Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ
Call Directions Website Contact the business

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ, Social Media Agency, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-49, Энхтайван найрамдлын ордон, Улаанбаатар хот , Монгол улс, Ulaanbaatar.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан ёсны цахим хуудас. Цахим хуудсаар дамжуулан төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод мэдээлж байна.

🇲🇳 МОНГОЛ УЛСАД ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉Монгол Улсад эм...
25/09/2026

🇲🇳 МОНГОЛ УЛСАД ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉

Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн баярын мэндийг нийт инженер, багш, эрдэмтэн судлаачид, салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад өргөн дэвшүүлье.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн мэдлэг, ур чадвар, хариуцлагатай хөдөлмөр нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах, эмнэлгийн технологийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Цаашид хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэн, эрүүл, аюулгүй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх үйлсэд хамтдаа хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

🎉 Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

П.Алтанцэцэг
Монгол Улсын Хүний гавьяат эмч
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга

#30ЖилийнОй #эмнэлгийнтоногтөхөөрөмж #инженерүүд #эрүүлмэндийн #ээххзг

💊🌿 ДЭЛХИЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌿💊Эрхэм хүндэт эм зүйчид, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч, эм хан...
25/09/2026

💊🌿 ДЭЛХИЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌿💊

Эрхэм хүндэт эм зүйчид, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч, эм хангамжийн байгууллагын хамт олон Та бүхэндээ Дэлхийн эм зүйчдийн өдрийн халуун мэндийг хүргэе!

Та бүхний хүний эрүүл мэндийн төлөөх эрхэм үйлс ямагт өөдлөн дэвжиж, эрдэм судлал, бүтээлч хөдөлмөрийн тань үр шим арвижин, эм зүйн салбарын хөгжил дэвшилд шинэ амжилт, шинэ бүтээл, шинэ үнэ цэнийг хамтдаа бүтээж, улам их амжилт бүтээл дагуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

🌿 Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Дэлхийн эм зүйчдийн өдөр — 9 сарын 25 💚

#дэлхийнэмзүйчдийнөдөр #ЭмЗүйч #эмзүйнсалбар #ЭрүүлМэнд #эмхангамж

Эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье!  #эмийнаюулгүйбайдал #эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар
24/09/2026

Эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье!


#эмийнаюулгүйбайдал
#эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар

Эмийг эмчийн заавар, жорын дагуу зохистой хэрэглэх нь эмийн аюулгүй байдлыг хангах, гаж нөлөөний эрсдэлийг бууруулахад ч...
23/09/2026

Эмийг эмчийн заавар, жорын дагуу зохистой хэрэглэх нь эмийн аюулгүй байдлыг хангах, гаж нөлөөний эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье.


#эмийнаюулгүйбайдал
#эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар

23/09/2026

Өөрчлөлт #3 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энгийн зөвшөөрлийг 5 жил, тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгодог боллоо.
Энэхүү өөрчлөлтөөр зөвшөөрөл сунгуулахтай холбоотой давтамж буурч, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой төлөвлөх боломж бүрдэж байна.


#тусгайзөвшөөрөл
#эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар

Энгийн зөвшөөрөл авсан тохиолдолд дараах ✅ БАЙРЛУУЛЖ БОЛОХ СУВАГТелевизРадиоСамбарМэргэжлийн хэвлэлБайгууллагын албан ёс...
23/09/2026

Энгийн зөвшөөрөл авсан тохиолдолд дараах
✅ БАЙРЛУУЛЖ БОЛОХ СУВАГ
Телевиз
Радио
Самбар
Мэргэжлийн хэвлэл
Байгууллагын албан ёсны .mn цахим хуудас

ХОРИГЛОХ СУВАГ
❌ Facebook
❌ Twitter / X
❌ Instagram
❌ Live
❌ Blog
❌ TikTok
❌ Лавлах утас
❌ Эмийн сан


#эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар

Иргэн та эмийг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэж, эмийн жорд бичигдсэн эмийн талаарх мэдээллийг эм зүйчээс авч хэвшээ...
22/09/2026

Иргэн та эмийг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэж, эмийн жорд бичигдсэн эмийн талаарх мэдээллийг эм зүйчээс авч хэвшээрэй.


#эмийнаюулгүйбайдал
#эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар

22/09/2026
22/09/2026

Өөрчлөлт #2 ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс мөрдөж эхэлсэн.
Шинэ зохицуулалтаар эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр, төрд мэдэгдэн эрхлэх боломж бүрдлээ.
Тухайлбал, такси үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан нөхцөлд мэдэгдэл хүргүүлэн эрхлэх боломжтой болсон. Энэ нь бизнес эрхлэхэд шаардагдах шат дамжлагыг бууруулж, үйлчилгээ эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг эрсдэлд суурилсан, илүү уян хатан хэлбэрт шилжүүлж буй чухал өөрчлөлт юм.


#эмэмнэлгийнхэрэгслийнхяналтзохицуулалтынгазар

Address

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-49, Энхтайван найрамдлын ордон, Улаанбаатар хот , Монгол улс
Ulaanbaatar
14250

Opening Hours

Monday 08:30 - 20:00
Tuesday 08:30 - 20:30
Wednesday 08:30 - 20:00
Thursday 08:30 - 20:00
Friday 08:30 - 20:00
Saturday 09:00 - 17:30
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97680938484

Alerts

Be the first to know and let us send you an email when Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ:

Shortcuts

Share