25/06/2026
🇫🇷Cannes Lions 2026 үргэлжилсээр байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан маркетерууд, бүтээлчид, брэндүүд, технологийн компаниуд энэ жилийн салбарын ирээдүйг тодорхойлох санаа, чиг хандлага, шилдэг бүтээлүүдээ хуваалцсаар байна.
Фестиваль албан ёсоор өндөрлөхөд 1 хоног үлдээд байгаа энэ үед хамгийн их яригдаж буй сэдэв, онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
1. AI нь “Ирээдүйн технологи” биш, өдөр тутмын ажлын хэрэгсэл болжээ
Өмнөх жилүүдэд AI-ийн боломжийн талаар ярьдаг байсан бол энэ жил хэлэлцүүлгийн өнгө аяс огт өөр болсон байна.
Одоо салбарынхны асуулт нь AI ашиглах уу, үгүй юу биш, харин AI-г өдөр тутмын бүтээлч ажлын урсгалд хэрхэн нэгтгэх вэ? Хүний бүтээлч сэтгэлгээг хэрхэн хамгаалж, илүү үнэ цэнтэй болгох вэ? AI-г бизнесийн бодит үр дүн бий болгоход хэрхэн ашиглах вэ? гэсэн асуудлууд руу шилжжээ.
Тайзан дээрх илтгэлүүд ч хиймэл оюуны боломжийг сурталчлахаас илүүтэйгээр бодит хэрэглээ, бүтээлч процесс болон хариуцлагатай ашиглалт дээр төвлөрч байна.
2. Контент бүтээгчид “инфлюенсер” биш, брэндийн стратегийн түнш болж байна
Каннд хамгийн тод мэдрэгдэж буй өөрчлөлтийн нэг бол Creator Economy-ийн шинэ шат юм.
Энэ жил 250 гаруй контент бүтээгч фестивальд оролцож байгаа бөгөөд тэд зөвхөн контент үйлдвэрлэх бус брэндийн стратеги боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, маркетингийн шийдвэр гаргах, урт хугацааны хамтын ажиллагааны түнш болох түвшинд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, “Influencer Marketing” гэх ойлголт аажмаар “Creator-led Brand Building” буюу контент бүтээгчээр удирдуулсан брэнд хөгжүүлэлт рүү шилжиж буйг олон илтгэгч онцолж байна.
3. Спорт бол ивээн тэтгэх талбар биш, бүтээлч байдлын хамгийн хүчтэй платформ болж байна
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын жилтэй давхцаж буйгаас гадна энэ жил анх удаа LIONS Sport хөтөлбөр өргөжин орж ирснээр спорт фестивалийн хамгийн том сэдвүүдийн нэг болжээ.
Ярианы төв нь логог хаана байрлуулах тухай биш, харин хөгжөөн дэмжигчдийн соёл, оролцоонд суурилсан туршлага, спортын түүхийг бүтээлчээр өгүүлэх боломж гэх мэт сэдвүүд дээр төвлөрч байна.
Өөрөөр хэлбэл, спорт нь сурталчилгаа биш, соёл бүтээх шинэ орон зай болж байна.
4. Бүтээлч санаа дангаараа хангалтгүй, бизнесийн бодит үр дүн чухал.
Шүүгчид болон дэлхийн маркетингийн удирдагчдын хамгийн их давтагдсан санаа бол:
“Гайхалтай бүтээлч санаа дангаараа хангалтгүй. Тэр санаа бизнесийг өсгөсөн байх ёстой.”
Өнөөдрийн Каннд өндөр үнэлэгдэж буй бүтээлүүд нь брэндийн бодит өсөлт, хэмжигдэхүйц үр дүн, үзүүлсэн нөлөө, урт хугацааны үнэ цэн бүтээсэн эсэхээрээ ялгарч байна.
Өөрөөр хэлбэл бүтээлч байдал ба бизнесийн үр дүн хоёр салангид ойлголт биш, харин нэг зоосны хоёр тал болсон гэдгийг энэ жилийн фестиваль тод харуулж байна.
🦁Каннын фестивалийн хамгийн онцлох кейсүүд, шилдэг бүтээлүүд болон дэлхийн маркетингийн шинэ чиг хандлагатай танилцахыг хүсвэл 2026 оны 8-р сард Lions Night Mongolia-д хүрэлцэн ирээрэй!