27/05/2022
Бид Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод сүндэрлэх “Говийн Байгаль, Түүх”-ийн шинэ музей дэх "Оюу толгой" танхимын тохижилт, консептыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү танхимыг Оюу толгойн бүтээн байгуулалт болон хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг үзэгчдэд таниулах, ирээдүйн уурхайчдын танин мэдэхүйд хувь нэмэр болох зорилгоор тохижуулсан юм. Бид танхимын орчныг гүний уурхайд орсон мэт бодит сэтгэгдэл төрүүлэхүйц бүтээснээс гадна технологид суурилсан шийдэл нэвтрүүлж 19200 x 1080 нягтаршил бүхий Ultra Wide дэлгэцийг суурилуулсан бөгөөд үүнд тусгайлан зориулсан медиа контентуудыг бүтээсэн. Мөн хөрсний үечлэлийн огтлолоор харуулсан гүний болон ил уурхайн автомат хөдөлгөөнт макетууд, эрдэс баяжмалуудын дээж бүхий бодит үзмэрүүдийг байршууллаа.
We designed and decorated the Oyu Tolgoi Hall in the new Gobi Nature and History Museum in Dalanzadgad, Umnugovi Aimag.
The hall is built to introduce the public to the concept of Oyu Tolgoi development and responsible mining, and contribute to future miners' knowledge. We created a realistic impression of being in an underground mine; besides, we introduced a technology-based solution, installed an Ultra-Widescreen with a 19200x1080 resolution, and created ad hoc media content. Also, we placed standard and mobile models of underground and surface mining as well as authentic exhibits with samples of mineral concentrates.