18/08/2020
🇲🇳Манайхан 1 юманд туйлшрахдаа гаргууд😊
🏋️♂️🚴♀️Фитнес, жим, спининг-д явж дасгал хөдөлгөөн хийлгүйгээр ӨНДӨР ТУНГААР УУРАГ уух нь элэгнд муу гэдгийг бас мэддэг болоод байгаа.👍💪
🍀💊Бусад төрлийн нэмэгдэл тэжээл, витамин, эрдэс минерал ч гэсэн ялгаагүй муу гэдгийг ойлгох хэрэгтэй.☝️🧐
‼️ЖИШЭЭ №1: Д витамин - 🏙🌆Өндөр өндөр барилгуудын дунд, өдөржин нар тусдаггүй оффисд сууж ажилладаг хүн амын нягтаршил ихтэй АНУ, Солонгос, Япончуудын Д витамины хоногийн хэрэгцээ нь дунджаар 600IU байдаг. 🇺🇸🇰🇷🇯🇵
Гэтэл манайд 1000-тай нь сайн гээд уулгадаг болоод байгаа. Бусад улс орныг бодвол өглөө, оройдоо нар үздэг хүмүүс шүү дээ бид нар чинь.🇲🇳🌅
Үнэхээр уухаар бол давхар бодисын солилцоогоо идэвхжүүлж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, ажил амралтаа зохицуулж байх хэрэгтэй. 👊🚴♀️⛹️♂️🏋️♀️🏂
Тэгэх боломжгүй бол:
1-рт мөнгөний гарз 💸
2-рт эрүүл мэндийн гарз☝️🧐
Хүний бие махбод хэзээ ч өөртөө шим тэжээл, хэрэгцээтэй эрдэс витаминаа нөөцөлдөггүй‼️
Нөөцөлдөг юм нь өөх, целлюлит л байх.🥰😁
‼️ЖИШЭЭ №2: 🍎Та өнөөдөр 500гр Польш алим худалдаж аваад идлээ, таны бие тэрнээс хэрэгцээтэй 50гр шим тэжээл, витаминаа аваад бусад илүүдлийг нь шууд гадагшлуулна.🍏
👩⚕️Хөдлөх дургүй бид нарын шингээн гадагшлуулах процесс нь өөрөө бидний биеийн бодисын солилцоог ямар их гацаадаг гээч.😱
Тиймээс л өдөр бүр, бага багаар жимс, ногоо, сүү, загас, мах, гурил гэх мэтээр идэх хэрэгтэй гэдэг шүү дээ.👍😊