Suvd Lettering

Suvd Lettering Lettering • Calligraphy

📞99048072

Манай сургалтын суудал дүүрээд бүртгэл хаагдсан байгаа шүү. Бүртгүүлсэн хүмүүстэйгээ 8/8-нд уулзацгаая. 🤗😊
02/08/2026

Манай сургалтын суудал дүүрээд бүртгэл хаагдсан байгаа шүү. Бүртгүүлсэн хүмүүстэйгээ 8/8-нд уулзацгаая. 🤗😊

Леттерингийн анхан шатны танхимын сургалт/Handlettering Workshop for beginners

Леттеринг, уран бичвэр сонирхдог, бичих дуртай, өөрийн гараараа бичсэн үгсээрээ бүтээл хийн бусдад дурсгах, мөн гэрээ гоёхыг хүсдэг хүмүүстээ зориулж бийрэн үзгийн анхан шатны леттерингийн 2 өдрийн танхимын сургалтаа дахин зарлаж байна.

Энэхүү сургалт/workshop-ыг Babillon-ы үүсгэн байгуулагч, леттеринг артист Б.Ариунсувд Ariunsuvd Batzorig чиглүүлж явуулна.

Сургалтаар леттеринг бичихтэй холбоотой үндсэн ойлголт, мэдэгдэхүүнийг олж авахаас гадна чиглүүлэгч леттеринг артистын кирилл, латин бийрэн үзгийн бичмэл шрифтийг суран, практик хийн, биечилсэн зөвлөгөө авч, сургалтын төгсгөлд сурсан зүйлээ ашиглан өөртөө зориулж жижиг бүтээл хийх боломжтой.

Хэзээ: 8-р сарын 8, 9-нд 13.00-15.00 цагт
Хаана: Hotel Nine зочид буудлын 3 давхарт (Талбайн зүүн талд, СТӨ-ний замын хойно)
Бүртгэл дуусах хугацаа: суудлын тоо дүүрснээр.
Маш цөөхөн хүнтэй ажилладаг тул манайхтай холбогдож сургалт асууж, хүлээж байсан хүмүүс маань амжиж бүртгүүлээрэй.

Чатаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгэлээ баталгаажуулна уу.

☎️99048072

Аливаа ур чадварыг сайн эзэмших нь тухайн зүйлийг хэзээ анх сурсанаас бус хэрхэн зөв системтэй суралцаж хэр их тууштай х...
30/07/2026

Аливаа ур чадварыг сайн эзэмших нь тухайн зүйлийг хэзээ анх сурсанаас бус хэрхэн зөв системтэй суралцаж хэр их тууштай хөдөлмөрлөснөөс шалтгаалдаг.

Өөрчлөгдөх хүртэл тууштай байдал ямар ч хэрэггүй зүйл мэт санагддаг, бусдад ч тэгж харагддаг.

Үнэн хэрэгтээ тууштай байдал бол бүх зүйлийн үндэс байдаг. Тууштай, тасралтгүй хичээсэн хүн заавал үр дүнг нь үздэг, байгаагаасаа өөрчлөгдөж ахиж дэвшиж чаддаг.

29/07/2026

Өөрчлөгдөх хүртэл тууштай байдал ямар ч хэрэггүй зүйл мэт санагддаг, бусдад ч тэгж харагддаг.

Үнэн хэрэгтээ тууштай байдал бол бүх зүйлийн үндэс байдаг. Тууштай, тасралтгүй хичээсэн хүн заавал үр дүнг нь үздэг, байгаагаасаа өөрчлөгдөж ахиж дэвшиж чаддаг.

Тусгайлан гараар хуримын зочдынхоо суудлын карт, ширээний хуваарилалтын нэрсийг бичүүлсэн үйлчлүүлэгчдээ баярлалаа. Өөрт...
28/07/2026

Тусгайлан гараар хуримын зочдынхоо суудлын карт, ширээний хуваарилалтын нэрсийг бичүүлсэн үйлчлүүлэгчдээ баярлалаа.

Өөртөө хийгээд бусдад зориулж урьдаас төлөвлөж хийсэн юм бүхэн “онцгой” мэдрэмжийг өгдөг. Ялангуяа бүх зүйл технологижиж, хиймэл оюунжиж нэгэн ижил хиймэл, амин сүнсгүй мэт хэв загвар хэт түгэж байгаа энэ цаг үед хүний гараар ур ухаан, сэтгэл шингээн хийдэг бүхэн түүн дунд гар бичмэл ч бас юу юунаас онцгой, үнэ цэнтэй мэдрэмж өгдөг.

Be unique 🤍🤍🤍

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar
14500

Telephone

+97699048072

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Suvd Lettering posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Suvd Lettering:

Shortcuts

Share