Elite Education Япон хэлний шалгалтад бэлдэх төв

Elite Education Япон хэлний шалгалтад бэлдэх төв J-Test, JLPT, Nat Test шалгалтанд бэлдэх
Япон хэлний бүх түвшний сургалт

15/08/2026

Талбай дээр Японы өдөрлөг, фестиваль болж байна гэнэ ээ 🇯🇵✨
Бас КОСПЛЕЙ болно гэсэн шүү! 😍🎌
Хичээл номноосоо түрхэн зуур ч гэсэн холдож, очоод Японы соёлтой танилцаж, гоё зүйлс үзэж, зураг авч, сэтгэлээ жаахан сэргээж авцгаахгүй юу? 🥰
Япон хэл сурч байгаа бидэнд маань яг л өөрсдийнхөө хичээлтэй холбоотой, сонирхолтой өдөрлөг байна шүү ❤️.
Өнөөдөр, маргааш хоёр өдөр болно гэсэн .
Завтай нь очоод хамтдаа хөгжилдөж, инээлдэж, гоё дурсамж бүтээгээрэй! 🇯🇵💫

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа болон аялж буй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах болон бусад асуудлаар зөвлөг...
13/08/2026

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа болон аялж буй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах болон бусад асуудлаар зөвлөгөө авахтай холбоотой нэгдсэн мэдээллийг дараах танилцуулгаас авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох линкээр орж үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/index.html
https://www.moj.go.jp/isa/support/fresc/fresc01.html

📚 Орчуулж, коммент хэсэгт бичээрэй.Мөн уншиж чадахгүй байгаа ханз болон шинэ үгсээ тусад нь бичиж тэмдэглээрэй. ✍️😊Хичээ...
13/08/2026

📚 Орчуулж, коммент хэсэгт бичээрэй.
Мөн уншиж чадахгүй байгаа ханз болон шинэ үгсээ тусад нь бичиж тэмдэглээрэй. ✍️😊
Хичээлээ тогтмол хийж, шинэ үг бүрээ өөрийн болгоорой. 💪📖

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээДЭЛХИЙН МЭДЭЭНЬЮ-ЙОРК /Forbes/. Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд ...
10/08/2026

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
НЬЮ-ЙОРК /Forbes/.

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг.
Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд “Studyportals” цахим платформ дэлхийн 3500 дээд боловсролын сургуулийн англи хэлээр хэрэгжүүлдэг 200 мянга гаруй бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг судалснаар 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.

1. ба үүлэн тооцоолол
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 53.6 хувиар нэмэгдсэн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.7 дахин нэмэгдсэн

Дэлхий даяар үүлэн тооцоолол, вэб сайт, программуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай технологийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудын тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа нь бизнесийн салбар, нийгмийн харилцаанд тасралтгүй явагдаж буй цахим өөрчлөлттэй холбоотой.

2.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 43.6 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Дэлхийн уур амьсгал дулаарч, байгалийн нөөц жилээс жилд багасаж буйтай холбоотойгоор улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж байгаа нь энэ чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ялангуяа Европт хамгийн ихээр нэмэгджээ.
Тэр дундаа Германд эрэлт ихтэй байгаа бөгөөд тогтвортой эрчим хүчний чиглэлээр бакалаврын зэрэг олгох хамгийн сайн хөтөлбөрийг Герман, Нидерланд, Итали, Ирланд улсуудад боловсруулсан байна.

3.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 36.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 4.4 дахин нэмэгдсэн

Хиймэл оюуны технологиуд хурдацтай хөгжсөн нь олон оронд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний огцом хомсдолыг бий болгожээ.
Энэ чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийн дийлэнх нь АНУ, Их Британийн их дээд сургуулиудад төвлөрч байгаа бол Азийн орнуудын, ялангуяа Пакистаны залуус эдгээр хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна.

4.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 34.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Өнөөдөр олон салбарт шийдвэр гаргах, үйл явцыг автоматжуулахын тулд мэдээллийн дүн шинжилгээнд суурилж байгаа тул хиймэл оюуны технологи эрэлт хэрэгцээтэй болж байна.
Сүүлийн үед Герман, Бангладеш, Пакистан, Марокко, Непалаас олон оюутан машин сургалтыг сонирхох болжээ.

5.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 32.9 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 3.5 дахин нэмэгдсэн.

Хэрэглэгчийн туршлагыг загварчлах нь техник, төхөөрөмжүүд, цахим хуудсууд, программуудтай ажиллахад тохиромжтой хэрэгслүүдийг бий болгоход тусалдаг.
Оюутнууд энэ чиглэлээр ихэнхдээ Бельги, Швед, Нидерландад суралцаж байна.

6.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 28.6 хувиар нэмэгдсэн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 4.7 дахин нэмэгдсэн

Европын эрх зүйн тогтолцоо нь Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрийг хамардаг тул эдгээр орны иргэд уг тогтолцоог судлахыг хамгийн ихээр сонирхож байна. “Европын хууль эрх зүй” хөтөлбөрийг ихэвчлэн Нидерланд, Герман, Итали, Польш, Румын улсуудын оюутнууд сонгодог.

7.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 25.7 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 2.7 дахин нэмэгдсэн

Мэдээллийн технологи нь ихэнх бизнесийн үйл явцын цөм нь байдаг учраас эл мэргэжил нь дэлхий даяар эрэлттэй, нэр хүндтэй хэвээр байгаагийн зэрэгцээ тухайн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

8.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 24.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Манай гаргийн алслагдсан бүс нутгуудад чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ бий болсноор шүдний эмчийн хэрэгцээ байнга нэмэгдэж байна.
Өмнөд Африк, Пакистаны залуучууд шүдний эмч болохыг хамгийн ихээр хүсэж байгаа ажээ.

9.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 15.5 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Даяаршил ба улс орнууд хоорондын эв нэгдэлгүй байдал гэсэн хоёр чиг хандлага газар аваад буй өнөө үед олон улсын бизнес, худалдааны харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байна.

10.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 12.4 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.6 дахин нэмэгдсэн

Программ хангамж хөгжүүлэх хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан мэргэжлүүдээс арай бага хурдацтай нэмэгдэж байгаа боловч хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг хэвээр байна.

[email protected]
copy

📢 Эрхэм сурагчдадаа 🥰Маргааш та бүхний хүсэн хүлээсэн JLPT шалгалтын өдөр боллоо!Юуны өмнө энэ хугацаанд тууштай хичээлл...
04/07/2026

📢 Эрхэм сурагчдадаа 🥰

Маргааш та бүхний хүсэн хүлээсэн JLPT шалгалтын өдөр боллоо!

Юуны өмнө энэ хугацаанд тууштай хичээллэж, өөрийгөө дайчлан бэлдсэн та бүхнээрээ үнэхээр бахархаж байна. Та нар хангалттай их хичээсэн. Одоо хийсэн бүхнийхээ үр дүнг тайван, өөртөө итгэлтэйгээр гаргах л үлдлээ. 💪✨

📝 Шалгалтын өмнөх орой дараах зүйлсээ заавал бэлдээрэй. 👇🏻

✅ Шалгалтад авч явах зүйлсээ урьдчилан бэлдэж, дахин нэг шалгаарай.

🪪 Иргэний үнэмлэх эсвэл паспорт
📄 Бүртгэлийн хуудас (受験票) – заавал хэвлэж авч явах
✏️ Харандаа (HB эсвэл H)
🩶 Баллуур
⌚ Дуу чимээ гаргадаггүй цаг

🍱 Орой болон шалгалтын өглөө хоолоо сайн идээрэй.
😴 Нойроо хангалттай авч, эрт амраарай.
👕 Маргааш өмсөх хувцсаа урьдчилан бэлдээрэй.

🌞 Гадаа халуун байсан ч шалгалтын танхим агааржуулагчтай тул сэрүүхэн байх магадлалтай. Иймээс нимгэн цамц эсвэл гадуур өмсөх хувцас авч явахыг зөвлөж байна. Ингэснээр шалгалтын үеэр тухтай сууж, анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд тусална.

🌸 Шалгалтын өдөр: 2026 оны 7-р сарын 5

📍 Шалгалтын байр, танхимын мэдээллээ дараах сайтаар орж урьдчилан шалгаарай.
👉 https://jlpt.mn/

🍀 Та бүхэндээ хамгийн өндөр амжилтыг хүсье!

Өөртөө итгээрэй. Тайван байж, мэддэг зүйлээ бүрэн гаргахад л хангалттай. Хичээл зүтгэл тань заавал үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье! 頑張ってください!💯✨

Updates and statistics

📢 Шалгалтын цагийн хуваарь албан ёсоор зарлагдлаа.Эрхэм суралцагчид та бүхэн өөрийн шалгалтын өдөр, цагийг сайтар шалгаж...
29/06/2026

📢 Шалгалтын цагийн хуваарь албан ёсоор зарлагдлаа.

Эрхэм суралцагчид та бүхэн өөрийн шалгалтын өдөр, цагийг сайтар шалгаж, шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангана уу.

2026 ОНЫ 7-р САРЫН 5-ны JLPT ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД

Шалгалт: 2026 ОНЫ 7 САРЫН 5 (ням гараг)

АНХААРАХ ЗҮЙЛ
(Заавал уншиж танилцана уу)
Шалгалтын журамд өөрчлөлт орж, шалгалт эхэлснээс дуусах хүртэлх бүх хугацааны турш гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг унтраах болсныг анхааруулъя. Шалгалт хоорондын завсарлагаанаар ч ашиглах хориотой бөгөөд ашигласан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцно. Иймд шалгалтын байранд гар утас болон бусад ухаалаг хэрэгсэл аль болох авч ирэхгүй байхыг хүсье.

ШАЛГАЛТЫН ЦАГААС ХОЦОРСОН ТОХИОЛДОЛД АНГИД ОРУУЛАХГҮЙГ АНХААРНА УУ.

ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ АВЧ ИРЭХ ЗҮЙЛ
・Шалгалтын зурагтай хуудастай ирэх (Шалгалтын хуудасгүй бол шалгалтанд оруулахгүй тул бүртгүүлсэн jlpt.mn вэбсайт руу орж, “Шалгалтын хуудас хэвлэх” хэсэгт нэвтэрч, мэйл хаяг, пин кодоо хийж заавал хувилж авах)
・Биеийн байцаалттай ирэх (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны аль нэг байж болно. 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээтэй ирэх. Дээрх бичиг баримтууд эх хувиар байна. Утсан дээр авсан бичиг баримтын зургийг ашиглах боломжгүйг анхаарна уу!!!)
・Дээрх хоёр материал авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүйг хатуу анхаарна уу.
・Харандаа (HB, Н хатуулагтай), баллуур, сэрүүлэг болон бусад функцгүй бугуйн цаг (ангид цаг байхгүй тул)-тай ирнэ үү.
Жич: Шалгалтын байруудад доор дурдсан цагуудад оруулж эхлэх тул эрт ирэхгүй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ
ШАЛГАЛТ: 2026 оны 7 сарын 5-ны ням гараг
*N1, N2 түвшний шалгалт 09:30 цагаас
*N3, N4, N5 түвшний шалгалт 14:00 цагаас
тус тус тухайн шалгалтын байранд оруулж эхлэнэ.

ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ
Цаг Түвшин Бүртгэлийн дугаар Шалгалтын байр

・09:30 N1 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 10001〜10139 МУИС-ийн 2-р байр

・09:30 N2 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 20001〜20365 МУИС-ийн 2-р байр

・14:00 N3 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 30001〜30404 МУИС-ийн 4-р байр
БҮРТГЭЛИЙН ДУГААР 30405〜30517 МУИС-ийн 5-р байр

・14:00 N4 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 40001〜40654 МУИС-ийн 2-р байр

・14:00 N5 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 50001〜50140 МУИС-ийн 5-р байр
N5 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 50141〜50999 2-р Сургууль (ЕБС)

Ангийг шалгалтын өдөр зарлах бөгөөд байр болгоны үүдэнд мөн jlpt.mn вэбсайтад байрлуулна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142

26/06/2026

Хэрэв Зенин Наоя ба Фушигуро Тоожи тулалдвал…

Япон хэлний ОНЛАЙН СУРГАЛТ
Орон нутгаас 2027-2028 онд
Япон улсад суралцахаар төлөвлөж байгаа
АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД болон 35 ХҮРТЭЛХ НАСНЫ ЗАЛУУЧУУДДАА зориулан ОНЛАЙН АНГИА НЭЭЖ БАЙНА.
ЗОРИЛГО: N5 түвшинд тэнцүүлэх.
Яагаад? Япон улсад суралцахад заавал N5 түвшинд тэнцсэн байхыг шаардаж эхэлсэн учраас.
Тиймээс 3-4 сар тууштай, хичээл зүтгэл гарган суралцах 16-35 насны залуусыг бүртгэж байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЧАТААР АВНА УУ.
Холбогдох утас: 70001800, 88992877

ЗУНЫГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ1 өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе. БОГД УУЛРУУ АЛХАНАХөтөлбөр: Хэзээ:     2026.07.04-ндХаан...
24/06/2026

ЗУНЫГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ
1 өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе.

БОГД УУЛРУУ АЛХАНА

Хөтөлбөр:
Хэзээ: 2026.07.04-нд
Хаана: Богд уулруу алхана
Унаа: Автобус /Пийс тауэр-Богд уул-Пийс тауэр/
Хоол: Суралцагчид өдрийн хоол, уух зүйлээ бэлдэж ирнэ
Цаг: 09:00 цагт Пийс тауэр-аас хөдөлнө
18:00 цагт Пийс тауэрт эргэж ирнэ

Хариуцсан ажилтан: Менежер Ган-эрдэнэ
Утас: 70001800

Address

#1303, Sumber Tower, Khan-Uul District
Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Elite Education Япон хэлний шалгалтад бэлдэх төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share