Сонгогч 25:1

Сонгогч 25:1 Иргэний хүч бол Сонгуульд оршдог. Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд бол ҮНЭ ЦЭНЭТЭЙ Сонгогчид мөн.

27/02/2026

#Намайг #биш, #тогтолцоогоо #зас

Хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын “зовлон” бол хувь хүний асуудал биш.
Харин хүртээмжгүй, зохион байгуулалт муутай нийгмийн үр дагавар.

Жишээ нь:

Барилгын үүдэнд шат байна, налуу зам алга.
Тэргэнцэртэй хүн орж чадсангүй.
Асуудал тэр хүнд байна уу?
Эсвэл стандартаа мөрддөггүй тогтолцоонд уу?

Автобус хэт өндөр зогсоно.
Ахмад настан, хиймэл хөлтэй хүн сууж чадсангүй.
Тэд удаан биш.
Харин нийтийн тээвэр хүртээмжгүй байна.

Ажлын ярилцлагад ороход
“Та хийж чадах уу?” гэж эргэлзэнэ.
Гэтэл орчны зөв тохируулга хийвэл
тэр хүн ажлаа хэнээс ч дутахгүй хийж чадна.

Эмнэлгийн мэдээлэл жижиг бичгээр хананд наалттай.
Харааны бэрхшээлтэй хүн уншиж чадсангүй.
Тэр анхааралгүй биш.
Мэдээлэл нь хүртээмжгүй байна.

Сургуульд туслах үйлчилгээ алга.
Хүүхдийг “сурлага муутай” гэж үнэлнэ.
Гэтэл түүнд тохирсон дэмжлэг огт байсангүй.

Биднийг хүмүүсийг зоригтой гэж магтдаг.
Гэвч үнэндээ бид энэ системийн саадыг даван туулж ядарч амьдарч байна.

Хэрэв орчин хүртээмжтэйсэн бол зориг гаргах шаардлага багасна.
Хэрэв тогтолцоо зөв бол бид өөрийгөө батлах гэж тэмцэх ч хэрэггүй болно.

Дараагийн удаа
“Яагаад энэ хүн чадахгүй байна?” гэж асуухын оронд
“Яагаад манай орчин хүртээмжгүй байна?” гэж асууя.

Намайг биш.
Тогтолцоогоо зас

Saranchuluun Otgon
Монгол Ардын Нам
#Хүртээмж, тэгш хамруулах #бодлогын #хороо

18/02/2026

Сар шинийн мэнд ээ!

Ахан дүүсээрээ амар амгалан, дэлгэр сайхан шинэлээрэй
☀️🏇

29/01/2026
16/01/2026
11/01/2026

"АНУ-ын ЗГ-ын хөтөлбөрийн төгсөгч Oidov Vaanchig-ын Пассив & Нийтэд Хүртээмжтэй Лаборатори Хауз-аар зочлох завшаан надад тохиолоо. Энэхүү байшин нь нийтэд хүртээмжтэйгээс гадна эко барилгын арга барилыг шингээснээр агаарын бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулсан үлгэр жишээ байшин болж чаджээ. Агаарын бохирдлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, мөн нийтэд хүртээмжтэй байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулах В. Ойдовын гаргаж буй цуцашгүй хичээн зүтгэл нь бидний шийдэх ёстой чухал асуудлууд юм. Гайхалтай түүхээсээ хуваалцсан Танд баярлалаа!" - Элчин сайд Буанган

"I had a pleasure to visit our USG program Alumni Mr. Oidov Vaanchig's Пассив & Нийтэд Хүртээмжтэй Лаборатори Хауз. This house showed me the full potential to be a model house for inclusivity and incorporating green building practices to reduce air pollution and limit energy use. Mr. Oidov’s relentless effort in reducing air pollution; diminishing social inequality; and increasing awareness of accessibility are important topics to address. Thank you, Mr Oidov for sharing your inspiring journey!" - Ambassador Buangan

09/12/2025

Address

Bayangol
Ulaanbaatar
211655

Telephone

+97699996565

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгогч 25:1 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

CОНГОГЧ 25:1

Сонгууль бол боломж! Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд одоо л үнэ цэнээ мэдрэх цаг!