28/08/2026
🎥📚🇯🇵 8-р сарын 20-ны өдөр — Япон хэлээр өөрийгөө илэрхийлсэн бахархам өдөр байлаа .
Зуны амралтын хугацаанд сурч мэдсэн япон хэлнийхээ мэдлэгийг бодитоор ашиглан, япон хэл дээр өөрсдөө видео хичээл бэлтгэж, ангийнхаа өмнө илтгэл тавилаа. 🎥🇯🇵 Анх удаагаа япон хэлээр бие даан сэдвээ сонгон судалж, мэдээллээ цуглуулан, өөрсдийн ойлгосон зүйлээ эмх цэгцтэйгээр боловсруулж, видео болгон бэлтгээд ангийнхаа хүүхдүүд болон багш нартаа танилцуулсан нь үнэхээр бахархмаар байлаа. ❤️
Анх удаа гэдгийг нь бодоход хүүхдүүд маань үнэхээр мундаг байлаа. 👏✨
Мэдээж алдаа байсан, бас зөв хийж чадсан олон зүйл байсан. Гэхдээ хамгийн үнэ цэнтэй нь төгс хийхээс илүүтэйгээр өөрсдөө хичээж, зориг гарган, сурсан япон хэлээрээ өөрийгөө илэрхийлж чадсан явдал юм.
Багш бид нарын зүгээс хүүхэд бүрийнхээ илтгэлийг анхааралтай сонсож, хүүхэд тус бүрийн давуу тал, зөв хийсэн зүйл, мөн цаашид анхаарч сайжруулах шаардлагатай алдаа оноог нь нэг бүрчлэн хэлж, зөвлөгөө өглөө. 🌱
Хүүхдүүд зөвхөн хичээлээ үзээд, үг цээжлээд өнгөрөх биш, сурсан мэдсэнээ бодит нөхцөлд ашиглаж, бие даан судалж, өөрийн бодлоо япон хэлээр илэрхийлж, бусдын өмнө ярьж сурах нь хэл сурах хамгийн чухал алхмуудын нэг билээ.
Хүүхдүүдэд зөвхөн япон хэлний мэдлэгээс гадна:
✨ Бие даан суралцах
✨ Судалгаа хийх
✨ Өөрийн санаагаа боловсруулах
✨ Япон хэлээр өөрийгөө илэрхийлэх
✨ Бусдын өмнө итгэлтэй ярьж сурах
✨ Алдаанаасаа суралцах
✨ Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
гэсэн олон чухал чадварыг өгсөн гэдэгт итгэлтэй байна. ❤️
🌸 Зуны амралтаа зүгээр нэг өнгөрүүлэлгүй, үр бүтээлтэй өнгөрөөж, япон хэлээ тууштай сурч, өөрсдийн хэмжээнд маш их хичээсэн та нартаа баяр хүргэе 👏👏👏.
Өнөөдрийн жижигхэн алхамууд маргаашийн том амжилтын эхлэл байдаг. 🇯🇵✨
Алдаа гаргахаас бүү айгаарай. Алдаа бүр чинь суралцах нэг алхам, оролдлого бүр чинь өсөж хөгжих боломж юм.
Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн хурдаар хөгждөг. Харин хамгийн чухал нь хичээж байгаа нь, шантралгүй оролдож байгаа нь, хамгийн чухал 🌱❤️
Энэ зуны турш сурсан мэдсэнээ ийнхүү бодитоор харуулж чадсан суралцагчдаараа багш нар нь үнэхээр их бахархаж байна.
🥰👏
これからも一緒に頑張りましょう!🇯🇵
Цаашдаа ч хамтдаа улам ихийг сурч, улам олон сайхан амжилтыг бүтээцгээе! 🌸📚.