Portal Pros

Directions Website

Portal Pros Portal таныг хаана хүргэхийг харцгаая...

- Одоо ч надад хайртайг чинь мэднэ ээ.- Үгүй ээ, хайргүй.- Итгэхгүй байна, энэ чинь зүгээр л сонгочихдог зүйл биш!Lucky ...
19/08/2026

- Одоо ч надад хайртайг чинь мэднэ ээ.
- Үгүй ээ, хайргүй.
- Итгэхгүй байна, энэ чинь зүгээр л сонгочихдог зүйл биш!

Lucky (2026)

Эгчид бол харин хувирах ч шаардлага алга дөө. Дүрээрээ л байж байна.💎💎💎
16/08/2026

Эгчид бол харин хувирах ч шаардлага алга дөө. Дүрээрээ л байж байна.💎💎💎

Саяхан MCU X-Men багийн жүжигчдээс зарласан билээ.Тэгвэл чухал дүрүүдийн нэг Rogue-д энэ оны супер хит аймшгийн кино, тө...
16/08/2026

Саяхан MCU X-Men багийн жүжигчдээс зарласан билээ.

Тэгвэл чухал дүрүүдийн нэг Rogue-д энэ оны супер хит аймшгийн кино, төсвөө нугалснаараа түүхэн амжилт бүтээсэн OBSESSION киноны од Inde Navarrette сонгогджээ.

Түүний чадварт эргэлзэхгүй байна. Мундаг жүжигчин, хөөрхөн эмэгтэй санагдсан.

Гэхдээ fan casting-аар мөн шуумаар яригдаж байсан жүжигчин Cailee Spaeny байсан бол миний хувьд илүү таалагдах байлаа. Өсөж яваа, гоё жүжигчин ба гадна төрх талаасаа animation, comic-тойгоо илүү ойрхон юм болов уу.

Та нарын сэтгэгдэл ямар байна?✖️🕳️🤟

Eenee appreciation post.S4 дээр муулсан комментууд их харагдаж байна. Хэтэрхий хэлбэр хөөлөө гэнэ ээ. Харин ч харизмтай ...
11/08/2026

Eenee appreciation post.

S4 дээр муулсан комментууд их харагдаж байна. Хэтэрхий хэлбэр хөөлөө гэнэ ээ. Харин ч харизмтай байгаа юм биш үү? Delivery гоётой санагддаг. Магадгүй хүн болгонд хүрэхээр биш байж болно л доо (Миний хувьд хүмүүс дуртай ч BJK-н delivery хүрэхгүй байх тохиолдлууд байдаг).

Гол нь үгээр тулалдаж байгаа урлаг. Тэр өөрийн гэсэн хэв маягтай, хурц үгтэй, wordplay сайтай, заримдаа өрөөг тавгүйтүүлэм үгсийг ч хэлчихдэг. Баттле ийм байхдаа гоё биш үү? Хатуу үгтэй, хор шарыг нь малтсан (мэдээж уран аргаар). Хөгжилтэй punch-ууд байж болно, гоё, гэхдээ бүгд тийм болчихвол дайралцаан л даа.

Ээнээд хүлээлт өндөр байдаг. Дандаа сайн баттле хийдэг гэхгүй ч муу хэзээ ч байдаггүй ээ. Дахиад ч олон харна гэж найдаж байна.

Хип хоп хэлийг чамд гайхуулна
Эхлээд ламгайгаа шойх нь рахуулна
Оожхн оожхн цабаанууд цабаан аашгаад
Сөвөр ансны лаажууд ратиа аашгаад
Сананд рүхсэн лазуучууд нь сөмөө аашгаад
Рахамсалтай энүхээр рахамсалтай!
Нээ шиг нэтэг ципда нар нь рах матхинд вижээ аашгаад...

Энэ хөөрхөн амьтдыг хараач дээ. 😍 Ингээд л болоо. Өөр юм бичих гэсэнгүй.Legends of Korra
07/08/2026

Энэ хөөрхөн амьтдыг хараач дээ. 😍 Ингээд л болоо. Өөр юм бичих гэсэнгүй.

Legends of Korra

Хүн-Аалзын кино алдана гэж бараг байхгүй юм аа.Дахин нэг хайртай Хүн-Аалзын кинотой боллоо. Амьдралд ойрхон, туулдаг асу...
05/08/2026

Хүн-Аалзын кино алдана гэж бараг байхгүй юм аа.

Дахин нэг хайртай Хүн-Аалзын кинотой боллоо. Амьдралд ойрхон, туулдаг асуудлууд нь төстэй болохоор түүнийг хайрлахад илүү дөхөм байдаг байх. Хэдий супер хүчтэй, заналт дайснуудтай тулж байгаа ч бидний л адил алддаг онодог, шаналдаг, шархалсан хүн.

Хэн хамгийн шилдэг Хүн-Аалз вэ гэдэг асуулт энд хүрээд бараг дуусгавар болж байна уу даа... Миний хувьд бүгдэд нь хайртай. Tobey классик, Andrew гайхамшигтай харин Tom бүгдийг нийлүүлсэн мэт гоё байгаа. Peter, Spidey, өмсгөл, ориг аалзны тор, технологи, туршлага, драм гээд бүх талаар л сайн байна. Олон кинон дээр гоёороо байсан нь ч нөлөөлсөн биз.

Жүжигчид мундаг юм аа. Бүгд л дүрээ гоё гаргалаа. Угаасаа ч 10 жил тоглочихсон, тухтай болчихсон дүрүүд нь биз. Гэхдээ юм явахын хэрээр чанарждаггүй, унадаг тохиолдлууд ч бий гэдгийг бид кино урлагт сайн мэдэх билээ. Тавтай морил, Sadie Sink. Тэр үнэхээр гоё байсан. Цаашаа ч MCU-д гоё явна гэж найдаж байна. Харин түүнтэй холбоод байх шаардлагагүй болов уу (spoil-гүйгээр бичих гэж хичээлээ, үзсэн хүмүүс ойлгоно байх)

Өмнөх киноны шийдвэрээ хүндэлсэн нь таалагдсан. Тулааны хэсгүүд илүү сайжирсан байна. Shang Chi-н найруулагч болохоор аргагүй биз. Комикноос гараад ирсэн мэт хэсгүүд бас гоё.

Эцэст нь ямар ч үед хажууд байж хань болдогт баярлалаа, Spidey❤️🕸️ most relatable superhero ever!

Doomsday дээр гарах Yelana болон Mystique-н тулаан.Дэгсдүүлвэл Thor vs Doom-нхээс сонирхолтой харагдлаа хха.Хүлээлт хэр ...
21/07/2026

Doomsday дээр гарах Yelana болон Mystique-н тулаан.

Дэгсдүүлвэл Thor vs Doom-нхээс сонирхолтой харагдлаа хха.

Хүлээлт хэр байна?

Сонирхолтой санагдаад үзэж байгаа. Одоогоор хүлээсэнд хүрэхгүй сул явж байгаа санагдаж байгаа ч хамгийн их гайхшруулсан ...
13/06/2026

Сонирхолтой санагдаад үзэж байгаа. Одоогоор хүлээсэнд хүрэхгүй сул явж байгаа санагдаж байгаа ч хамгийн их гайхшруулсан зүйл нь (муу талаараа) цувралын интро хэсэг.

Үнэхээр AI-аар хийчихсэн юм уу? Яагаад тийм тааруу харагдаад байна? Уг нь AHS, Daredevil мэт өөрийн гэсэн онцлогтой, гоё интро шиг хийх гэж зорьсон байж магадгүй ч AI-аар хийсэн мэт дүрслэлүүд нь үзмээргүй санагдуулж байна...

Materialists (2025)
23/05/2026

Materialists (2025)

Энэ Euphoria гэхдээ юу болоод байна аа?7 хоног болгон шахуу л юу үзээд байгаа билээ гэж бодож байна шд. Өөрсдийнхөө онцг...
19/05/2026

Энэ Euphoria гэхдээ юу болоод байна аа?

7 хоног болгон шахуу л юу үзээд байгаа билээ гэж бодож байна шд. Өөрсдийнхөө онцгойрол, мөн чанараа алдчихав уу даа?

Үзэхдээ нэг иймэрхүү л царай гаргаж байна:

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Portal Pros posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share