12/01/2026
GOVIIN DAYANCH миний бие “ Сүлдэт Еко “ Төрийн бус байгууллагаа байгуулж улсын алдар цуутай бүх малчин айлд зочлон очиж, танилцаж, алтан ганжиртай гэрт нь тухлаж, алт шиг үгийг нь сонсож, алтан гамбанз дээр, алтан шаргал тариагаар хийсэн гурилыг алтан ганжаар хавтгайлж хийсэн зоог барьж, алтан унжлагат орон дотор тухалж, мөн түүнчлэн би энэ ажилд амьдралынхаа 10 жилийг зориулж, 280 000 км зам туулж, 1108 алдарт малчин айлд зорин очиж, энэ дотроо 230 айлд хоног таарч, машиндаа 3 хөдөлгүүр, 2 хурдны хайрцаг сольж тавьж байж амжуулжээ. Мөн энэ хугацаанд улс монголынхоо бүх аймаг, бүх сум, бүх багийн нутгаар явж, улс монголынхоо уудам хил хязгаарын дөрвөн цэг, найман зовхист хөл тавьж, даваагүй даваа, гатлаагүй ус, гэтлээгүй ой, туулаагүй цөл үгүй болжээ.
Ингэж явахдаа би монгол улс оршоод байгаагийн учир, монгол хүн амьдраад байгаагийн гол учир ерөөсөө малчин хүн юм байна гэж ойлгож авчээ. МОНГОЛ МАЛЧИН ЭРИЙН АЛДАР СУУ ҮЕИЙН ҮЕД БАДАРСААР БАЙХ БОЛТУГАЙ...