the `Snow Fields` company was established in 2004 with main purpose of cashmere products manufacturing. In 2008 the company purchased spinning machines and in 2009 started production, which helped produce yarn for own needs and for sale and now 60% of yarn production belong to yarn ordered by other companies. In 2010 the company purchased equipment for dyeing factory giving opportunities to increa
se volume of final goods and capacity of total production. Now the company annually dyes 24 tones of cashmere, processes 36 tones of yarn and produces 25-27 thousand pieces of final cashmere goods. SNOW FIELDS ХХК
Дэлхийн хэмжээнд 1 жилд 18000 тонн түүхий ноолуур бэлтгэгддэг. Түүний 70 хувийг БНХАУ-д бэлтгэдэг. Монгол улсад 4500 тонн түүхий ноолуур бэлтгэгддэг бөгөөд нийт ноолуурын 25 хувийг эзэлдэг.
Монгол ноолуур нь 13.0-17.5 микрон, 45.0 мм урттай байдаг. Хятад улсын ноолуураас урт, бөх бат чанартай тул чанар сайтай утас ээрч өндөр чанартай сүлжмэл бүээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Ойрын жилүүдэд Хятад улсын ноолууран бүтээгдэхүүний чанарт үл итгэх байдал бий болсон бөгөөд Монгол улс нь ноолуур нийлүүлэгч малчид болон нэмүү өртөг шингээгч үйлдвэрүүд шууд холбогддог хялбар дөт борлуулалтын системтэй. Тиймээс ноолууранд бусад ширхэгт холих магадлал бага байдаг.
2004 онд Сноу Филдс ХХК нь ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр байгуулагдаж тухайн жилээс эхлэн сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнээ Япон улсын зах зээлд экспортолсон. Сноу Филдс ХХК нь өөрийн үйлдвэртээ түүхий ноолуур бэлтгэн нийлүүлэх, ялган ангилах, угаах, будах, ээрэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах дамжлагатай. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэж, чанарын өндөр хяналт тавьдаг. Сноу Филдс ХХК нь жил бүр олон жилийн харилцаатай малчдаас түүхий ноолуур бэлтгэн нийлүүлдэг бөгөөд тус ноолуур нь Өвөр Монголын хамгийн нарийн ноолууртай ямаатай нэг угсааных болно.
Манай компани нь бүтээгдэхүүний найдвартай байдлыг ханган ажилладаг тул амар тайван хэрэглэх үнэ цэнийг хэрэглэгчиддээ хүргэдэг.
2008 онд Ээрэх үйлдвэр ашиглалтанд орж өөрийн компаний хэрэгцээнд болон бусад үйлдвэрлэгчдийн захиалгаар утас ээрдэг. Нийт бүтээгдэхүүний 60 хувийг бусад компаний захиалга эзэлнэ.
2010 онд харилцагч нарын шаардлагыг хурдан хугацаанд гүйцэтгэх болон өөрийн компаний онцлог бүхий өнгийг гаргах зорилгоор будах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.
Сноу Филдс ХХК нь Япон улсын дэвшилтэт будах машин, самнах машин, мөлхөө ээрэх машин, сүлжих машинуудаар тоноглогдсон.
Ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж өндөр, шинэ болон уламжлалт технологийн ур чадварыг эзэмшсэн болно. Сүлжих үйлдвэр нь Япон улсын Шима Сейки компаний хамгийн дэвшилтэт компьютерт сүлжих машинаар тоноглогдсон тул үйлчлүүлэгч нарт 1 бүтээгдэхүүнийг хамгийн багадаа 10 ширхэгээр, хүссэн өнгө, хүссэн тоо, хүссэн хугацаанд нь нийлүүлэх болно.
Мөн Сноу Филдс ХХК нь химийн гаралтай бодис хэрэглээгүй “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” гэрчилгээ авсан Монгол улсын 2 үйлдвэрийн нэг болно.
Манай компани нь жилд 36 тонн утас ээрч, 24 тонн ноолуур буддаг. Жилдээ 42-45 мянган сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол улсын эхний 10 том үйлдвэрлэгчийн нэг болсон. Сүлжмэл бүтээгдэхүүний 80 хувь нь Япон, Солонгос, ОХУ, АНУ улсад экспортлогддог.