Luna Branding Agency

Luna  Branding  Agency Branding agency based in Mongolia. Logo design / Brandbook / Visual identity / Package design

Брэнд хөгжүүлэлт | Дизайн | Сав баглаа боодол | Ребрэндинг | Брэнд стратеги | Лого дизайн | Брэндбүүк

 #ЛОГО &  #БРЭНДБҮҮК 🎨 Хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэж буй "360 & 365 Mandala tower" өндөр зэрэглэлийн хос ц...
19/08/2026

#ЛОГО & #БРЭНДБҮҮК 🎨 Хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэж буй "360 & 365 Mandala tower" өндөр зэрэглэлийн хос цамхагийн ЛОГО дизайныг бүтээв.

Luna Branding Agency
Мэргэжлийн өндөр түвшинд #ЛОГО #БРЭНДБҮҮК бүтээнэ!
☎️ Утас: 85158501
📨 Имэйл: [email protected]
🌐 Вебсайт: www.Luna.mn

25/07/2026

Coca-Cola сүүлийн жилүүдийн хамгийн том redesign-aa танилцууллаа.

Шинэ биш, харин 2000-аад оны сонгодог төрхөө эргүүлэн авчирч:

1. Лого дахин босоо байрлалтай боллоо.
2. Хоногшсон цагаан долгионт зурвас буцаж ирэв.
3. Мөн шинэ serif фонтоо ашиглаж эхэлжээ.

Заримдаа хамгийн зөв шинэчлэл нь бүхнийг өөрчлөх биш, хамгийн танигдсан зүйлээ буцааж авчрах байдаг.

LA VITA — Амьдралд түр саатах орон зай :LA VITA нь зөвхөн кофе уудаг газар бус, хотын завгүй хэмнэлээс түрхэн ч болов хо...
15/06/2026

LA VITA — Амьдралд түр саатах орон зай
:
LA VITA нь зөвхөн кофе уудаг газар бус, хотын завгүй хэмнэлээс түрхэн ч болов холдон амсхийх боломжийг олгох орон зай бүтээх зорилготой байв. Тиймээс брэндийн үндсэн сорилт нь орчин үеийн кофе шопын соёлыг тансаг зэрэглэлийн интерьер, тайван уур амьсгал, байгальтай холбогдох мэдрэмжтэй нэгтгэн илэрхийлэхэд оршсон.

Бидний өмнө зөвхөн кофе, коктейлийн үйлчилгээ бус, үйлчлүүлэгчдэдээ өдөр тутмын хурдаас түр саатан, дотоод амар амгаланг мэдрүүлэх брэндийн ертөнцийг бий болгох шаардлага тулгарсан. Энэхүү үзэл санааг лого, өнгөний систем, интерьер график, сав баглаа боодол болон хэрэглээний бүх элементүүдэд нэгдмэл байдлаар шингээх нь төслийн гол зорилго байлаа.

:
Брэндийн үндсэн бэлгэдлээр амьдралын модыг сонгож ажилласан. Эртний домогт өгүүлдэг мөнхийн ундаргатай ариун булгийн эхэнд орших амьдрал ивээгч эх мод нь тасралтгүй өсөлт, амьдралын эрч хүч, хязгааргүй чанарыг илэрхийлдэг. Энэхүү утга санааг LA VITA брэндийн философитой уялдуулан хөгжүүлэв.

Логог гар аргаар сийлбэрлэсэн мэт нарийн дүрслэлтэйгээр боловсруулж, байгалийн гоо зүй болон тансаг хэрэглээний мэдрэмжийг нэгэн зэрэг илэрхийлэхийг зорилоо. Өнгөний палитрт гүн хөх өнгийг суурь болгон сонгосон нь итгэлцэл, тогтвортой байдал, тайвшралыг бэлгэдэхийн зэрэгцээ алтлаг өнгөтэй хослон премиум зэрэглэлийн өнгө төрхийг бүрдүүлж байна.

Брэндийн нэмэлт график элементүүд нь модны үндэс, мөчир, урсгал хөдөлгөөнөөс санаа авсан органик хээ дүрслэлүүд бөгөөд эдгээр нь сав баглаа боодол, орчны график болон бүх хэрэглээний материал дээр уялдаа холбоотойгоор ашиглагдсан. Ингэснээр LA VITA нь кофе шоп гэхээсээ илүү байгаль, амар тайван, тансаг хэрэглээний огтлолцол болсон өвөрмөц брэндийн туршлагыг бүтээж чадсан юм.

LA VITA буюу "Амьдрал" гэх нэр нь брэндийн үндсэн философийг шууд илэрхийлдэг. Амьдралын үнэ цэн, тайван хэмнэл, дотоод тэнцвэрийг эрхэмлэсэн энэхүү брэнд нь үйлчлүүлэгч бүрт өдөр тутмын амьдралаас түрхэн ч болов тасарч, өөрийн цаг хугацааг мэдрэх боломжийг санал болгож байна.

Харилцагч: LA VITA Coffee & Cocktail
Захиалагч: "Мастер Түншлэл" ХХК
Гүйцэтгэл: Брэнд стратеги, Лого дизайн, Брэндбүүк

Luna Branding Agency
Мэргэжлийн өндөр түвшинд #ЛОГО #БРЭНДБҮҮК бүтээнэ!

☎️ Утас: 8515 8501
📨 Имэйл: [email protected]
🌐 Вебсайт: www.Luna.mn

Peaky Mongols мото клубийн логог зохиолоо. Энэхүү логонд Монгол rider-ийн зан чанар, эрх чөлөөний үзэл санаа болон motor...
09/06/2026

Peaky Mongols мото клубийн логог зохиолоо. Энэхүү логонд Монгол rider-ийн зан чанар, эрх чөлөөний үзэл санаа болон motorcycle club-ийн уламжлалт соёлыг нэг дор шингээв.

Luna Branding Agency
Мэргэжлийн өндөр түвшинд #ЛОГО #БРЭНДБҮҮК бүтээнэ!
☎️ Утас: 8515 8501
📨 Имэйл: [email protected]
🌐 Вебсайт: www.Luna.mn

Address

Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
15140

Alerts

Be the first to know and let us send you an email when Luna Branding Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Luna Branding Agency:

Shortcuts

Share