Davaa Jamsrankhorloo

Davaa Jamsrankhorloo ТВ РЕКЛАМ, КЛИП, НЭВТРҮҮЛЭГ, БАРИМТАТ КИНО, 3D АНИМЭЙШН, 2 Хэвлэл & Видео график

22/03/2021

нь .

Хүмүүжил нь хүүхдэд асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Шийтгэл нь хүүхдийг асуудалтай байсныхаа төлөө шаналган зовоодог. Асуудлаа зөв шийдвэрлэх чадвартай хүүхэдтэй байхын тулд шийтгэл бус шийдлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

БАЙГУУЛЛАГЫН BRAND BOOKБайгууллагын Brand Book-ийн 22 зарчим1. Өргөжих зарчим - Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эс...
30/07/2019

БАЙГУУЛЛАГЫН BRAND BOOK

Байгууллагын Brand Book-ийн 22 зарчим

1. Өргөжих зарчим - Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг. Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш, харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулан имиджийг аюулд учруулдаг.

2. Төвлөрөх зарчим - Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно. Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.

3. Таниулах зарчим - Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал. Ихэнхи компани брэндчилэх стратегаа рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиа таниулахаар эхлэх ёстойг мэддэггүй.

4. Рекламын зарчим - Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг. Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртгийг нэмэгдүүлснээр байдаг.

5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим - Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг. Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.

6. Хоногшуулахын зарчим - Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.

7. Чанарын зарчим - Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй. Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүний нэр терлийн зарчим - Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус, харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог. Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.

9. Өөрчлөлтийн зарчим - Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.

Өөрчлөх нөхцөлүүдэд:

Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол
Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл
Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.
10. Брэндээ өргөжүүлэх зарчим - Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм. Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ ав!

11. Нөхөрлөлийн зарчим - Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамтрах хэрэгтэй. Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)

12. Ерөнхий нэрний зарчим - Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.

13. Компаний зарчим - Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай. Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг байдлаар.

14. Доод брэндийн зарчим - Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг. Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй. Хялбар сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.

15. Ах дүүгийн зарчим - Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.

Ах дүүгийн зарчимууд:

Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгож ав.
Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав.
Брэндүүдийг хооронд нь ялгаж өг.
Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг.
Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байвал "дүүтэй" бол.
Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.
16. Хэлбэрийн зарчим - Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой. Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь: 1 нэгж өндөр х 2.25 нэгж өргөн.

17. Өнгөний зарчим - Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой. Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.

18. Хил хязгаарын зарчим - Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй. Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдог.

19. Өөртөө үнэнч байх зарчим - Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй. Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.

20. Нэрний зарчим - Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм. Брэнд гэдэг нь компаний мөн чанар. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.

21. Мөнх бусын зарчим - Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.

22. Нэг имижтэй байхын зарчим - Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.

ЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?Лого нь Грек үгнээс гаралтай "дардас" гэдэг утгатай үг бөгөөд байгууллага, брэнд, бүтээгдэхүүнийг илэрхий...
30/07/2019

ЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?

Лого нь Грек үгнээс гаралтай "дардас" гэдэг утгатай үг бөгөөд байгууллага, брэнд, бүтээгдэхүүнийг илэрхийлж чадах дүрс, бэлэг тэмдэг гэж хэлж болно.

Лого хийлгэхийн өмнөх 7 зөвлөгөө

Зүгээр нэг нэр олоод тэрийгээ жаахан хэлбэрт оруулаад лого бүтээчих амархан санагдаж байж магадгүй. Гэхдээ тухайн компанийхаа өнгө төрхийг илэрхийлээд зогсохгүй үйл ажиллагааны цар хүрээг тусгасан лого бүтээнэ гэдэг тийм ч амаргүй байх ёстой. Бизнесээ эхлүүлж буй компаниуд (Start-Up) олноор төрж буй өнөө үед лого загвар зохион бүтээгч нар ч их эрэлтэнд байгаа юм байна. Тэдгээр залуустаа лого загварчлахад нь бяцхан зөвлөгөө өгөхөөр энэхүү нийтлэлийг орууллаа.

1. Өвөрмөц бас Ухаалаг Лого бол танай компанийг өрсөлдөгч нараас тань ялгарахад туслах шидтэй. Тийм учир өөрийн гэсэн өнгө төрхтэй, өвөрмөц байх ёстой. Өнөөгийн нөхцөлд цор ганц оригинал санаа олно гэдэг төвөгтэй. Хэний ч сэдээгүй санаа, загварыг олно гэдэг бараг л боломжгүй зүйл. Ямартай ч санаатайгаар ч бай санаандгүй ч бай (давхцах) таны хийсэн лого өөр хүний оюуны өмчийг хулгайлсан эсэхийг LogoThief гэдэг сайтруу орж шалгаж болдог л юм байна.

2. Брендээ Судалж Хөдөл Лого бол тухайн компаний имиж учир өөрийн брендийн танилцуулга болж явдаг юм. Компаний үйл ажиллагаа хэдэн насны ямар хүмүүст хүрч байгаа гэдгээ бодолцоод логогоо ч тухайн бүлэг хүмүүсийн анхаарлыг татахаар загварчлах хэрэгтэй. Танай лого ямар утга агуулж байгаа нь нэн чухал. Бүх л логоны цаана ямар нэгэн түүх, утга, зорилго агуулагдаж байх ёстой.

3. Өнгө Чухал Брендийн имиж бүрдүүлэх гэж буй бол логоныхоо төрхний өнцөг булан бүрт анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа өнгөнд! Хурц өнгө хүмүүсийн анхаарлыг татах ч хөнгөн хийсвэр харагдаж магадгүй. Харин бүдэг өнгө гүн гүнзгий утга илэрхийлэх ч дүнсгэр харагдаж магадгүй юм. Аль өнгө ямар утга илэрхийлдэг болохыг харцгаая.

Улаан: Эрч хүчтэй, дур булаам
Улбар шар: Бүтээлч, дотно, залуулаг
Шар: Гэгээлэг, өөдрөг
Ногоон: Өсөн дэвшилт, байгальд ээлтэй
Цэнхэр: Мэргэжлийн, эмнэлгийн, итгэл төрүүлэхүйц
Хар: Итгэлтэй, хүчтэй
Цагаан: Энгийн, цэвэр ариун
Ягаан: Хөгжилтэй, сээтэгнэсэн
Бор: Байгаль орон нутаг, түүхийн, тогтвортой.

4. Нэр болон Фонт Компаний нэр тань богино эсвэл урт байж болно. Логон дээрээ нэрээ богино болгох – IBM шиг эхний үсгүүдээр нь товчилж логогоо бүтээх нь байгууллагад зориулсан төхөөрөмж үйлчилгээ санал болгодог компанид тохирч байна. Харин эцсийн хэрэглэгчидрүү чиглэсэн (Бид нар шүү дээ) тэр тусмаа худалдан авагчдын дийлэнх нь 30-аас доош насны залуучууд байвал United Colors Of Benetton шиг нэрнийхээ бүх үгийг оролцуулан маш шинэлэг мөн өнгөлөг төрхтэй лого бүтээж болох юм. Загварын нэг чиг хандлага ажиглагдаад байгаа нь “Хавтгай загвар”. Төвийсөн, ардаа сүүдэр үүсгэсэн логоноос илүүтэйгээр маш энгийн фонттой хирнээ өнгө үзэмжнийх нь донжийг нь тааруулсан лого моданд ороод байгаа.

5. Энгийн бас Хувирамтгай Энгийн юм шиг харагдах авч цаанаа хөөрхөн утга агуулгатай лого бүтээнэ гэдэг их чухал. Лого тань сонирхолтой байх ёстой ч хүмүүст ойлгогдхооргүй замбараагүй байж бас болохгүй. FedEx-ийн логог жишээ авья. Маш энгийн хирнээ цаагуураа их сонирхолтой. Сонирхолтой гэдэг нэг учир нь “E” болон “X” үсгийн хоорондох хоосон зайгаар урагшаа чиглэсэн сум үүсгэсэн бөгөөд энэхүү сум нь хурд, оновчтой байдал бас чиглэлийг илэрхийлж өгч байна. Amazon.com логог ажвал “a” үсэгнээс “z” үсэгрүү заасан сум дор нь байгаа. А-аас Я хүртэл бүх л зүйл манайд бий гэсэн утгыг агуулж байгаа учиртай.

6. Шууд Амжилтанд Хүрнэ Гэж Бүү Найд Adidas, Volkswagen, Audi компаниуд бүгд л гайхалтай сэтгэсэн логотой. Гэхдээ эдгээр логог хүмүүс анх хараад л шууд гайхан биширч, итгэж, худалдан авалт хийгээд эхэлсэн гэж бодож байна уу? Мэдээж үгүй! Амжилтанд хүрэхэд цаг хугацаа ордог (Зөв арга замаар бол шүү дээ). Та хэдий маш сайхан, үзэсгэлэнтэй лого бүтээлээ гээд шууд амжилт дагуулчихгүй. Ямар ч гоё утга агуулгатай, ихийг бодож хийсэн лого байлаа гээд тэр тайлбарыг тань сонсох хүмүүс үгүй байна шүү дээ. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Та брендээ, логогоо, компаниа яаж хүмүүст таниулах вэ гэдэг нь ур ухаан шаардсан, басхүү аз ч шаардсан зүйл. Харин сурталчлах, маркетинг хийх ажилд таны фантастик лого нилээд тус болж магадгүй юм шүү.

7. Интернет ашиглаж санаа харах нь зүйтэй.

Танд амжилт хүсье!

Here’s what we’d like you to do: ...

26/07/2019

Encanto town 2

Маш үнэтэй харагдуулах хэрэгцээтэй бол:- Цөөхөн өнгөтэй (2-оос бараг хэтрэхгүй)- Бараан өнгө, бараан дэвсгэр (хүнд жинтэ...
24/07/2019

Маш үнэтэй харагдуулах хэрэгцээтэй бол:

- Цөөхөн өнгөтэй (2-оос бараг хэтрэхгүй)

- Бараан өнгө, бараан дэвсгэр (хүнд жинтэй, нүсэр харагдуулна)

- Алтлаг өнгө үргэлж үнэ цэнийг илэрхийлдэг. Мөнгөлөг ч дажгүй өнгө.

- Төвөгтэй угалзруулсан фонт ашиглах сайхан цаг. Гэхдээ томхон нэр гэх мэт тодорхой ганц хоёр л газар ашиглана. (Бүгдийг угалзруулж болохгүй)

- Цөөхөн чанартай тексттэй байна. (үг үсгийн байтугай, найруулгын ч алдаа гаргаж болохгүй.)

- Текст, дүрслэлүүд цөөхөн байсан нь дээр.

- Орон зай, байрлалын хувьд ямар ч алдаагүй, төгс байх ёстой.

- Объектуудын харьцааг алдаж хэрхэвч болохгүй. (хэт том, хэт жижиг байж болохгүй)

- Текст оновчтой, утга төгөлдөр, маш сайн бодож боловсруулсан байх ёстой. (зураг, дүрслэл ялгаагүй)

- Шаардлагагүй ямар ч элемент хэрэггүй. (бүх элементийг та өөрөө яагаад орсныг тайлбарлаж чаддаг байх ёстой)

- Маш чанартай, үнэтэй хэвлэлттэй байх ёстой.

- Маш чанартай, сайн цаастай байх ёстой.

- Нэрийн хуудас болон товхимлоо хаа хамаагүй тараагаад байж болохгүй. Ширээн дээр овоолж болохгүй. Ер нь л үнэ цэнийг нь унагаж болзошгүй бүх үйлдлийг хориглоно.

- Шаардлагагүй хүнд өгөх хэрэггүй. Үзүүлэх ч хэрэггүй. Хаа хамаагүй хүмүүст өгөөд байвал яг авах ёстой хүний сэтгэгдэл нь уначихна.

г.м

Yalam brand
23/07/2019

Yalam brand

23/07/2019

Амьдралын нандин дурсамжийг бүтээхэд тань бид тусалъя...🏖️🏖️👨‍👩‍👦‍👦🌏🌊🏖️🏝️
‼️
#Та Mondata Travel тэй холбогдсон уу ?
#Турк
#Дубай
#Бали
Аяллын захиалга авч байна ...

Төгс бариа засал лого
23/07/2019

Төгс бариа засал лого

BM logo
28/06/2019

BM logo

Demand logo design, brand identy, magazine, tvc
28/06/2019

Demand logo design, brand identy, magazine, tvc

28/06/2019

Хэвлэмэл болон дижитал хэлбэрээр хэвлэгдэн гарах тус сэтгүүл нь уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан, мэдээллийн цогч агуулгатайтайгаар уншигч таньд хүрэхэд бэлэн боллоо.

Address

Chingeltei District
Ulaanbaatar
976

Telephone

+97699070244

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Davaa Jamsrankhorloo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Davaa Jamsrankhorloo:

Share