26/12/2023
Ингэсиймаа #2 by bsp
Эвийн хүчийг эвлүүлэн бүтээж, нөхөрлөлийн хүчийг нийлүүлэн тарьсан амжилтын үр нь мод болон ургаж, модод нь жимс болон дэлгэрлээ. Хамтдаа бүтээсэн үнэ цэн бүхэн биднийг бизнесийн арвин их ургац, урагш тэмүүлэх утга учир бүхий холын замд чиглүүлэн хөтөлж байна.
▪️ Бат шийдсэн түншүүд нь хүсэл бүхэн биелдэг шинэ оны босгон дээр, 2024 оны “яг энэ үед” эв нэгдэл, үнэ цэн, найрсаг байдлын бэлгэдэл болох маягийн Тумбааш урлалынхаа хоёр дахь хувилбарыг та бүхэндээ танилцуулж байна. Креатив өнцөг, эвдмэл агуулгаар, шинэд бус шинэчлэлд хүчийг шингээж, “TUMBAASH 2.0 by bsp” урлалаа хиймэл оюунаас (AI) авсан суурь санааг Монгол артистаар баяжуулан бүтээлгэв.
▪️ Төрөл бүрээр, олон дахин ашиглах, эх дэлхий, энэ орондоо ээлтэй “SDG BAG by bsp” урлалаа үргэлжлүүлэн, энэ удаад Монгол урланд эсгийгээр крафтлуулав.
Арван өвөл, арван шинэ оныг хамтдаа үдэж, бидэнд шинэ туршлага, шинэ сорилт, шинэ боломжуудыг бэлэглэдэг эрхэм нандин харилцагчид, ирээдүйд хамтрах түншүүддээ утга төгөлдөр бизнесийг ерөөе!
Хамтарч бүтээлцсэн: Damacar Kh; HUSUG Project
Бат шийдсэн түншүүдээс нь 🖤
#2024