sanuulga.mn

sanuulga.mn Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ👌

🟠Гайхамгшиг юмаа Доржсүрэнгийн Сумъяа:📌 Ээж байхад бүх юм байдаг. Ээж бол ерөөсөө бүх Дэлхийн ертөнц. Хүний хувьд бүх юм...
25/05/2026

🟠Гайхамгшиг юмаа Доржсүрэнгийн Сумъяа:
📌 Ээж байхад бүх юм байдаг. Ээж бол ерөөсөө бүх Дэлхийн ертөнц. Хүний хувьд бүх юм. Харин миний хувьд тэр бүх юм байсангүй. Хүнд хэцүү зүйл тулгарах үед ээж байхад Дэлхий ертөнц гэрэлтээд явчихдаг.
📌 Миний хувьд эхийн тэр хайрыг хүссэн, орлуулсан зүйл бол ард түмнээрээ хайрлуулж байгаа, амжилтыг маань ард түмэн хараад баярлаж, урмын үг хэлж байгаа юм шиг санагддаг. Эхийн хайрыг ард түмний хайраар орлуулж өөрөө өөртөө боддог.
Тэр хайрыг олж авахын тулд би өөрөө их хичээх хэрэгтэй. Нэгэнт ээжийн хайрыг авч чадахгүйгээс хойш тэндээс хайрыг аваад байна. Тиймээс тэр хайрыг авахын тулд их хичээдэг байсан. Тэр хайрыг л хүсээд байгаа учраас өөрийгөө тултал дайчилдаг байсан.
📌 Дүүтэйгээ ЗИЛ-130 машины чиргүүл дээр суугаад 10 настайдаа хотод ирж байлаа. 8 настай дүүгээ дагуулаад ирсэн. Аав ээж хоёрын маань амьдрал 6 жил үргэлжилсэн. Ээж маань харваад, гэнэт өөд болсон. Ингээд аав гурван жаахан хүүхэдтэй үлдсэн.
📌 Бид гурав дараа нь ээжтэй болсон. Шинэ ээж авчирсан тэр өдөр өвөл гэр дулаалгатай байлаа. Гэтэл харсан чинь дулаалганы нэг хэсэг урагдчихсан байсан. Би урагдсан тэр хэсгийг биеэрээ хаагаад зогссон. Оёж амжаагүйдээ өөрийгөө зэмлэсэн. Гэвч энэ сайхан зүйл маань бас удаан үргэлжлээгүй. Аавын минь хувьд хоёрдахь амьдрал.
📌 Би 3 дугаар ангийн хүүхэд байлаа. Гэрт орой бүр хэрүүл шуугиан тасрахгүй. Шинэ ээж маань ааваас нэлээн залуу хүн байсан болохоор гурван хүүхэдтэй хүнтэй сууна гэдэг хэцүү байсан байх. Тэр бол зоригтой шийдвэр. Зоригтой ч хүн. Би тэр үед хурдан том болчих юмсан гэж боддог болсон. Хүүхэд насны дурсамж маань хэцүү. Гэгээлэг дурсамж бага. Амнаас гаргахад хэцүү.
📌 Би байхгүй болчих юм бол энэ асуудал зогсчих юм байна. Илүү аз жаргалтай болчих юм байна. Би энэ хорвоогоос байхгүй болчихвол энэ хэрүүл, үл ойлголцлыг шийдчих гээд байгаа юм шиг санагддаг байсан. Тийм бодол их төрдөг байсан. Тэр бодол байнга орж ирдэг. Тийм л их асуудалтай байсан гэсэн үг.
📌 Ярьснаараа яриад дуусгачихъя. Сүүлдээ тэр /уйлав/ зодуулж, нүдүүлэх ч юу ч биш болж байгаа юм. Харин хүний зүрх сэтгэл рүү орсон үг айхавтар. Тэр үгийн дэргэд зодуулж, нүдүүлэх бол юу ч биш. Хавдсан хөхөрсөн бие бол эдгэдэг. Хатуу бөгөөд авирлаж хэлж буй үгнүүд л их хэцүү байдаг...
📌 2002 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 05 цаг 15 минутад гээд бичсэн захиаг би 24 жил хадгалж байна. Тэр захиа “Миний охин...” гээд эхэлж байгаа байхгүй юу. Тэрийг уншаад яагаад би уйлаад, уяраад хайлсан юм бэ? гэхээр миний ээж хэлж байгаа юм шиг мэдрэгдээд...
Ээжтэй хүүхдэд бол “Миний охин” гэдэг өдөр болгон сонсдог үг болохоор үнэ цэнгүй байхгүй юу. Надад бол тэр үг гоё байсан. “Миний охин...” гэдэг үг чинь /нулимс унагав/.
📌Би тэр ээжтэйгээ гар зөрж үзээгүй л дээ. Би нэг л удаа муухай харсан. Тэгж харснаасаа болоод зодуулсан. Тэрнээс өөр юм надад байхгүй. Тэр хүнтэй би тэрсэлдээгүй. Тэссэн, тэвчсэн, би ухаан заасан юм байна, би ялсан юм байна, би амьдралаа ялаад гарсан юм байна гэж боддог.
📌 Эхлээд төрсөн ээжийгээ намайг эрт орхиж явсанд маш их гомддог байсан. Харин сүүлд бодоход, ээждээ би маш их баярладаг. Хүний энэ орчлонд энэ биеийг минь төрүүлж өгсөнд баярлалаа гэж хэлмээр санагддаг. Хүний заяаг олж төрнө гэдэг том хувь заяа. Ганцааранг минь биш хоёр сайхан дүүтэй минь үлдээсэнд баярлалаа гэж дотроо залбирч явдаг. Нутагтаа очих бүртээ “Охин сайн явж байгаа шүү” гэж залбирдаг /уйлав/.
📌Хувийн амьдрал зохиогоод, сүүдийн хэдэн жил л би амьдарч эхлэх гэж байна шүү дээ... Хүүхэдтэй болсон чинь илүү зөөлөрсөн л дөө.
📌Том хүүгээ гаргачихаад... эмэгтэй хүн ээж болоод бүхнийг ойлгодог юм билээ. Ээжийгээ хамгийн түрүүнд бодсон. “Ээж минь тосоод авсан бол...” гэж бодож байсан. Тэгэхэд ээжийгээ маш их санасан.
📌 Ээжийгээ санах мэдрэмжийг юу гэж хэлэх вэ гэж үү? Үгээр хэлэх юм бол гаслантай юмуу даа. Ирэхгүй, хэзээ ч уулзахгүй. Гаслантай.
Уучлаарай ..
Эх сурвалж: “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг

🟠 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа Монголын үрс маш олон болтугай@❤️
25/05/2026

🟠 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа Монголын үрс маш олон болтугай@❤️

25/05/2026

Д.Дэлгэрмаа: Өсвөр үеийнхний чихэрлэг ундааны хэрэглээг хянах шаардлагатай байна

НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан




“ #ЭрүүлХүнс
#ЗөвХооллолт
#ЧихэрлэгУндаа
#ХүүхдэдээХайртайЭэжБайгаарай
#ШошгоУншдагЭэж
#жилд30кгсахариддэггэжүү

23/05/2026

🟠ThunderZ Тэнгри тоглолтонд Улсын аварга О.Хангай тэргүүтэй олны танил эрхмүүд загвар үзүүллээ😱😱😱

23/05/2026

🟠"Улаанбаатар марафон-2026": KENYA улсын тамирчин SEROI ANDERSON SAITOTI 42 км-ын зайд 3дахь удаагаа түрүүллээ🏃‍♂️🏃‍♀️

23/05/2026

🟠ThunderZ Тэнгри тоглолт эхэллээ💪

23/05/2026

🟠ThunderZ Тэнгри тоглолт

23/05/2026

🟠УЛААНБААТАР МАРАФОН 2026🏃‍♂️🏃‍♀️❤️

22/05/2026

🟠Аав хүний ухаан гэж төгс юм дуугаараа ухаарал хайрласан үгээ хэлээд уйлаад буухыг харлаа❣️💯💫

22/05/2026

🟠УИХ гишүүн М.Нарантуяа & Ерөнхий сайд Н. Учрал

22/05/2026

🟠Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр хүмүүсийг хэдэн тэрбумаар хохироочоод зугатаж явна Сайдын дүү гэхээр ийм байх ёстой юу хууль хяналтынхан ‼️‼️‼️

Address

Ulaanbaatar
566

Alerts

Be the first to know and let us send you an email when sanuulga.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to sanuulga.mn:

Share