Анализ сургалт, судалгааны төв

Анализ сургалт, судалгааны төв Research & Analytics Center - Судалгааны төв

14/11/2025
26/04/2019

Түүний амьдрал яг одоо харагдаж байгаа шигээ сайхан байгаагүй. Маш их хөлс хөдөлмөр, тэсвэр тэвчээр, зүтгэлийн үр дүнд бий болсон. Та ч гэсэн тууштай байж хи...

Сайн байцгаана уу? Үргэлж гэгээлэг өөдрөг зүйлийг бодож, мөрөөдөж мөрөөдөлдөө зорилго тавьдаг мундагууддаа энэ өдрийн мэ...
18/04/2019

Сайн байцгаана уу?

Үргэлж гэгээлэг өөдрөг зүйлийг бодож, мөрөөдөж мөрөөдөлдөө зорилго тавьдаг мундагууддаа энэ өдрийн мэндийг хүргье.

Мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд тань туслах 4 алхамыг танилцуулья.

1. Бодлоо зорилго руугаа чиглүүл
Татах хүчний хуулиар та өөрийн бодсон зүйлсээ өөр лүүгээ татдаг гэдгээ мэдэх үү. Хэрэв та сайн зүйл бодвол таны амьдрал сайн сайхан байх болно. Харин “Би ёстой азгүй”, “би тэнэг” гэхчлэн сөрөг зүйлийг бодоод мөн л түүнийгээ амьдралаас авдаг. Тиймээс зорилгоо биелүүлэх хамгийн эхний алхам бол бодлоо зорилго руугаа чиглүүл. Жишээ нь та турах зорилго урдаа тавьсан бол турж зөв галбиртай болсон өөрийгөө төсөөлөн бод. Хэрвээ та франц руу аялах зорилго тавьсан бол эффелийн цамхагийн урд зургаа авхуулж байгаа өөрийгөө төсөөл. Төсөөлөл тань нарийн тодорхой, бодит мэт мэдрэмж төрүүлэх нь чухал юм шүү
2. Хүслийн самбартай бол
Хүүхэд шиг санагдаж болох ч энэ зорилгыг тань биелүүлэхэд гайхалтай туслалцаа үзүүлэх болно. Авахыг хүссэн зүйл, хүрэхийг хүссэн зорилго, идэхийг хүссэн амттан, ер нь таны мөрөөдөж хүссэн бүх зүйлээ самбар дээр наагаад өдөр бүр хараарай. Таны зорилгыг тань үргэлж сануулж эрч хүч өгөхөөс гадна тархинд тань мэдээллийг дамжуулж байдаг ид шидийн самбар юм.
3. Төлөвлө
Том мэт харагдах зорилгоо жижиг жижиг алхамд хуваа. Америкт тэтгэлэгтэй суралцана гэсэн зорилго тавьсан бол юу юу шаардлагатайг олж мэдэж жижиг жижиг зорилт тавиад төлөвлөгөө гарга. 7 хоног, сар, жилээр нь төлөвлө. Төлөвлөх нь хийхийн 50% гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү
4. Үйлдэл хий
Хичнээн төлөвлөгөө гаргаж, төсөөлөн бодсон ч үйлдэл хийхгүй бол биелэгдэхгүй мөрөөдөл хэвээр үлдэх болно. Өдөр тутмын төлөвлөгөө гаргаж түүнийг ягштал биелүүлбэл 2020 оныг та сэтгэл тэнүүн угтах болно.

Өглөөний өөртөө зориулсан 30 минут бүхэл өдрийн эрч хүчийг тэтгэнэ.
17/04/2019

Өглөөний өөртөө зориулсан 30 минут бүхэл өдрийн эрч хүчийг тэтгэнэ.

Сайн байцгаана уу?"Анализ академи" Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдах гэж байгаатай холбогдуулан🏛ТӨРИЙН АЛБАНЫ М...
04/04/2019

Сайн байцгаана уу?

"Анализ академи" Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдах гэж байгаатай холбогдуулан

🏛ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ 2 ӨДРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТАА Дархан хотод зохион байгуулах гэж байна.

🗓ХУГАЦАА: 2019 оны 03-р сарын 13,14 -ны өдрүүдэд
Бямба гаригт 10:00-17:00
Ням гаригт 10:00-14:00

☏ ХОЛБОО БАРИХ УТАС: ️
📞99790454, 99722435

📖👌Мэргэжлийн туршлагатай багш нар, Сургалтын чанартай хөтөлбөр, шалгалтанд онлайн хичээл, (📘📑 2018 оны НОМ, АПП ҮНЭГҮЙ олгоно.) туршлагатай хамт олон таныг хүлээж байна.

Сургалтын агуулга:
📒Төрийн албаны шалгалтын журам, ойлголт -
📃: Хуулийн хичээл - Онол, практик хосолсон + 30 орчим хуулийн агуулгыг ойлгож тестүүдийг үр дүнтэй ажиллана.
📝: Монгол хэл бичиг - Онолын суурь мэдлэг, үндсэн тестүүд ажиллах чадвар
🔉Ярилцлага - Ярилцлаганд амжилттай оролцох мэдлэг, чадвар, тактик, харилцааны ур чадвар, танилцуулга хийх ур чадвар
📝: Өдөр бүрийн хичээлийн төгсгөлд шалгалт авна. Сурсан мэдлэгээ бататгаж дүгнүүлнэ.

👨👩 👦👧 Хүний тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү. Төлбөр: 120.000 төг
Урьдчилгаа 50хувь. ХААН банкны 5046404222 Ш. Жавзмаа дансанд тушааж бүртгэл баталгаажна.

🎯ҮР ДҮН: ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН АГУУЛГА, ҮНДСЭН ЗАРЧИМ, ШАЛГАЛТАД БЭЛТГЭЖ ТЭНЦЭХ АРГА, АРГАЧЛАЛЫГ СУРЧ ТА ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙГЭЭР ТЭНЦЭНЭ.

За манай Page хуудсанд Дарханыхан маань зөндөө олуулаа байгаа байхаа. "Анализ академи" ээлжит “БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ...
27/03/2019

За манай Page хуудсанд Дарханыхан маань зөндөө олуулаа байгаа байхаа.
"Анализ академи" ээлжит “БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” сургалтаа Дархан хотдоо хийхээр төлөвлөж байна.

ТАНД БИЗНЕСИЙН ШИНЭ САНАА БАЙНА УУ? ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЭРГЭЛЗЭЭД БАЙНА УУ? ЭСВЭЛ ОДООГИЙН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ, зээл ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХҮСЧ БАЙНА УУ?

Тэгвэл "АНАЛИЗ АКАДЕМИ" яг танд зориулсан “БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” сургалтаа хүргэх гэж байна. Шинэ бизнес санаа, эрхэлж буй бизнесийнхээ үр ашгийг тооцоолон бизнес төсөл болгон боловсруулж, зээл, хөрөнгө оруулалт авахыг зорьж буй бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна.

Сургалтын агуулга:
• Бизнесийн зах зээлийн судалгаа
• Орчины шинжилгээ хийх
• Маркетингийн төлөвлөгөө
• Менежментийн төлөвлөгөө
• Үйлдвэрлэл үйл ажиллагааны төлөвлөгөө
• Санхүү, үр ашгийн төлөвлөгөө зэрэг төслийн үе шатуудыг суралцаж, жижиг дунд бизнесийн төсөл бичих чадварыг эзэмших төдийгүй өөрийн бизнес санааг хөтлөн явуулах бизнесийн төлөвлөгөөтэй болох юм.

ЖИЧ: ТӨСӨЛ БИЧИХ ЗАГВАР ХҮН БҮРТ ҮНЭГҮЙ ТАРААГДАНА.

Хэзээ: 2019.03.30-ны бямба гаригт
Цаг: 10:00 -17:00
Хаана: Хээтэй хороолол 2б байр Дархан Япон төвд
Холбоо барих утас: 99790454
Сургалтын төлбөр: 40.000 төгрөг
Төлбөр төлөх дансны дугаар: Хаан банк 5046404222, Ш.Жавзмаа /Гүйлгээний утга утасны дугаар овог нэрээ бичнэ үү/
Төлбөр төлсөнөөр таны бүртгэл баталгаажих болно.
Бүртгэлийн тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Шейрлээд өгөөрэй манайхаан.

Эгэлгүй хосууд байнаа байна.
15/03/2019

Эгэлгүй хосууд байнаа байна.

СТИВ ЖОБС: “Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хү...
14/03/2019

СТИВ ЖОБС:

“Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийг ярихаасаа нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой байсан мэт санагддаг.”

“Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно.”

“Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм.”

“Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө.”

“Оршуулгын газар дахь хамгийн баян хүний булш байх надад сонин биш. Харин орой орондоо орох бүртээ өдрийн хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байх нь чухал.”

“Хэрвээ чи ямар нэг сайн зүйл бүтээж чадсан бол түүнтэйгээ удаан зууралдалгүй орхиж өөр нэг гайхалтай бүтээл эхлэх хэрэгтэй. Шууд л дараа нь юу хийхээ бодож ол”

“Apple-ээс халагдсан нь миний амьдралд тохиолдсон хамгийн завшаантай явдал. Амжилтын дарамтнаас салж бүхнийг шинээр эхлэх боломж өгсөн. Ингэснээр миний амьдралын хамгийн бүтээлч он жилүүдийн нэг үе эхэлсэн билээ.”

“Тооноос чанар илүү чухал. Хоёр удаа дэд байр эзэлснээс нэг удаа түрүүлэх нь хамаагүй дээр.”

“Би 17 настай байхдаа “Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ” гэсэн сургааль олж уншсан юм. Энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүлж тэр цагаас хойш би 33 жил өглөө бүр толинд харангаа “Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр байвал би юу хийж амжуулах ёстой вэ?” гэж өөрөөсөө асуудаг болсон.”

“Амжилттай яваа нэгнийг бусдаас ялгаруулах гол шинж нь цөхрөлтгүй хичээл зүтгэл юм гэдгийг би сайн ойлгосон.”

“Зогсолтгүй тэмүүлэгч бас суралцагч бай”

Address

Ulaanbaatar

Telephone

+97688052604

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анализ сургалт, судалгааны төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Анализ сургалт, судалгааны төв:

Share