31/05/2021
💥 FREELANCE MARKET МОНГОЛД 🇲🇳
Төрөл бүрийн компани, байгууллага, засгийн газрын агентлагууд бие даасан ажилчид буюу freelancer - уудийг хөлсөлдөг. Та бараг бүх ажил мэргэжлийн хүрээнд чөлөөт ажил олох боломжтой бөгөөд бие даасан ажлын байр нь жижиг, түр зуурын төслүүдээс урт хугацааны, бүтэн өдрийн төслүүдээс хамаарч өөр өөр байдаг.
Хамгийн ихээр чөлөөт ажилчидыг хөлсөлдөг салбаруудыг дурьдвал:
✏️ Нягтлан бодох бүртгэл ба санхүү
✏️ Бичээчийн ажил
✏️ Хэрэглэгчийн үйлчилгээ
✏️ Хос хэл шаардагдах ажил
✏️ Компьютер ба Мэдээллийн Технологи
✏️ Анагаах ухаан ба эрүүл мэнд
✏️ Хэл бичгийн найруулагч /зар, мэдээллийн эхийн үгийн алдаа засах/
✏️Хүний нөөц ба хувийн карьерийн зөвлөх
✏️Багш, гэрийн багш г.м
🔅Freelancing-ийн давуу ба сул талууд
Бүхий л ажил давуу болон сул талуудтай байдаг.
Freelancing-ийн давуу талууд:
❇️Та өөрөө ажлын ачаалалаа зохицуулах, хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчидээ сонгох, орлогоо хянах боломжтой нь буюу чөлөөт хөдөлмөр эрхлэхийн хамгийн том давуу тал юм. Хэрэв та чөлөөт ажилтан болвол жолоочийн суудалд сууна, өөрөөр хэлбэл бүх зүйл таны гарт байх болно. Та ямар ажил эрхлэх, ямар зах зээл дээр ажиллахаа өөрөө сонгоод зогсохгүй цалингийн хэмжээгээ ч мөн өөрөө тогтоох боломжтой. Та мэдлэг чадварын түвшингээсээ хамааран цагийн ажил хийх боловч бүтэн цагаар цалинжих боломжтой.
❇️Уян хатан байдал, алсаас ажиллах боломжтой нь бас нэгэн давуу тал юм. Ихэнх тохиолдолд төслүүд дээр ажиллах нь та өөрийнхөө боломжит цагаараа гэрээсээ ажиллах боложтой байдаг. Мэдээж танд ажлаа хийж дуусган үнэлүүлэх эцсийн хугацаа байх боловч та хаана, хэзээ ажиллахаа өөрөө шийдэх болно.
⚠️Санамж:
Бүх зүйл таны хяналтанд байхын хэрээр таны хариуцлагын түвшин нэмэгдэх боно. Freelancer буюу чөлөөт ажилтаны хувьд танд ажлаа хийхэд шаардагдах энгийн тоног төхөөрөмж байх шаардлагатай.
Монголын анхны ажлын зах, Freelance market
www.ajliinzah.com
📱Android app: https://play.google.com/store/apps/details...
📱 IOS app: https://apps.apple.com/us/app/ajliinzah/id1559517561