kherkhen.mn

kherkhen.mn Event management, Digital marketing, Film marketing

Замын хөдөлгөөнт соёлтой оролцъё🚗🚕☺️
28/08/2025

Замын хөдөлгөөнт соёлтой оролцъё🚗🚕☺️

14/08/2025

🌱 Наймдугаар сард чамд юу тохиолдох вэ ? Рийлсийг зогсоож үзээрэй 🤛🫶👌

01/08/2025

Энэ удаагийн ХЭРХЭН РИЙЛИЙН буланд яруу найрагч Н.Мөнхбаярын Чамайг явсны дараа шүлэг шүлэг🫶🤏😍

Яруу найрагч: Munkhbayar Namjil

 #хэрхэнпостХэрхэн manyChat чатбот хэрэглэж сурах вэ?✅ Фэйсбүүк мессенжерийн чатботын олон сайн программ бий. Монголд Ma...
04/11/2024

#хэрхэнпост

Хэрхэн manyChat чатбот хэрэглэж сурах вэ?

✅ Фэйсбүүк мессенжерийн чатботын олон сайн программ бий. Монголд ManyChat, Chatfuel, chatbot.mn түгээмэл бол дэлхий даяар Flow XO, Botsify гэх мэт өөр өөрийн онцлогтой төрөл бүрийн шийдлүүдийг ашигладаг.

✅ Энэхүү нийтлэлээр ManyChat ямар онцлог, давуу талуудтай, яагаад сонгох хэрэгтэй тухай мэдээллийг хүргэж байна.
ManyChat хамгийн өргөн хэрэглэдэг чатботын программ
Zapier компани 2019 онд хамгийн хурдтай өсөж буй программуудыг танилцуулахад ManyChat өмнөх онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо нь 1,000 гаруй хувиар өссөн үзүүлэлтээр тэргүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улсад сая гаруй бизнесүүд ашигладаг хамгийн түгээмэл чат маркетингийн платформ болсон.

✅ ManyChat сурахад, удирдахад илүү хялбар
Chatfuel гэх мэт олон программ блок хооронд холбож угсардаг бол ManyChat харилцааны урсгалаар дүрсэлж хийж болдог нь илүү хялбар, ойлгомжтой харагддаг. Блокоор холбосон ботыг хийсэн хүнээс бусад хүмүүс засаж удирдахад хэцүү байдаг. Харин ManyChat-ын Flow Builder аль товч, хариултыг сонгоход аль яриа руу шилжихийг загварчлах, засаж янзлахад илүү тодорхой, ойлгомжтой байдаг.

 #хэрхэнпостХэрхэн сошиал медиа сурталчилгаа хийх хэрэгтэй вэ?✅ Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар сошиал медиа сурталчил...
29/10/2024

#хэрхэнпост

Хэрхэн сошиал медиа сурталчилгаа хийх хэрэгтэй вэ?

✅ Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар сошиал медиа сурталчилгаанд маш их хэмжээний маркетингийн төсөв зарцуулан, анхаарал хандуулж байна. Томоохон үндэстэн дамнасан корпорацуудаас эхлээд жижиг үйлчилгээний газар ч Сошиал медиа сурталчилгааг ашиглан, маркетингийн идэвхжүүлэлт, брэндийн танигдсан байдлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг бид харж болно. Үнэхээр ч сошиал медиа сурталчилгаа нь өндөр үр дүнтэй бөгөөд заавал ашиглах ёстой сувгуудын нэг болжээ.

Уламжлалт сурталчилгааны сувгуудтай харьцуулахад ROI буюу өгөөжийн хувьд өндөр

✅ Ихэнх маркетерүүдийн хувьд сошиал медиа өгөөжийн хувьд гайхалтай гэдэгтэй санал нийлдэг. Харин гол асуудал нь үр дүнг нь хэрхэн хэмжих вэ гэдэг асуулт. Жишээ нь click-даралт, хэрэглэгчийн бүртгэл, борлуулалт гэх мэт тоон үзүүлэлтийн хувьд өгөөжийг тооцох хялбар хэдий ч брэндийн танигдсан байдлын хувьд хэрхэн үнэлэх вэ? Сурталчилгааны кампанит ажлын хувьд брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх нь сурталчилгааны гол зорилго байсан бол үр дүнг нь хэмжих боломжтой юу? [inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=”null”] Сошиал медиа сурталчилгааны хувьд энэхүү үзүүлэлтийг хэмжих магадгүй хамгийн боломжийн үзүүлэлт нь “CPM-Cost per thousand impressions” буюу мянган давтамжид ногдох зардал байж болох юм.

✅ Facebook-ийн мэдээлж байгаагаар CPM дунджаар $0.75 байдаг бол доорх зурагт харуулсан бодит [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Facebook сурталчилгааны үр дүнгээс харахад сурталчилгаа 1000 удаа давтагдах зардал нь $0.03 буюу 60₮ хүртэл буурах боломжтой[/inlinetweet] аж. Мэдээж энэ үзүүлэлт бүс нутаг, салбар, зорилтот сегментийн сонголт гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх нь ойлгомжтой. Нөгөө талаас бусад сурталчилгааны сувагтай харьцуулахад харьцангуй хямд болохыг харж болно.

Сурталчилгааны сегмент сонголт

✅ [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Зардлын үр өгөөжөөс гадна сошиал медиа сурталчилгаа зорилтот сегментийг оновчтой сонгоход тун тохиромжтой.[/inlinetweet] Facebook, Instagram зэрэг сошиал сүлжээнд маш ихээр оруулдаг хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь маркетерүүдэд өндөр нарийвчлалтайгаар зорилтот сегментээ сонгох бололцоог гаргаж өгдөг. Газар зүйн байршил, нас, хүйс, гэрлэлтийн байдал, сонирхол гээд маш олон үзүүлэлтээр нарийвчлан өөрийн зорилтот сегментээ сонгон сурталчилгаагаа хүргэж болно. Мөн ялгаатай бүлгүүдэд өөр, өөр сурталчилгааг хүргэх, өмнөх болон одоогийн хэрэглэгчдэдээ сурталчилгаа хүргэх зэрэг үр өгөөжийг нэмэгдүүлэх олон олон боломжууд бий.

Бодит үр дүнгийн үнэлгээ

✅ ТВ, сонин сэтгүүл гэх мэт уламжлалт сурталчилгааны сувгуудтай харьцуулахад сошиал медиа сурталчилгааны үр дүнг real-time харах боломжтой. Сурталчилгаа яг хэдэн хүнд хүрсэн, хэдэн хүн үзсэн, хариу үйлдэл үзүүлсэн, зорилго биелж байгаа эсэхийг харж, үр дүнгийн дагуу өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Мөн төсвөө богино хугацаанд өсгөж бууруулж ч болно.

 #хэрхэнпостХэрхэн дижитал маркетинг хийх вэ? ✅ Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчи...
21/10/2024

#хэрхэнпост

Хэрхэн дижитал маркетинг хийх вэ?

✅ Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн веб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал. Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно. Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижитал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. Маркетингийн зорилго хэзээд зөв цагт нь, зөв газарт нь, зөв хүмүүст мэдээлэл хүргэх байсан. Тэгвэл дэлхийн нийт хүн амын 53% буюу 4,021 тэрбум, Монгол Улсын нийт хүн амын 65% буюу 2 сая хүн интернэтэд холбогдож байна. Энэ тоо бизнес эрхлэгчид болон маркетингийнханд зорилтот хэрэглэгчид буюу бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах “зөв хүмүүсийг” олох зөв газар нь интернэт орчин гэдгийг дахин батлан харуулж байгаа болов уу. Тиймээс бизнесийн байгууллагуудын хувьд зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд дижитал маркетингийг ашиглах зайлшгүй шаардлага бий болж байна.

Дижитал маркетинг, түүний төрлүүд

✅ Сүүлийн жилүүдэд дижитал маркетингийг ашигладаггүй бизнесийн байгууллага гэж байхгүй болсон гэвэл алдаатай мэдээлэл болохгүй болов уу. Шинэ үеийн маркетерүүдийн хувьд шууд бүтээгдэхүүнээ сурталчлах уламжлалт хэв маягаас, зорилготой контентоор дамжуулан хэрэглэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх соёлд сургах, тэднийг гэгээрүүлэх хэв маягт улам бүр шилжиж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч танай веб хуудаснаас дан ганц бүтээгдэхүүний танилцуулга, үнийн талаарх мэдээлэл авах бус, тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах тухай заавар, уг бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэлт мэдээллүүд авах боломжийг илүүтэй бүрдүүлэх болсон. Үүний үр дүнд хэрэглэгчдийн боловсрол нэмэгдэж, дараачийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээл танилцуулахад хэрэглэгч өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн худалдан авалт хийх магадлал нэмэгдэх болно. Энэ бүгдийг бий болгоход туслах дижитал маркетингийн бүхий үйл ажиллагаа, түүнчлэн эдгээрийг автоматжуулах, хялбаршуулах бүхий л хэрэгслийн талаар энэхүү нийтлэлд багтаан нэгдсэн мэдээлэл хүргэхээр зорьлоо.

✅ Хайлтын системийн оновчлол (SEO): Хайлтын системийн оновчлол гэдэг нь вебд хайлтын системээр дамжин ирэх үнэгүй хандалтын тоо болон чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дижитал маркетингийн үйл ажиллагаа юм.

✅ Контент маркетинг: Брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, веб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах зорилгоор контент хөгжүүлэх, түгээх аргачлал.
Сошиал медиа маркетинг: Сошиал медиа сувгуудыг ашиглан брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, веб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах дижитал маркетингийн аргачлал. Pay-Per-Click (PPC): Pay Per Click нь даралт буюу үр дүнгээр төлбөрөө төлөх онлайн сурталчилгааны загвар бөгөөд олон төрлийн веб хуудас, хайлтын системийн илэрцэд таны байршуулсан сурталчилгааны холбоос дээр хэрэглэгч дарах бүрд төлбөр тооцдог систем. Хамгийн тод жишээ нь Google Ads.

✅ Native Advertising: Онлайн сурталчилгааны нэгэн төрөл ба сошиал сүлжээнд нийтлэгдэж буй бусад постын адил форматын дагуу сурталчилгааны агуулга, материалаа бэлтгэсэн байдаг.
Маркетингийн автоматжуулалт: Энэ ойлголтоор маркетингийн үндсэн үйл ажиллагааг автоматжуулах программ хангамжийн хэрэглээг нэрлэдэг.

✅ Email Marketing: Байгууллагууд имэйл маркетингийг зорилтот хэрэглэгчидтэйгээ тогтвортой харилцаа үүсгэх арга зам болгон ашигладаг. Салбар бүрийн дижитал маркетингийн онцлог: Дижитал маркетинг бүхий салбарын бизнесийн байгууллагуудын хувьд салбарын онцлог, хэрэглэгчдийн шийдвэр гаргах ялгаатай процесс, худалдан авалтын шийдвэр гаргах замналд тохирсон маркетингийн аргачлал ашиглах өргөн боломж олгодог.

✅ Онлайн ПР-Online PR: Энэ нь блог, мэдээллийн веб сайт, онлайн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн талаарх эерэг мэдээлэл тархаах үйл явц.

✅ Дижитал маркетинг суралцах нь: Дэлхийн томоохон их сургуулиудын онлайн хичээл, богино хугацааны сургалтуудад хамрагдаж болох дараах вебүүдийг танд санал болгож байна.

 #хэрхэнпостCRM ГЭЖ ЮУ ВЭ?✅ Customer Relationship Management (CRM) буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем нь биз...
14/10/2024

#хэрхэнпост

CRM ГЭЖ ЮУ ВЭ?

✅ Customer Relationship Management (CRM) буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем нь бизнесийн удирдлагын топ арга, хэрэгслүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Уламжлалаар CRM системийг голдуу борлуулалтад ашиглаж ирсэн бол өнөөдөр маркетинг болон харилцагчийн үйлчилгээнд ч түгээмэл ашиглаж байна. Үүлэн тооцооллоос өмнө CRM-ийн программ үнэтэй, хэрэглэж сурахад хэцүү байсан тул том компаниуд л голдуу ашигладаг байсан. Харин өнөөдөр ашиглахад хялбар, үнэгүй буюу freemium загвартай CRM системүүд бий болсон.

CRM-ГҮЙ ҮЕД АЖИЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

✅ Excel дээр хэрэглэгчдийн мэдээлэл бүртгэх, и-мэйлийн контактын сан ашиглах нь түгээмэл. Энэ нь хэрэглэгчийн өгөгдөл үүсгэх хэдий ч багаараа ашиглах онлайн мэдээллийн систем байж чаддаггүй. Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниар жишээ авч үзье. Тэд байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж хүний нөөцийн менежментийг сайжруулах, HRM нэвтрүүлж хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулах, head hunting хийж чухал албан тушаалд тохирсон ажилтан олж өгөх, хүний нөөцийн ажилтан, менежерүүдэд мэргэжлийн сургалт хийх зэрэг үйл ажиллагааг явуулдаг байг. Сургалт, хурал конференц зохион байгуулахаас эхлээд боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх хэрэг гарна. Утсаар голдуу бүртгэл авч excel дээр бүртгэл хөтлөх нь түгээмэл. Эсвэл веб сайт дээр google форм байршуулан бүртгэлээ автоматжуулдаг. Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн байгууллагын хүний нөөцийн менежер, удирдлагуудтай уулзах, утсаар ярих, танилцуулга хийх, санал боловсруулах, гэрээний хэлцэл хийх хэрэгтэй болдог ба үүндээ и-мэйл, тэмдэглэлийн дэвтэр, оффисын программууд, гар утас, мессенжер зэргийг ашиглана. Нэг талаас нь харахад болоод байгаа мэт боловч тухайн байгууллага, хэрэглэгчийн мэдээлэл, үүссэн харилцаанууд нэг дор цугладаггүй, энд тэнд тарчихсан байдаг. Зарим мэдээлэл бол бүр хадгалагдахгүй тул байхгүй гэсэн үг. CRM системийн хэрэг энд гардаг. Тухайн хэрэглэгч хэн болох, хэрхэн холбогдож болох, бидэнтэй ямар ямар харилцаа хэзээ үүссэн, ямар үр дүнд хүрч байсан, ямар ямар худалдан авалт хийсэн, худалдан авалт хийгээгүй бол шалтгаан нь юу байсан зэрэг хэрэглэгчийн өгөгдөл, ой үүсдэг дараа дараагийн маркетинг, борлуулалт, үйлчилгээний харилцааг илүү оновчтой, зөв улмаар үр өгөөжтэй болгож чадна. Бид CRM-тай тул над руу хэрэглэгч утсаар залгах үед уг хүн хэн болох төдийгүй манайхтай өмнө нь ямар харилцаа үүсгэж байсныг харчихдаг нь уг дуудлагыг аль аль талдаа өгөөжтэй болгоход тусалдаг.

CRM СИСТЕМТЭЙ БОЛОХОД ЮУНД АНХААРАХ ВЭ?

✅ Монголын олон компаниуд CRM программ өөрсдөдөө зориулж хөгжүүлэлт хийж алдаа гаргах нь элбэг. Тухайн үедээ зүтгүүлсээр байгаад ажиллагаанд оруулах боловч 2, 3 жилийн дараа хоцрогдоод хэрэгцээ шаардлага хангахаа больчихсон, өөрчилж шинэчлэх болон программын алдаа засахад нэмэлт зардал өндөр шаардахаар болчихдог. Программ хөгжүүлэхэд бус үйл ажиллагаандаа CRM нэвтрүүлэхэд илүү анхаарал, мөнгө төгрөг, хүч хөдөлмөрөө зарцуулахыг зөвлөж байна. Хамгийн гол нь цаашаагаа хэрхэн хөгжүүлж сайжруулах вэ гэдгийг тодорхойлох нь мэдлэг туршлага, цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө төгрөг шаардсан зүйл байдаг тул үүлэн тооцоололд суурилсан, танай хэрэгцээнд илүү тохирсон шийдлийг сонгож ашиглах нь зөв сонголт мөн. Үүлэн тооцоололд суурилсан CRM программуудыг хэдэн сая хэрэглэгчид өдөр тутам хэрэглэж байдаг тул аль хэдийн жигдэрчихсэн, олон байгууллагын тэргүүн туршлагуудыг өөртөө шингээчихсэн, мөн өдөр тутамдаа өөрчлөгдөж хөгжиж, технологийн болон менежментийн дэвшлүүдийг тусгаж байдаг. Борлуулалт яаж хийх хэрэгтэйг мэддэг хүмүүс л олигтой CRM хийж чадна.

 #хэрхэнпостХЭРХЭН ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ ХИЙХ ВЭ?✅ Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлү...
07/10/2024

#хэрхэнпост

ХЭРХЭН ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ ХИЙХ ВЭ?

✅ Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлүүдтэй холих эсвэл андуурах хандлагатай байдаг. Фейсбүүкийн хайлтын эрэмбэ дээр өөрийн ФБ хуудсаа дээгүүр гаргах эсвэл хайлтын үгнүүд нэг программ дотор оруулаад амархан болдог гэх мэт.

✅ Хайлтын системийн маркетинг гэж юу вэ ?

Хүмүүс жил ирэх бүр интернэтээр өөрийн хэрэгцээт мэдээ мэдээллээ авдаг болж байна. Хайлтын системийн маркетинг гэдэг хайлт хийж буй хүмүүст зориулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээ мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох процесс юм.

✅ Хайлтын системийн оновчлол хийх, Хайлтын систем дээр зар явуулах ялгаа

• Хайлтын системийн оновчлол нь хайлтын систем дээр байрлах зараас 10 дахин илүү даралт болон вэб хандалт авдаг давуу талтай.
• Харин органик байдлаар хайлтын системийн оновчлол хийхэд цаг хугацаа их орно.
• Хайлтын систем дээр зар байршуулах давуу тал нь түргэн шуурхай байдлаар хайлтын эрэмбэ дээр гарах боломжтой гэхдээ вэб хандалт бага авдаг буюу байнгын зар сурталчилгааны мөнгө төлөх хэрэгтэй.

✅ Хайлтын системийн оновчлол хийх үр ашиг

• Хэрэгтэй мэдээллээ та зорилтот хүмүүст хүргэх боломжтой бөгөөд үүгээрээ таны компанийн борлуулалт бас өснө.
• Вэбээр хандаж орсон хүмүүс руу чиглүүлээд дахин маркетинг хийх боломжтой.
• Хайлтын эрэмбэ дээр органик байдлаар байршиж буй байгууллагуудад хүмүүс илүү итгэх, чанар сайтай гэж хүлээж авах хандлагатай байдаг.
• Органик хайлтаар вэбсайтруу хандсан хүмүүс үйлчилгээ авах магадлал илүү өндөр байдаг.

✅ Хайлтын системийн оновчлолын бүрдэл

-Хайлтын системийн оновчлол дотроо задаргаатай буюу бүрдэл болгон дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ вэб сайт дээрх оновчлол үндсэн суурь болдог буюу вэб сайт дээрх оновчлол тааруу бол бусад хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө нь бага. Вэб сайт дээрх оновчлол нь SEO – н үндсэн суурь болдог ба зөв түлхүүр үгнүүд вэб дотроо байршуулж өгөх хэрэгтэй. Үүнд таны вэб дээр орсон мэдээлэл, зураг, видео, линк холбоос, вэбийн хурд гэх мэт олон зүйлээс хамаарна. Та мэдээлэл оруулахдаа маш цэгцтэй, ойлгомжтой байдлаар бичих хэрэгтэй ба вэбсайтаар хандаж байгаа уншигчдаа ойлгомжтой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when kherkhen.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share