𝐌-𝐏𝐎𝐏 𝐁 𝐇𝐨𝐮𝐬𝐞

Call Directions

𝐌-𝐏𝐎𝐏 𝐁 𝐇𝐨𝐮𝐬𝐞 Биднийг дэмжин хийгээрэй

30/09/2026
30/09/2026

Эр хүнийг хүндлэх хүндлэл одоо цагт байхгүй болсон! Малгай бүсийг нь дээдэлж, хоол цайныхаа дээжийг барьдаг. Мөр тэргүүнд нь хүрвэл хийморь нь доройтно гээд их л олон сургааль сонсож уншиж өссөнсөн. Охидууддаа аав ах нараа хүндэлж сургахгүй бол айлын хүүтэй ханилчихаад толгойруу нь өшиглөөд зогсож байдаг болохвий. Хятдууд л ийм байдаг байх.

Япон улсын иргэн И.Томоко нутаг буцахаар шийджээТэрбээр  “Над шиг албадан хөөгдсөн япон хүн маш ховор. Японд очоод өөрий...
17/09/2026

Япон улсын иргэн И.Томоко нутаг буцахаар шийджээ

Тэрбээр “Над шиг албадан хөөгдсөн япон хүн маш ховор. Японд очоод өөрийн туулсан зүйлийн түүхээрээ инфлүүнсер болно. Мөн эх орондоо очоод цагийн ажил хийнэ” гэжээ

Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ОРОС ХҮҮ Ж.ИЛЬЯГ ОРОСУУД ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН НЬ/Б.Жаргалсайхан: Оросын харгис түрэмгийлэл Путинтэй энэ ...
13/09/2026

Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ОРОС ХҮҮ Ж.ИЛЬЯГ ОРОСУУД ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН НЬ

/Б.Жаргалсайхан: Оросын харгис түрэмгийлэл Путинтэй энэ зуунд дуусах ёстой!/
Монголчуудын дунд үнэн бөгөөд хатуу үгээрээ зартай “Буян” хэмээх компаниараа танигдсан, БНН-ын дарга Базарсадын Жаргалсайхан өөрийн пэйж хуудсаар ОХУ болон Укрианы үйл явцыг шууд ярилцлагаар ярих үеэрээ анхны эхнэр болох орос бүсгүйгээс төрсөн том хүү Ильягаа элэг нэгт оросуудынх нь гарт алдсан тухай эмгэнэлт түүхийн талаар хуваалцсан юм.
Б.Жаргалсайхан 1977 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү мужийн төв Эрхүү хот дахь Политехникийн Дээд Сургуульд элсэн сансрын физикч мэргэжлээр суралцаж байх үедээ орос бүсгүйтэй танилцаж, 1981 онд нэг хүүтэй болсон нь Илья аж. Гэвч тухайн үед соёл, уламжлал, амьдрах газар гээд олон зүйлээрээ хосуудын амьдрал болж бүтээгүй тул хүүгээ нэг настай байхад нь салж, мөрөө хөөжээ. Тэрээр салах үеэрээ эхнэр, хүүгийнхээ хамтаар очиж авахуулсан гэрэл зураг нь өнөөдөр түүнд үлдэв. Ингээд эх орондоо ирсэн Б.Жаргалсайхан хүүтэйгээ уулзалгүй олон жилийг өнгөрүүлжээ. Хэдийгээр түүний зүгээс хүүдээ удаа дараа захидал бичиж байсан ч хүүгийнх нь ээж захидлыг нь нууж байсан гэдэг. Ямар ч хэл сураггүй, холбоо харилцаагүй байгаад гайхсан Б.Жаргалсайхан бүхэл бүтэн 14 жилийн дараа хүүгээ 15 настай байхад нь зорин очиж уулзсан байна. Гурван өдөр шөнө хамтдаа зочид буудалд анхны эхнэр хүү болон эхнэрийнхээ сүүлд суусан нөхөр, хүүхдүүдийн хамтаар байрлаж, жаргал зовлонгоо хуваалцан, цаашдын ирээдүйгээ ч ярилцан сэтгэлээ онгойлгож ирсэн аж. Энэ үеэр тэрээр ээж нь хүүд захидлыг огт өгдөггүй, уншуулдаггүй болохыг мэдэж авчээ. Гэвч бүх зүйл сайнаар эргэж, бие биеэ олж уулзсан аав хүүгийн дотно харилцаа сэргэж, байнгын харилцаа холбоотой болов. Б.Жаргалсайханы ээж нь том ач хүүдээ үнэхээр их хайртай байсан бөгөөд байн байн асуудаг байсан нь хүүгээ олж уулзах замд гаргасан гэдэг. Ач хүүгийнхээ сургийг гаргаж, амьд сэрүүндээ эргэн уулзсандаа ч ээж нь маш их баяртай байсан аж. Хувь заяаны эрхээр хагацсан эцэг, хүү хоёр тэр цагаас хойш хамт байж түүний хүү нас бие хүртлээ Монгол Улсад амьдарч байгаад дөрвөн жилийн дараа ээж рүүгээ буюу ОХУ-ыг зорьсон байна. Учир нь шоу цэнгээнд дуртай, хүмүүжилгүй монгол охид хөөрхөн эрлийз хүүг нь дагуулж наргиж цэнгээд байсан учир шийтгэл болгон нутаг руу нь буцаасан байна.
Нутагтаа очсон даруйдаа Илья хуулийн сургуульд элсэж, төгсөөд залгуулан сайн эцгийн шийрийг хатааж, аавынхаа тусламжтайгаар өөрийн бизнесээ эхлүүлсэн нь тун амжилттай явж, ашиг орлого ч огцом өсөж, олны анхаарлыг татах болов. Нүдэн дээр нь хөрөнгөжиж, хөдөлмөрийнхөө үрээр сайхан амьдарч байгаа нь социалист, ядуу оросууд, тэр дундаа ханцуйндаа хутга нуусан орос найзуудад нь огт таалагдсангүй. Ингээд багаасаа нөхөрлөсөн гурван найз нь Жаргалсайханы Ильягийн компанийг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг шаардаж гэрт нь очиж дарамтлахад тэрээр 3 цаг зодолдож, эцэст нь аргагүй олон хүний хүчинд дийлдэж, толгой руугаа төмрөөр цохиулсны улмаас амь насанд хүрэх гэмтэл авч нас барсан байна. Тэрээр хүүдээ тохиолдсон энэхүү харамсалтай эмгэнэлтэй хэргийг ярихдаа ихэд харуусч байсан бөгөөд орос хүний зэрлэг балмад авирыг удаа дараа дурьдаж байсан юм. Б.Жаргалсайхан хэн хүнд хэлээд байдаггүй энэхүү эмгэнэлт түүхийнхээ талаар анх удаа ам нээсэн нь өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаад буй ОХУ-ын өдөөж буй Укрианд зарласан дайнтай холбож тайлбарласан юм. Учир нь тэрбээр, “Орос хүн яагаад аль ч цаг үед орос хүнээ хөнөөдөг юм бэ. Оросын түрэмгийлэл, харгислал ХХI зуунд Путинтэй хамт дуусах ёстой” гэдгийг яриандаа онцлон хэлсэн билээ.

Эвийдээ өр өвдөм юм бэ. 😭😭😭АУТИЗМТЭЙ хүүтэйгээ хоёулханаа амьдардаг ААВ хүнд өвчин тусаад 6 сарын настайгаа мэдээд өөрий...
13/09/2026

Эвийдээ өр өвдөм юм бэ. 😭😭😭
АУТИЗМТЭЙ хүүтэйгээ хоёулханаа амьдардаг ААВ хүнд өвчин тусаад 6 сарын настайгаа мэдээд өөрийг нь байхгүйд хүүгээ харж хандаж асрах газар хайхад асрамжийн газрууд бүгд татгалзжээ...
Өөрсдийн амьдралаа комик зохиол болгоод нэрээ нууцлаад сошиалд байршуулахад 59000 ам долларын хандив босч хүүхдийг нь асарч халамжлах газар олдоод хүүгээ аюулгүй асарч хайрлах газарт өгч явуулаад өөрөө өнгөрсөн оны 9сарын 5 нд өөд болжээ.
Үхтэл үр харам гэж ямар үнэн юм бэ.

19/08/2026

🛑НӨАТ-ын буцаан олголтыг 8 хувь болгох хүсэлтэд 7 мянган гарын үсэг дутуу байна

Өргөдлийг иргэн Ц.Болорчулуун санаачилсан ба 4 хоногийн хугацаа үлджээ. Одоогоор 26 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.

Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=aaa37902-7616-46cd-9aa1-fffdf756c821

Иргэн Ц. Болорчулуун өргөдөлдөө “НӨАТ-ийн 10 хувь дээрээс нь юмны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Буцаан олголтыг 2 хувь биш 8 хувь болгомоор байна. Иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байна. Жижиг дунд бизнесүүд хаалгаа барьж байна” гэжээ.

18/08/2026

COP17 хурлын үеэр Хөвсгөл аймгийн Улаан тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх үг хэлэх үеэрээ өөрийн бичсэн шүлгийг уншсан. Тухайн шүлгийг орчуулсан бүсгүйн сэтгэл хөдөлж нулимс унагалаа.

Шүлгийн хэсгээс…..

Эхний бөгөөд эцсийн чулуугаараа гэр барьж тоглосон чулуун тоглоом
Өвөг дээдсийн минь өвөлжөөнд өрөөтэй байгааг харахад
Өөрийн эрхгүй санахгүй байхын аргагүй төрсөн нутаг минь
Хайрлахгүй байхын аргагүй нутаг амь минь ээ

Эх сурвалж: Элч.мн 🙏🥰

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
12000

Telephone

+97688488822

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 𝐌-𝐏𝐎𝐏 𝐁 𝐇𝐨𝐮𝐬𝐞 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share