Mercado Company

Call Directions Website Contact the business

Mercado Company inspire your business... Mercado company is a marketing consulting firm.

We provide high-powered marketing research, strategic planning, public relations, social media management, digital marketing and development, brand development and full-creative capabilities.

Стор пэй ББСБ-ийн захиалгаар зорилтот бүлгийн хэрэглэгчдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зан төлөв, а...
27/07/2026

Стор пэй ББСБ-ийн захиалгаар зорилтот бүлгийн хэрэглэгчдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зан төлөв, амьдралын хэв маягийг судлах судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Storepay нь Монголын анхны "Одоо аваад, дараа төл" (Buy Now, Pay Later) шийдлийг нэвтрүүлсэн, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ юм.

River Club-ийн захиалгаар зорилтот бүлгийн хэрэглэгчдийн эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил, зан төлөв, хэрэгцээ шаа...
22/07/2026

River Club-ийн захиалгаар зорилтот бүлгийн хэрэглэгчдийн эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил, зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгаагаар хэрэглэгчдийн бодит хэрэгцээ, хүлээлт, сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг олон талаас нь шинжилж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон маркетингийн стратегийг хэрэглэгч төвтэйгээр хөгжүүлэхэд шаардлагатай үнэт мэдээлэл, зөвлөмжийг боловсруулсан.

Мэркадо компани 14 нас хүрлээ. Бид маркетингийн зөвлөх үйлчилгээний салбарт тасралтгүй 14 жилийн турш ажиллаж, байгуулла...
23/06/2026

Мэркадо компани 14 нас хүрлээ.

Бид маркетингийн зөвлөх үйлчилгээний салбарт тасралтгүй 14 жилийн турш ажиллаж, байгууллагуудын өсөлт хөгжил, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хамтран зүтгэсээр ирсэн байна.

Энэ хугацаанд дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран 300 гаруй маркетингийн зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлж, бизнесийн зорилгоо илүү оновчтой тодорхойлох, зах зээлээ гүнзгий ойлгох, тогтвортой өсөлтийн стратегиа боловсруулахад нь бодит хувь нэмэр оруулсан арвин туршлага хуримтлуулсан байна..

Өнөөдрийн амжилт бүхэн бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан харилцагчид, түнш байгууллагууд болон үе үеийн хамт олны маань хамтын бүтээл билээ.

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, Мэркадо компанийн 14 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Дэлхийн эрүүл мэндийн салбарт өгөгдөл, технологи, дэвшилтэт аналитик болон клиник судалгааны цогц үйлчилгээ үзүүлдэг IQV...
13/04/2026

Дэлхийн эрүүл мэндийн салбарт өгөгдөл, технологи, дэвшилтэт аналитик болон клиник судалгааны цогц үйлчилгээ үзүүлдэг IQVIA компанийн захиалгаар “Эмчийн шийдвэр гаргалтад нөлөөлөх эмийн бүлгийн байр суурь” сэдэвт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Судалгааг чанарын (гүнзгий ярилцлага - IDI) болон тоон (RepCheck үнэлгээний арга) хосолмол аргачлал ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны үр дүн нь эмнэлзүйн практикт түгээмэл хэрэглэгддэг эмийн бүлгүүдийн байр суурь, эмчийн сонголтын үндэслэл, зах зээлийн боломжит чиг хандлагыг илүү бодитойгоор харуулснаараа онцлог болсон юм.

Монгол хэрэглэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүн сонголт, хэрэглээний дадал, амьдралын хэв маягийг чанарын судалгааны аргачл...
08/04/2026

Монгол хэрэглэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүн сонголт, хэрэглээний дадал, амьдралын хэв маягийг чанарын судалгааны аргачлалаар, зорилтот 3 бүлгийн хүрээнд гүнзгийрүүлэн судаллаа.

Судалгааны хүрээнд хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ, худалдан авалтын зан төлөв, бүтээгдэхүүнд тавьдаг хүлээлт, шийдвэр гаргалтын нөлөөлөгч хүчин зүйлсийг тандан судлахаас гадна Artistry брэндийн байр суурь, танигдалт, хоногшилт, хэрэглэгчийн ойлголт ба хандлагыг нарийвчлан үнэлж, брэндийн өсөлтийн боломж, хэрэглэгчийн сегмент бүрд тулгуурласан хөгжлийн чиглэлийг тодорхойлсон.

Премиум Корпорэйшн ХХК-ийн захиалгаар тус группийн ажилтан, албан хаагчдын дунд “Ажилтны аз жаргал, сайн сайхан байдал” ...
06/04/2026

Премиум Корпорэйшн ХХК-ийн захиалгаар тус группийн ажилтан, албан хаагчдын дунд “Ажилтны аз жаргал, сайн сайхан байдал” судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү зөвлөх үйлчилгээг Олон улсын ICXI институтийн бүсийн түнш CMI компани, Employee Happiness and WellBeing Standard төслийн түнш Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн.

Судалгааны ажлын хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “Employee Happiness and WellBeing Pathfinder, Employee Loyalty Index (ECI), Employee Satisfaction Index (ESI), NPS / eNPS, Burnout / Work Pressure Index (EBR), OHSE үнэлгээ зэрэг аргачлалуудыг ашигласан. Эдгээр аргачлал нь байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамж, үнэнч байдал, ажлын ачаалал, эрүүл мэнд ба аюулгүй байдлын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой юм.

Байгалийн жимс болон түүхий эдээр амьдралын чанарыг тэтгэх эрүүл хүнс бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч Еден компанид маркет...
26/01/2026

Байгалийн жимс болон түүхий эдээр амьдралын чанарыг тэтгэх эрүүл хүнс бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч Еден компанид маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээг брэндийн танигдалт, хоногшилтыг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлэхээс гадна компанийн 20 жилийн ойн кампанит ажлын бодлого, төлөвлөлт, брэндинг хөгжүүлэлт, гүйцэтгэл дээр хамтран ажилласан нь гол онцлог байсан юм.

Еден компанийн хувьд 2005 оноос жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй ба өдгөө импортыг орлох, чанарын баталгаатай эрүүл, аюулгүй 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Байгальд ээлтэй технологиор Монголын уламжлалт амтыг дэлхийн стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэглэгчдэд эрүүл, шимт ...
23/01/2026

Байгальд ээлтэй технологиор Монголын уламжлалт амтыг дэлхийн стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэглэгчдэд эрүүл, шимт тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнийг хүргэх эрхэм зорилготой компанид маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлж #Уугуул бүтээгдэхүүний агуулгын болон дизайны консепц хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

  банк бус санхүүгийн байгууллагад маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд брэндийн ...
20/01/2026

банк бус санхүүгийн байгууллагад маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд брэндийн агуулгын болон дизайны консепц, визуал дүр төрхийг цогцоор нь хөгжүүлж, маркетингийн харилцаанд ашиглагдах сурталчилгааны хэрэгслийн дизайн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

Үндэсний манлай үйлдвэрлэгч, Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг  #ЖүрҮр ХХК - ийн захиалгаар "Бялуу, Пицца, Бэйкериний...
19/01/2026

Үндэсний манлай үйлдвэрлэгч, Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг #ЖүрҮр ХХК - ийн захиалгаар "Бялуу, Пицца, Бэйкериний газраар үйлчлүүлэгчдийн зан төлөв, сэтгэл ханамж" судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Address

Khan-Uul District, 3th Khoroo, Khan-Uul Tower, 14th Floor, #1405
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670177717

Alerts

Be the first to know and let us send you an email when Mercado Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mercado Company:

Shortcuts

Share