03/07/2023
ӨРӨӨ ХООРОНДЫН ТУСГААРЛАЛТЫН КЕРАМЗИТ БЛОК
Олон улсын шилдэг туршлага, мөн өөрсдийн 16 жилийн блок болон керамзит үйлдвэрлэсэн туршлага дээр үндэслэж, хямд бөгөөд чанартай гэсэн зорилгынхоо хүрээнд дэлхийн стандартуудад нийцсэн керамзит блокийг та бүхэнд санал болгож байна.
Энэхүү бүтээгдэхүүн маань амины орон сууц, их барилгын өрөө хоорондын ханын тасалгаа, хамар ханын өрлөг, гадна ханын дүүргэлт, тагтны хамгаалалт зэрэгт зориулагдсан болно.
1м3-ийн жин нь 700кг бөгөөд хөнгөн блок гэсэн ангилалд багтаж байгаа юм, мөн хэмжээ нь илүү том болсон тул өрлөгийн ажлыг хурдасгаж өгнө, үүгээр ч зогсохгүй бетон ханыг бодвол дуу болон дулаан тусгаарлалт нэг дахин илүү болно, хэдийгээр хөнгөн жинтэй боловч керамзит нь өөрөө хатуу гадаргуутай хөнгөн дүүргэгч тул энэхүү блок маань керамзитын бат бөх шинж чанарыг нь хадгалж үлдсэн юм.
Харин бусад төрлийн дуу болон дулаан тусгаарлагч блокийг (шохой болон полистирол) бодвол м2 хана тутамд ₮8000-₮25000 хямд үнэтэй бөгөөд тэднээс давуу нь ханан дээр юм тогтоох боломжийг олгож байгаа. Харин полистирол хавтантай харьцуулахад энэхүү блок маань илүү хөнгөн жинтэй учир өрлөгийн ажил гүйцэтгэж байгаа ажилтанд илүү амар байхаас гадна олон давхар барилга руу зөөж гаргахад илүү хялбар байх болно.
Гол онцлог нь керамзит блок маань ултай буюу ёроол нь битүү тул өрлөг хийхэд маш амар болсон бөгөөд өрлөгчнөөс өндөр ур чадвар шаардахгүй.
ДАВУУ ТАЛ:
- Дуу тусгаарлалт сайн
- Өрлөгийн ажил хурдан бас их амар болсон
- Ханан дээр юм тогтоох боломжтой
- Тээвэрлэлт хөнгөн тул их хэмжээгээр тээвэрлэх боломжтой
- Олон давхар барилгын дээд давхарт гаргахад хялбар болсон
- Чийг, мөөгөнцөрөөс айхгүй
1м3 нь 250,000₮ /104 ширхэг/
1ш нь 2,500₮
Жин: 6.7 кг
Нягт: 720 кг/м3
Хэмжээ: 240x100x400мм
1м2 хананд 10.4 ширхэг буюу 25000₮
Барилгын компаниудтай хамтарч ажиллана, их хэмжээгээр нийлүүлнэ. Өдрийн хүчин чадал 200м3
Мөн та манай оффис дээр ирж мэргэжлийн инженерчлэлийн зөвлөгөөг инженерээс авангаа #КЕРАМЗИТ болон бусад бүтээгдэхүүнийг бодитоор нь харж, турших боломжтой.
-------------------------------------------

Дэлгэрэнгүй мэдээллийг: 𝟗𝟗𝟎𝟏𝟐𝟕𝟗𝟎, 𝟗𝟗𝟎𝟏𝟏𝟐𝟗𝟎

Хаяг: Баянзүрхийн товчоо, 11-р хороо, 55 тоот
Newsever LLC - Хамгийн сайныг танай гэрт
www.sever.mn
#КЕРАМЗИТ