Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТББ - ын албан ёсны хуудас.

Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний сайн сайхны төлө...
19/05/2026

Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний сайн сайхны төлөөх холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм

#Түнш

19/05/2026


Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээ...
12/05/2026

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл мөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, уг зохицуулалтыг өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ хүрээнд “гүтгэх” үйлдлийг шинээр эрүүгийн гэмт хэрэгт тооцох агуулгыг төсөлд тусган, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо эрс эсэргүүцэж байна.
Сүүлийн жилүүдэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг эрүүгийн хэрэг, мөрдөн шалгах ажиллагаа, хууль шүүхийн дарамтаар айлган сүрдүүлэх, улмаар өөрийгөө цензурдэх нөхцөл байдал эрс нэмэгдэж байна. Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий этгээдүүдийн зүгээс хэвлэл мэдээлэлд шууд болон шууд бусаар нөлөөлөх, сэтгүүлчдийг гутаан доромжлох, хууль хяналтын байгууллагаар дарамтлуулах явдал газар авч байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд ноцтой заналхийлэл болж байна.
“Гүтгэх”-ийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хараат бус байдалд дарамт учруулж, нийтийн ашиг сонирхлын асуудлаарх шүүмжлэлийг хумих, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах, улмаар эрх мэдэлтнүүд шүүмжлэлийг дарах хэрэгсэл болгон ашиглах эрсдэлийг бий болгоно гэж үзэж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааныг эрүүгийн бус, иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийг тогтмол зөвлөж ирсэн.
Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх хүрээнээс хальж, шинээр эрүүгийн шинжтэй зохицуулалт нэмж оруулах нь хууль боловсруулах ил тод, оролцоотой байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Энэ нь иргэдийн мэдэх эрх, төрд хяналт тавих боломж, ардчиллын үнэт зүйлсийн үндэс суурь юм. Иймд хэвлэлийн эрх чөлөөг хумих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эрүүгийн аргаар хязгаарлах аливаа оролдлогыг бид эрс эсэргүүцэж байна.

Сүү муудвал тараг болно. Тараг сүүнээс үнэтэй. Улам л дордвол бяслаг болж хувирна. Бяслаг тараг сүү хоёроос ч үнэтэй.Хэр...
10/05/2026

Сүү муудвал тараг болно. Тараг сүүнээс үнэтэй. Улам л дордвол бяслаг болж хувирна. Бяслаг тараг сүү хоёроос ч үнэтэй.

Хэрэв усан үзэмний шүүс исгэлэн болвол тэр нь усан үзэмний шүүснээс ч үнэтэй дарс болон хувирдаг.

Алдаа гаргасан болохоор чи муу гэсэн үг биш. Алдаа бол чамайг хүний хувьд илүү үнэ цэнэтэй болгодог туршлага юм.

Christopher Columbus навигацийн алдаа гаргасан нь түүнийг Америкийг илрүүлэхэд хүргэсэн.
Александр Флемингийн алдаа түүнийг Пенициллинийг зохион бүтээхэд хүргэсэн.

Өөрөөр хэлбэл алдаанууд эргээд таныг төгс болгодог хүчирхэг дэмжлэг юм!

Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод үндэ...
10/05/2026

Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг Монголбанкнаас дэмжин, 2022 онд банкны салбарын дэргэд “Тэрбум мод” сан байгуулагдаж, 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулахаар зорилт тавин ажиллаж байна.

Тус сангаас энэ сарын 9-нд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголбанкны хамт олон оролцлоо.

Өдөрлөгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Байгаль орчны доройтол бодит аюул болсон энэ цаг үед мод тарих нь зөвхөн өнөөдрийн ажил бус, ирээдүйдээ үлдээж буй хамгийн үнэ цэнтэй өв юм. Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжихийн төлөө санхүүгийн салбарынхан бодлого болон бодит оролцоогоороо нэгдэн ажиллаж байна.” гэсэн юм.

Өдөрлөгт банк, санхүүгийн салбар болон Цагаан алт хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн 400 -аад ажилтан оролцож 2700 гаруй тарилаа.

25/03/2026
29/01/2026

Мөөгөөрөө алдартай Рашаан нутаг

16/01/2026

Наянтайн хил дамнасан арилжаа

Address

Ulaanbaatar

Telephone

+97691110531

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо:

Share