05/07/2026
Сайн байцгаана уу, бүгдээрээ! Би, танай Гүйцэтгэх захирал Брайан Бенсон байна.
Уулзаагүй нэлээд уджээ. Би эрүүл мэнддээ анхаарахын тулд бага зэрэг завсарлага авсан. Мэс засалд орсон бөгөөд азаар бүх зүйл амжилттай болсон. Одоо бүрэн эдгэрсэн, ажилдаа эргэн орж байгаадаа маш их баяртай байна.
Намайг эзгүй байх хугацаанд бүх ажлыг маш сайн авч явсан хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ хугацаанд маш олон зүйл болсон. Тиймээс эргэн ирж байгаадаа үнэхээр баяртай байна.
Удахгүй 2 долоо хоног дараа Tурkын Анаталияд та бүхэнтэйгээ уулзана гэж найдаж байна.
Энэ хугацаанд шаргуу ажилласан бүх хүмүүстээ, манлайлан ажилласан удирдагчиддаа, технологийг хөгжүүлж буй техникийн багийнхандаа, мөн миний оронд Гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авч, ЕХ-ны MiCA зохицуулалттай холбоотой өөрчлөлтүүд болон NEYRO төсөл зэрэг олон ажлыг амжилттай удирдсан Эндрюд онцгойлон баярлалаа.
Та бүхэндээ би эргэн ирснээ дуулгахыг хүсэж байна. Цаашид та бүхэн намайг илүү олон удаа харж, хамтран ажиллах болно.
Баярлалаа, удахгүй уулзацгаая!