Fine Art Mongolia

Fine Art Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Fine Art Mongolia, Printing Service, Embassy 1 building, 12F, Ulaanbaatar.

24/10/2012

НИЙТ УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНХААРАЛД

Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн 2012 оны 11-р сарын 21-нээс 11-р сарын 25-ныг хүртэл Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тавигдах шаардлага:
- Баримлын бүтээл нь гипсээс бусад материалаар хийгдсэн байх.
- Бүтээлийн сэдэв, хэмжээ чөлөөтэй.
- Бүтээлийн дотуур болон гадуур жааз чанарын баталгаатай байх.
- Нэг уран бүтээлчийн хоёр бүтээл оролцох боломжтой.
- Бүтээл нь эх бүтээл байх бөгөөд өмнө нь хуулбарлагдаагүй байх.
Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзолыг хангасан бүтээлүүдийг 2012 оны 11 сарын 15,16-ны өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд Уран Зургийн Галерейд бүртгэж авна.
Уран бүтээлчид бүтээлээ авч ирэхдээ дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:
1. Бүтээлийн агуулга, түүхийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл. Жишээ нь:
Олон улсын үзэсгэлэнд оролцож байсан тухай мэдээлэл. (CD дээр бичигдсэн байх, эсвэл файлаар өгөх)

Монголын Уран Зургийн Галерей
Цахим хуудас: www.art-gallery.mn
Утас: 11-327177

http://art.news.mn/content/123496.shtml
24/10/2012

http://art.news.mn/content/123496.shtml

“Цагаандариум” арт галерейд дүрслэх урлагийн мастерууд хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

http://www.art-gallery.mn/archives/5879
08/10/2012

http://www.art-gallery.mn/archives/5879

Нобелийн шагналт Олон улсын Хүний Эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас “Цаазын тавцан дээр” үзэсгэлэнг МУЗГалерейн үзэсгэлэнгийн танхимд 2009 онд зохиож байсан бол энэ оны 10-р сарын 10-наас 14-ныг дахин зохион байгуулахаар боллоо.

Монголын Уран Зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д....
19/09/2012

Монголын Уран Зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2012 оны 9 дүгээр сарын 26-нд Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

Уг үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд уран бүтээлч андууд “”Чингис хаан”-ы ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм.
Тус үзэсгэлэнг гаргаж байгаа уран бүтээлчид нь дөрвүүлээ мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн байгууллага болох МУЭ-ийн оны шилдэг тэргүүн дээд шагналт зураачид билээ.
Тэд энэхүү үзэсгэлэнгээ нүүдэлчин монголчуудын их түүх, гүн ухаан, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтол, ахуйн амьдралаас сэдэвлэн орчин үеийн урлагийн арга ажиллагаагаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлж, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр түвшинд бүтээлээ хийж гүйцэтгэсэнээрээ ихээхэн онцлогтой.
Зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн орсон буурны мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан бол зураач Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн давхих тэнгэрийн түмэн агтыг орчин үеийн уран зургийн шинэ арга ажиллагаа, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай том хэмжээний /монументал/ уран зураг зурсан байна.
Уран барималч А.Очирболд, зураач О.Энхтайван нар тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан, далд ухамсарын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдэлийг ургуулан сэтгэж уран бүтээлч хүний торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран барималуудыг урласан байна.
Үзэсгэлэн 9-р сарын 26-наас 10 дугаар сарын 02-ыг хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд гарна.

Үзэгч таныг морилон саатахыг урьж байна.

23/04/2012

Г.Болдбаяр-"Төрсөн нутаг" бие даасан үзэсгэлэн 4 сарын 27нд 17цагаас Монголын уран зургийн галерейд нээлтээ хийнэ. Зураасан зураг сонирхдож, судалдаг та бүхэнг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын алдартай 4 зураачийн “Европын тэмдэглэл” тусгай үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
18/04/2012

Монголын алдартай 4 зураачийн “Европын тэмдэглэл” тусгай үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Цагаандариум галлерейд 03 сарын 30-наас 04 сарын 25-ныг хүртэл Монголын алдартай 4 зураачийн “Европын тэмдэглэл” тусгай үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Нэрт зураач Ц.Нарангэрэл, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал, Л.Ганболд нар юм.

13/02/2012
04/01/2012

''ШИНЭ БҮТЭЭЛ 2011'' МУЭХ-д 2011-12-27-оос 2012-1-9

Address

Embassy 1 Building, 12F
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Fine Art Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Fine Art Mongolia:

Share