Minimalist Life

Minimalist Life Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Minimalist Life, Advertising/Marketing, Ulaanbaatar.

GOOD AGTERNOON
13/11/2024

GOOD AGTERNOON

Та минималист амьдалын хэв маягийг бий болгомоор байна уу?

Минимал амьдралын хэв маяг өөрөө урлагийн минимализмаас ялгагдах зүйл бага. Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун р...
12/11/2024

Минимал амьдралын хэв маяг өөрөө урлагийн минимализмаас ялгагдах зүйл бага. Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, энгийн, хялбар амьдралаар амьдрах... энэ бол минимализмын үндсэн зарчим юм.
Байгаль экологийн тэнцвэрт байдал болон энгийн-минимал амьдрал хоёрын дундаас өөр олон ашигтай талууд урган гардаг байна. Судлаачдын олж тогтоосноор дараах давуу талуудыг дурьдаж байна:
- Амьдралынхаа жолоог эргүүлэн атгана.
Хүн нэг л мэдэхэд амьдралаа өөрийнхөөрөө залж чадахгүй болчихсон байх нь бий. Мөнгө, ажил, цагийн хуваарь, өр зээл, цахилгааны төлбөр... энэ бүхэн амьд яваагийн учир утга, гүйцэлдүүлэх учиртай үүрэг даалгавар мэт болж хувираад, эцэст нь эд бүгд хүний амьдралыг жолооддог болж орхидог учир минимал амьдралыг сонгож, энгийн хялбар амьдарснаар эргээд өөрийнхөө амьдралыг өөрийн хүссэнээр удирдан чиглүүлэх боломжийг олж авдаг ажээ.
- Сонирхдог зүйл, хоббиндоо цаг гаргадаг болно.
Тийм ээ, дээрхийн нэгэн адил хэт их зүйлийн араас тэмүүлж өөрийнхөө цаг завыг үрдгээ больчихвол, хөгжим тоглож сурах, спортоор хичээллэх зэрэг амжуулж чаддаггүй байсан мөрөөдлүүдээ биелэл болгох боломжтой.
- Эрүүл, аз жаргалтай амьдарна.
Хувь хүн минималист болсноор эрүүл амьдрах олон боломжтой золгодог. Бага идэх, үндсэн цөөн-сайн чанарын бүтээгдэхүүнээр хоолоо гэртээ хийж идэх, элдвийн амттанаас болж өгвөл татгалзах, цэвэр ус ууж хэвших... Мөн дээрээс нь байнга санаа зовоох асуудлуудынхаа тэн хагасыг аваад хаячихдаг учраас стрессгүй, аз жаргалтай амьдрах боломжтой.
Гэвч минималист амьдралын хэв маяг минималист урлагийг даган саяхнаас үүсэн бий болсон гэвэл худал болно. Минимализм хэмээх нэр томьёо өөрөө орчин үеийн болохоос, энгийн, эгэл даруу амьдарна гэдэг өнө эртний хэв маяг.
Түүхнээ минимал амьдралаар амьдардаг байсан алдартай хүмүүсийн ишлэлээс сонирхуулбал:
КҮНЗ, Хятадын эртний гүн ухаантан
“Амьдрал үнэндээ тун энгийн. Харин бид төвөгтэй болгох гэж зүтгэсээр байдаг”

Өглөөний мэнд 2024/11/11Өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх 19 минималист дадал.1. Хэрэгцээгүй зургуудаа дор дор нь устгахУ...
11/11/2024

Өглөөний мэнд 2024/11/11

Өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх 19 минималист дадал.

1. Хэрэгцээгүй зургуудаа дор дор нь устгах

Утсан дээр хадгалагдаж буй нэг ижил олон янзын зургуудаа дор дор нь устгаж цэвэрлэж байгаарай. Нэг дор бөөгнөрчихвөл устгах нь төвөгтэй болчихно.

2. Дэлгүүр хэсэхдээ авах зүйлээ бичиж гарах

Яг хэрэгцээтэй зүйлсээ л аваад, илүү дутуу нэмэлт гаргахгүй байхад тусална.

3. Өдрийн хоолоо гэртээ бэлтгэн авч явах

Амралтын өдрөөрөө мах, ногоогоо хэрчээд бэлтгээд тавьсан байхад л бусад өдрийн хоол тун амархан бэлэн болчихно.

4. Утасны аппликейшнүүдээ цөөлөх

Хэрэгцээгүй, хэзээ нэгэн цагт ашиглана гэж хадгалсаар буй аппликейшнүүдээ зоригтойгоор устга.

5. Улирал бүрийн төгсгөлд тухайн улиралд огт өмсөөгүй хувцсаа бусдад өгөх, зарах, хандивлах

6. Хөглөрсөн эд хогшил бүрт байршил оноох

Нэг дор бөөгнүүлэх бус тус тусад нь байнга тавих байршил оноох нь цэгцлэхэд тустай.

7. Нэг нэг ширхэг хайртай эд зүйлтэй болох

Хоолоо иддэг нэг аяга, цай уудаг нэг гоё аягатай байхад л хангалттай. Бусдыг нь хэрэглээнээс гаргаарай.

8. "Хямдралтай" эд зүйл бүрийг худалдаж авахаа болих

Үнэхээр хэрэгтэй юү гэдгийг байнга сана.

9. Хэн нэгэн үнэгүй зүйл өгвөл тэр дор авалгүй, үнэхээр хэрэгтэй эсэхийг нь бодолцож үзэх

10. Яг одоо ширээн дээр байгаа огт хэрэггүй зүйлсээ шууд хая. Шууд хаях зоригтой бол.

11. "1 минутын дүрэм"-ийг ашиглах.

Гэрээ цэвэрлэх, цэгцлэх шаардлагатай зүйлс байвал дүрмийн дагуу 1 минут гаргаад л цэгцэлчих. Сэтгэл санаа хамаагүй дээрдэх болно.

12. Өдөр бүр бясалгах

Бясалгах нь сэтгэл санааны минимал дадал юм.

13. Нэг дор нэг л зүйлийг хийх

Олон зүйлийг зэрэг амжуулахыг хичээж өөрийгөө хүчлэх бус нэг нэгээр нь ард нь гараарай.

14. Хандивлах, бусдад өгөх дадалтай болох

Хэрэгцээгүй зүйлээ хэрэгтэйгээр сольж, өгч авалцах нь хэн хэнд нь хэрэгтэйг санаарай.

15. Илүү чанартай зүйл авах

Хямдхан зүйлийг ихээр авснаас чанартай нэг хоёрхон эд зүйл хэрэгтэйг сана.

16. Дахин боловсруулах

Байгаа зүйлээ хувиргаж, өөрөөр ашиглан хэрэгцээг нь тултал нь гаргаарай.

17. Эд зүйл бус дурсамж цуглуул

Танд мөнгөө зарцуулах боломж олдвол эд зүйл худалдан авах бус дурсамж бүтээх аялалд гараарай.

18. "Нэг" гэдэг хангалттай их тоо!

Нэг эд зүйлээс нэг л төрөл байхад хангалттайг үргэлж сана. Жишээ нь, нэг шүдний сойз байхад дахиж өөрийг бүү ав.

19. Жижиг зүйлээс ч эхэл

Утасны аппликейшн, эд хэрэгсэл, хувцас, өрөө, ажлын ширээ гээд л бүх зүйлдээ цөөн, хэрэгтэй байх зарчмыг баримтлаарай.

Та илүү тайван амгалан, илүү сэргэг, илүү эрх чөлөөтэй нэгэн болох болно.

Минималист хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.Хэрэгцээгүй зүйлсээ хаяхТансаг хийцтэй нүс...
10/11/2024

Минималист хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хэрэгцээгүй зүйлсээ хаях
Тансаг хийцтэй нүсэр том тавилганаас илүү авсаархан, цэвэрлэхэд хялбарыг сонгож, чанартай цөөн хэдэн хувцастай байхыг эрхэмлэ. Бид хэрэггүй зүйлсийг өндөр үнээр худалдан аваад эргээд түүнийгээ хаяж чаддаггүй. Тэр бүхнийг эмхэлж цэгцлэх, угааж арчлахад хамаг цагаа зарцуулж, үүндээ бухимддаг.

Бид үнэндээ маш олон сонголт дунд амьдардаг. Сонголт багасах тусам бухимдал багасна. Ингэснээр бид хэрэггүй зүйлд цаг зарцуулах шаардлагагүй болж, мөнгөнд ч хэмнэлттэй амьдарна.

Цахим хэрэглээг зүй зохистой ашиглах
Ихэнх хүмүүс өдөрт цахим ертөнцөд хоёр цагийг зарцуулдаг. Энэ нь твиттер, фэйсбүүк хаягаа хаа гэсэн үг биш. Бид утсан дээрх хэрэггүй аппликешнүүдээ устгаснаар маш их үнэт цагийг хэмнэж, өөрийн дотоод ертөнц, аз жаргалдаа анхаарлаа хандуулах боломжтой болно.

Олон зүйлийг зэрэг хийхээ зогсоо
Олон зүйлийг зэрэг амжуулах гэж оролдсоноор хүний тархи хэт их ачаалж, бухимддаг. Харин үүний оронд нэг зүйлд төвлөрснөөр та илүү бүтээлч байх болно.

Хувцасны шүүгээгээ төрөлжүүл
Ямар ч хувцсан дээр зохидог, хэзээ ч өмсөж болохоор хувцастай бол. Тухайлбал эмэгтэйчүүдийн хувьд хар даашинзыг ямар ч үйл явдалд өмсөх тохиромжтой. Таны ажил амьдралд тохирох хэв маягийн хувцсыг сонгоод ээлжлээд өмсөөд байж болно шүү дээ.

Бага зүйлтэй аял
Аялалд гарахдаа авч явах гэж буй хувцасныхаа талыг нь бэлд. Цөөхөн эд зүйлстэй явснаар та эрх чөлөөг мэдэрнэ.

Хэт их хувцас, хэт их үнэт эдлэл, хэт их найз нөхөд, хэт их мөнгө, хэт их алдар нэр, хэт их дурлал, хэт их мэдэмхийрэл, ...
06/11/2024

Хэт их хувцас, хэт их үнэт эдлэл, хэт их найз нөхөд, хэт их мөнгө, хэт их алдар нэр, хэт их дурлал, хэт их мэдэмхийрэл, хэт их зан, хэтэрсэн их шунал... гээд хэтэрсэн их зүйл ХҮН-д ер нь хэрэггүй юмдаг.
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, гаднаа ч тэр, дотроо ч тэр
Хүнийг ялах гэж гутаан доромжлох ч хэрэггүй.
Чи түүнийг яаж ч доромжилсон дараа нь чи өөрийгөө л зүхэх болно.
Чиний атаархуу, барьцдаг зан чамайг нээх хол гишгүүлэхгүй байх.
ЦОМХОН~ЦЭМЦГЭР~ЦЭГЦТЭЙ л байхад боллоо.
Аливаа зүйл хэтрэхээрээ УТГА~ЧАНАРАА алдаж, сөрөг үр дагаврыг ч буй болгох юм.
Хэт их юм бүхэн хэтийдсэн зовлонг дагуулдаг.

Үнэний ортой л байх шүү. Та бүхэн бодоод нэг үзээрэй.
08/06/2023

Үнэний ортой л байх шүү.
Та бүхэн бодоод нэг үзээрэй.

Өглөөний мэнд. Энэ өдрийн ажилд нь амжилт хүсье.Та өөрөө өөртөө л хайртай байхад бүх зүйл цагийн аясаар сайхан болно.
07/06/2023

Өглөөний мэнд.
Энэ өдрийн ажилд нь амжилт хүсье.
Та өөрөө өөртөө л хайртай байхад бүх зүйл цагийн аясаар сайхан болно.

Гэгээн өглөөний мэнд. Гэрэлтэж амьдраарай
06/06/2023

Гэгээн өглөөний мэнд.
Гэрэлтэж амьдраарай

Байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун бай...Күнз “Байгаа бүх юмнаасаа аль болох ихтаашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөр...
05/06/2023

Байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун бай...

Күнз “Байгаа бүх юмнаасаа аль болох их
таашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөрөө. Тэнгэрт тэргэл сар гарсанд ч
баярлан шөнөөр сар харан, голын чимээ сонсож сэтгэлээ баясга. Амьд явахын утга
учир энэ” гэж өгүүлжээ. Хүн төрөх нь үнэн, өтлөх нь үнэн, үхэх нь үнэн энэ
хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг л хойно өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун,
байгаа зүйлээрээ бахархан урамшиж, ойр дотныхондоо халуун дулаан үг хайрлаж,
нинжин сэтгэлийн цагаан мөрийг гүн бат гаргаж амьдрах хэрэгтэй. Нэгдүгээрт, та
мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян.

Сайхан бүхэн энгийнээс эхлэлтэй🙏🙏🙏.. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийн...
04/06/2023

Сайхан бүхэн энгийнээс эхлэлтэй🙏🙏🙏.. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам Гэгээрсэн хүн бурхан болно.
Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай.
/Бурхан Шагжамуни сургаалаас/.. Амьдралд талархах, инээмсэглэх, итгэл өгөх, шинийг сурах, дуу аялах, хэн нэгнийг хайрлах гээд л ... шалтгаангүйгээр аз жаргалыг бий болгох олон арга бий.
Эдгээрээс та аль нэгийг нь өдөр бүр хэрэгжүүлээрэй. Таны зөв. Үгүй ч байж болно. Бас л Таны зөв ... Ямартай ч өнөөдөр таны хувьд гайхалтай сайхан өдөр байх болно. Баярлалаа...

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Minimalist Life posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share