ. Нутаг орныхоо ганц баялгийг дарга нарын эс үйлдлээс болж алдахдаа тулчихаад байхад үг хэлэхгүй бол би УИХ-ын гишүүн гэж суудал бөглөөд яах юм!

Баянтээгийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа 2026.01.27-ны өдөр дуусгавар болсон. Хугацаа дуусахаас 2 жилийн өмнө өргөдөл гаргаагүй гэсэн үндсэн шалтгаантай. Үүнийгээ бүгд мэдэж байгаа. Гэхдээ яаж аргалах уу гэж нууж явсаар 3 сар гаран болсон. 4-р сард ИТХ-аар уурхайн асуудал ярих үед төлөөлөгчдөд энэ талаар огт хэлэлгүй тас нуусан. УИХ-ын гишүүдэд ч мэдээлэл өгөөгүй. Би гэхэд ашигт малтмалын газрын хүнээс дам сонсоод Г.Дамдинням сайдад бичиг өгч, биеэр уулзаж мэдсэн. ЗГХЭГ-ын сайд Б.Энхбаяртай уулзахад мөн л мэдээгүй анх сонсож байна гэсэн. Мэдэгдлийн дараа аймгийн хурлын төлөөлөгч нар холбогдож мөн л анх сонсож буйгаа хэлсэн, ийм байхад иргэд яаж мэдэх вэ дээ.

Ийм зүйл болсныг санамсаргүй зүйл гэж бодохгүй байгаа. Зөвшөөрлийг нь цуцлаад авах гэсэн тодорхой эрх ашиг үйлчилж байж болзошгүй үзэж байна. Хэрвээ шийдэх байсан бол яагаад өнгөрсөн 3 сарын хугацаанд шийдэлгүйгээр өдий хүрэв, олны анхаарлаас яагаад нуув гэсэн асуулт гарч ирнэ.

Хуульд албан тушаалтны эс үйлдлийн тухай тодорхой заасан байдаг. Хэрэгжүүлэх ёстой байсан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Өвөрхангайн ард түмний хөрөнгийг ийм эрсдэлд оруулчихаад хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрч болохгүй. Хуульд зааснаар орон нутгийн өмчийн эзэн нь аймгийн ИТХ байдаг учраас тэнд асуудал яригдана.

"Баянтээг" ХК ядаж лицензээ сунгуулах өргөдлөө өгчихөж чаддаггүй, эсхүл хүсдэггүй намчин хүмүүсийн удирдлагад байгаа учраас ашиг өгөөж нь дорвитой нэмэгддэггүй. Уурын зуухны бүлэглэлийн нөлөөнд орж, ажилчид нь ахуй хангамж муутай, суурин баг нь дорвитой хөгжихгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлж улсын хэмжээний уурхай болж чадахгүй байгаа юм.

Тийм болохоор л миний бие өнгөрсөн хугацаанд ард иргэддээ хувьцааг нь эзэмшүүлээч гэсэн шаардлага тавьж ирсэн. Ард иргэд хувьцаатай болвол компанийн засаглал, хяналт сайжрана, үйл ажиллагаа дор хаяж 5-10 дахин өргөжинө. Ингэж өргөжвөл 2023 оны тооцооллоор нэг хүнд жилдээ 183.000 төгрөгийн ногдол ашиг оногдохоор гарч байсан. 5 ам бүлтэй айл 915.000 төгрөг авна гэсэн үг. Улсад буюу орон нутагт төлөх татвар өгөөж мөн хэд дахин өснөө.

Ард иргэд, нутаг орны эрх ашгийн төлөө дуугарахаар улстөржсөн болдог бол тийм болъё. Гэхдээ хууль бус зүйлийн өмнө дуугүй байж, сонгосон хүмүүсээсээ урваж чадахгүй. Хуульч хүний хувьд хуулийн тодорхой заалтууд зургаар оруулъя, та бүхэн мэргэн оюундаа тольдоно бизээ.

🔔БАЙР СУУРЬ | "Оюу Толгой"-н ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Э.Баясгалан: "Оюу толгой" ХХК-ийн удирдлага монголчуудад худ...
04/05/2026

🔔БАЙР СУУРЬ |

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Э.Баясгалан: "Оюу толгой" ХХК-ийн удирдлага монголчуудад худал мэдээлэл өгдгөө хэзээ зогсоох вэ?

📍Баримтыг зургаар коммент хэсгээс үзнэ үү.

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Э.Баясгалан тус компанийн санхүүгийн тайланг олон нийтэд буруу ташаа мэдээлж байгаа талаар ноцтой тайлбар хийжээ. Тэрээр:

-Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Мөнхсүх 2026 оны нэгдүгээр улирлын тайлангаа сүр дуулиан болгож, хэвлэл мэдээллийн хурал зохион байгуулж танилцуулсан байна. Гэвч компанийн сайт дээр тавьж, үнэ төлбөртэй мэдээ бэлтгэн mongolianminingjournal.com, ikon.mn, gogo.mn гэх мэт мэдээллийн сайтуудаар тараасан мэдээний 2025 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн биет хэмжээ, тоонууд нь буруу, алдаатай.

Оюу толгой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд 5 жил ажиллах хугацаанд хурлын материал, санхүүгийн мэдээлэл дээр байнга тооцооллын болон логикийн алдаа олж илрүүлдэг байлаа. Харамсалтай нь Оюу Толгой ХХК-ийн удирдах багийн хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал С. Мөнхсүх захирлын үед ч үргэлжилж буй юм байна, гэхдээ бас нэг их гайхах зүйл ч биш...
Асуудлын гол нь цөөн хэдэн тоо буруу тайлагнасандаа ч бас биш. Үүнд:

1.Энэ тоонууд нь Рио Тинтогийн гадаадад, англи хэл дээр гаргасан тайланд зөв тайлагнасан боловч Монголын хэвлэл мэдээлэлд өгсөн дүнгүүд буруу байгаа нь Монголчуудыг басамжилсан, үл ойшоосон хоёрдмол давхар стандарт (double standard) үйлчилж байгаагийн тод жишээ юм!

2.Ямар нэгэн тайлан, санхүүгийн тооцоололд ганц ширхэг л алдаа бүхий агуулга байхад тэр тайлан тэр чигтээ найдваргүй, итгэл төрүүлэхгүй буюу “ХЭРЭГГҮЙ” болдог.

3.Дараалсан улирлуудын тайлангийн нэг нь алдаатай бол цаг хугацааны хувьд, жилийн өссөн дүнгээр г.м. харьцуулсан тооцоолол хийж, үйл ажиллагааг том зургаар харахад хүндрэлтэй, боломжгүй болдог.

Ер нь Оюу Толгой ХХК буюу Рио Тинтогийн менежмент нь санхүүгийн мэдээллээ (нийт борлуулалт, зардал, ашиг, цэвэр мөнгөн гүйлгээ зэрэг) бүрэн бүтэн, ил тод, нээлттэй тайлагнадаггүй хэр нь, амнаас нь алт унах мэт цөөхөн хэдэн баяжмалын биет тоонууд тайлагнахдаа үнэн зөв, алдаа мадаггүй гаргаж чадахгүй бол тэгээд танай улирлын тайлангаар Монголчууд бид яах вэ дээ.

С. Мөнхсүх захирал болон Оюу Толгой ХХК-ийн удирдлагын баг залруулга хийж цаашид анхааран ажиллавал сайн сан.

Жич: уг нь 5 өдрийн өмнө гарсан мэдээ юм байна. Энэ хугацаанд санхүү, олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл зэрэг багийн удирдлагаас хэн нь ч хийсэн ажлаа хянадаггүй юм уу?

Улсын арслан Ц.Бямба-Отгон Өвөрмонголын 1024 бөхийн барилдаанд ес даван үзүүрлэлээ
04/05/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон Өвөрмонголын 1024 бөхийн барилдаанд ес даван үзүүрлэлээ

Address

Амар-4 гудамж, 8 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хонх.мн / Xonx.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category