Parliament126

Parliament126 Хэвлэл мэдээлэл

Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэнТаварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ху...
26/06/2026

Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн
Таварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар өчигдөр эцэслэн баталлаа. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд олон чухал өөрчлөлт орсон. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татвар дээр л гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээтэй орлогоос татвар авахгүй байхаар тусгасан бол 2 сая хүртэлх төгрөгийн хэмжээнээс нэг хувь байхаар тусгасан байна. Энэхүү 792 мянга хүртэлх орлогын хөнгөлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин 2 сая хүртэлх 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр зохицуулсан. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 30 мянган иргэн энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Татварын багц хуультай холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван ч удаа УИХ-аас Ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Уг хуулийг батлуулахад Ажлын хэсгүүдийн ахлагчаар ажилласан Х.Ганхуяг, П.Ганзориг, Д.Энхтүвшин нарын гишүүд тод дуу хоолой, байр суурьтай оролцож манлайлж ажилласан гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Шинэчлэгдсэн Татварын багц хууль нь татварын дарамтыг бууруулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал эрх зүйн шинэчлэл болж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.11/-ийн хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн ...
11/05/2026

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.11/-ийн хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

НАМТАР:

2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль
2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш
2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр
2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор суралцаж төгссөн.
2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2026" тоглолт 4-р сарын 18-наас эхлэх гэж байна.  Олон у...
14/04/2026

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2026" тоглолт 4-р сарын 18-наас эхлэх гэж байна.

Олон улсын 12 орны циркийн жүжигчид, олон улсын тэмцээний Алт Мөнгө Хүрэл цомын эздүүд хүүхэд багачууд та бүхэнд гайхалтай тоглолтыг хүргэдэг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”, “Монгол-Солон...
30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”, “Монгол-Солонгосын политехник коллеж”-д ажиллалаа.

Тэрбээр улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэн ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫГ СОНГОЛОО✅   📌 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.10.30/-и...
30/10/2025

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫГ СОНГОЛОО✅

📌 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.10.30/-ийн ээлжит бус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг сонгох, УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

📌 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын тухай хууль, МАН-ын үндсэн дүрэмд заасны дагуу Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонголоо.

📌 Мөн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр бүлэгт танилцуулж, гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ЖИГЖИДИЙН БАТЖАРГАЛЫН НАМТАР

📌 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986 онд Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль
1990 онд МУИС, банкны эдийн засагч
1996 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер

📌 АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1990-1991 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч
1991-1992 онд Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга
1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч
1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч
1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга
2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга
2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга
2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023-2024 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2025 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

Ерөнхий сайд Г.Занданшатар хууль бусаар намын бүлгээ хуралдуулчихлаа даа
14/10/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар хууль бусаар намын бүлгээ хуралдуулчихлаа даа

За нөгөө хариу тайлбар, баримтынх нь орчуулга энэ байна
12/10/2025

За нөгөө хариу тайлбар, баримтынх нь орчуулга энэ байна

Энэ засаг унах нь дээ гэж 14 хоногийн өмнө ярьж, бичиж байлаа хэхэ. Өнөөдрийн Төрийн байгуулалтыг харахад, хэлж байгаа х...
10/10/2025

Энэ засаг унах нь дээ гэж 14 хоногийн өмнө ярьж, бичиж байлаа хэхэ. Өнөөдрийн Төрийн байгуулалтыг харахад, хэлж байгаа хариултаас нь үзэхэд Зандан бро ч унах нь гарцаагүйм байнөө. Үнэхээр үлбийсэн, түс тас хариулт, үзүүлж байгаа баримтгүй л хусчихлаа даа
Дээрээс Лу.Гантөмөр хүртэл ҮАБЗ-ийн гишүүд оффтейк гэрээг үзээгүй, хараагүй гэдэг нь худлаа гэсэн байна лээ

Хуульч Ц.Гүенбат АН-ын дарга О.Цогтгэрэлийг эргүүлэн татахаар ҮХЦ-д ханджээ. Шалтгаан нь Дэгийн тухай хуулийн энэ заалты...
10/10/2025

Хуульч Ц.Гүенбат АН-ын дарга О.Цогтгэрэлийг эргүүлэн татахаар ҮХЦ-д ханджээ. Шалтгаан нь Дэгийн тухай хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн бололтой

Address

Улаанбаатар
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Parliament126 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share