Daam.mn /social tv

Call Directions Website Contact the business

Daam.mn /social tv Бид мэдээ мэдээллийг шууд дамжуулахаас гадна текст болон видео байдлаар бэлтгэн түгээдэг.

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэНийс...
12/10/2026

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилж байгаа барилгын засвар, шинэчлэлийн явцыг шалгалаа.

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Дүүргийн 35-р хороонд үүсмэл хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, хүүхдийн тоглоомын талбай ...
12/10/2026

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Дүүргийн 35-р хороонд үүсмэл хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж байна

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: "Өнөөдөр Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийж, дэлхийн...
12/10/2026

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: "Өнөөдөр Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийж, дэлхийн улс орнуудын парламентын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх асуудлаар санал бодол, туршлагаа солилцож байна.
Эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоо бол ардчиллын үнэт зүйл, нийгмийн хөгжил дэвшлийн чухал үндэс юм. Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь эхний алхам. Харин тэдний үзэл бодол, санал санаачилга хууль тогтоомж, төрийн бодлого, улс орны хөгжлийн чиг хандлагад бодитоор тусах нь жинхэнэ ахиц дэвшил билээ.
Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргаж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсон .
Гэхдээ энэхүү амжилтаараа зогсох бус, ололтоо бататгаж, эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, манлайллыг улс орны хөгжилд бүрэн дүүрэн дайчлах нь бидний цаашдын зорилго билээ.
Энэхүү форум улс орнууд харилцан туршлагаа хуваалцах, парламент хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эрх тэгш оролцоо, хүртээмжтэй хөгжлийн төлөөх нийтлэг зорилгоо урагшлуулах чухал боломж болж байна.
Монгол Улс энх тайван, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд дэлхий нийтээрээ эрх тэгш, тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсохоос эхэлсэн өөрчлөлт тэдний оролцоо, манлайллаар дамжин бодит үр дүнд хүрнэ. Харин хамтын хүч, харилцан дэмжлэг тэрхүү өөрчлөлтийг улам бататгана.

Сонгинохайрхан дүүрэгт шинэчлэн өргөтгөж буй Хүүхдийн эмнэлгийн засварын ажлыг түргэтгэж, шаардлагатай санхүүжилтийг яар...
12/10/2026

Сонгинохайрхан дүүрэгт шинэчлэн өргөтгөж буй Хүүхдийн эмнэлгийн засварын ажлыг түргэтгэж, шаардлагатай санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгөв

Х.Нямбаатар: Нохой засуулсан эзэндээ янаг гэж. Хөгжлийн банкны хэргээр бөлдөгдүүлсэн дүүгийнхээ хэргийн ялыг наймаалцаж ...
12/10/2026

Х.Нямбаатар: Нохой засуулсан эзэндээ янаг гэж. Хөгжлийн банкны хэргээр бөлдөгдүүлсэн дүүгийнхээ хэргийн ялыг наймаалцаж над руу дайрах чиглэл авчээ.
Би хэзээ ч иргэншлээ солихгүй. Хэзээ ч хийгээгүй бодоогүй юмаа энэний амнаас сонсох юм. Тэр олон сая доллар чинь чиний эзэнд л байдаг байх

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорного...
12/10/2026

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.

Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.

Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.

Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, “Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.

Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.

Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.

Б.Түвшин: Миний ард ерөнхийлөгч байгаа гэдэг нь илт худал мэдээлэл
12/10/2026

Б.Түвшин: Миний ард ерөнхийлөгч байгаа гэдэг нь илт худал мэдээлэл

12/10/2026

ШУУД: АН бүлэг мэдээлэл хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Дорноговь ...
12/10/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Дорноговь аймагт баригдаж байгаа үйлдвэрийн тос дамжуулах хоолой, дэд бүтэц, угсралтын ажлууд эрчимтэй хийгдэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа энэхүү стратегийн томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарган эхлүүлж байсан юм.
Монгол улс дотооддоо бензин үйлдвэрлэх чухал ажлыг хийж байгаа инженерүүд технологийн байгууламжийн суурийн боолтыг Ерөнхийлөгчид бэлгэдэл болгон дурсгасан байна.

УИХ дахь АН бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
12/10/2026

УИХ дахь АН бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699816181

Alerts

Be the first to know and let us send you an email when Daam.mn /social tv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Daam.mn /social tv:

Shortcuts

Share