27/08/2024
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD in Mongolia) "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд “Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах нь” сургалт 2024 оны 9 сарын 16, 17, 19, 20-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
BZP дижитал агентлагийн үүсгэн байгуулагч Б.Батзориг болон Mэдээллийн технологийн инженер болон зөвлөхөөр Япон, Монгол улсуудад 20 гаруй жил ажилласан туршлагатай эксперт Ц.Бадраа нар заах юм.
💶 Үнэ: 50 евро (үдийн хоол, цай кофе багтсан)
📅 2024 оны 9 сарын 16, 17, 19, 20. 9:00-17:30
👨🏫 9 сарын 18-нд багш нараас ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой
🏢 Corporate Hotel
Уг сургалтад бизнес эрхлэгчид, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй эмэгтэй удирдагчид хамрагдах боломжтой. Та доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлээрэй. Бүртгэл 9 сарын 6-ны өдрийг дуустал авах бөгөөд оролцогчдын тоо бүрдсэн тохиолдолд бүртгэл хаагдана.
🌐 https://bzp.mn/ebrd
📞 99091623, 99107703
📧 [email protected], [email protected]
📜 Хөтөлбөр:
1️⃣ Технологи юу хийж чадах вэ? Бизнесүүдэд тулгардаг асуудлуудыг мэдээллийн технологиор шийдэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжууд. Бизнесийн үйл ажиллагаанд (санхүү, НББ бүртгэл, хүний нөөц, цаг бүртгэл, оффис хамтын ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалт, түгээлт, дижитал маркетинг, автоматжуулалт, тайлан шинжилгээ) тохирох технологийн сонголтууд, тэдгээрийн давуу ба сул талууд.
2️⃣ Бизнестээ технологи ашиглахад бэлдэх. Мэдээллийн технологи ашиглах болон нэвтрүүлэх төлөвлөгөө, стратеги. Бизнесийн процессоо шинжлэн тодорхойлсноор процессын урсгалын зураглал боловсруулах. Технологийн шийдлүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох.
3️⃣ Тохирох шийдлээ хэрхэн сонгох вэ? Зорилгод тохирох шийдлүүдийг сонгох үнэлгээний аргачлал, өртөг зардал ба үр өгөөжийг үнэлэх. Монгол улс ба дэлхийн зах зээлд байгаа боломжит шийдлүүдийг хэрхэн олж тогтоох, судлах.
4️⃣ Мэдээллийн технологи нэвтрүүлснээр байгууллагад гарах өөрчлөлтүүд, тэдгээрийг удирдах. Технологи нэвтрүүлэх төслийн менежмент, байгуулагад гарах өөрчлөлтийн менежмент. Процессын өөрчлөлтийг хэрхэн төлөвлөх, удирдах.
#ЕСБХБ #сургалт
📣📣 ЕСБХБ-ны Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах нь” сургалтыг 📆 2024 оны 09 сарын 16-аас 09 сарын 20-ны хооронд зохион байгуулна.📣📣
Сургалтын бүртгэлийг 2024 оны 08 сарын 26-аас 09 сарын 06-ний өдрийг дуустал авах бөгөөд оролцогчдын тоо бүрдсэн тохиолдолд бүртгэл хаагдана.
Сургалтын сэдвүүд:
• Технологи танай бизнест юу хийж чадах вэ?
• Бизнестээ технологийг ашиглахад бэлдэх
• Тохирсон шийдлийг хэрхэн сонгох вэ?
• Мэдээллийн технологи нэвтрүүлснээр гарах өөрчлөлтүүд, тэдгээрийг удирдах
Сургалтад хамрагдах хүсэлтээ та доорх линкээр бүртгүүлнэ үү👇
Бүртгэлийн линк: https://bzp.mn/ebrd/
Бүртгэлийн хураамж: 50 евро
Сургалт: 2024 оны 09 сарын 16-20-ны өдрүүдэд (4 өдөр) 09:00-17:30 цагийн хооронд танхимаар явагдана.
Сургалтад зөвхөн байгууллагын Гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдагчид хамрагдах ба сургалтад хамрагдах хүний тоо 20.
Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Beever Meta LLC /ERP and IT solutions/ зөвлөх компани хамтран ажиллах болно.
🤝Хөтөлбөрийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилгаас (Wefi) санхүүжүүлэв.