Tondo Art Gallery

Tondo Art Gallery 🎨 Art gallery & Creative space
🖼️ A collection of limited edition art prints

TONDO PRESENTSKHAN: REIMAGINEDИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн.Өнгөрсөнд үлдсэн мө...
18/07/2026

TONDO PRESENTS

KHAN: REIMAGINED

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн.

Өнгөрсөнд үлдсэн мөрийг өнөө цагийн дүрслэлээр дахин төсөөлөхүй.

Удахгүй нээгдэнэ.

Шинэ хамтын ажиллагааны эхлэл.Тондо галерей болон уран бүтээлч Б.Тэлмэнтэй хамтран гаргаж буй "ЦАМ" цувралын хязгаарлагд...
16/07/2026

Шинэ хамтын ажиллагааны эхлэл.

Тондо галерей болон уран бүтээлч Б.Тэлмэнтэй хамтран гаргаж буй "ЦАМ" цувралын хязгаарлагдмал хэвлэлүүд Шанхай хотын ETOPIA M50 Art Store-д албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.

Шанхайн M50 Creative Park нь Азийн орчин үеийн урлагийн чухал төвүүдийн нэг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын орчин үеийн урлагийг олон улсын үзэгч, цуглуулагчдад хүргэх дараагийн алхам болж байна.

Монгол соёлын өвөөс сэдэвлэсэн "TSAM" цуврал ийнхүү олон улсын арт платформд хүрч байна.

We’re excited to announce that Bayasgalan Telmen’s TSAM Series limited edition prints, published by TONDO Gallery, are now available at ETOPIA M50 Art Store in Shanghai’s renowned M50 Creative Park.

We’re grateful to ETOPIA M50 for introducing Mongolian contemporary art to a wider international audience.

Artist: Telmen Bayasgalan
Published by: TONDO Gallery
Available at: Etopia M50 Art Store, Shanghai

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач Намхайцэрэнгийн Санчир агсны бүтээлийг Тондо галерей онцгой эрхтэйгээр ...
14/06/2026

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач Намхайцэрэнгийн Санчир агсны бүтээлийг Тондо галерей онцгой эрхтэйгээр тусгай хэвлэл болгон гаргалаа.

Энэхүү цувралын эхний бүтээл нь гар аргаар хийсэн Lokta цаасан дээр хэвлэгдсэн анхны бүтээл болж буйгаараа онцлог юм. Цаасны ширхэглэг бүтэц нь бүтээлийн өнгө, зураас, уур амьсгалыг байгалийн амьд мэдрэмжээр тодруулдаг.

Уран бүтээлийн үнэ цэнэ, эх бүтээлийн өвийг хадгалсан энэхүү хэвлэл нь Тондо галерейн арт хэвлэлийн онцгой нэгэн ажил болж байна.

A limited print honoring and sharing the legacy of the late artist Sanchir Namkhaitseren.

Монгол Улсын Соёлын элч, зураач Цэндийн Ган-Эрдэнийн “Нутгийн зам” чулуун барын бүтээл Тондо галерейн сан хөмрөгт нэмэгд...
12/06/2026

Монгол Улсын Соёлын элч, зураач Цэндийн Ган-Эрдэнийн “Нутгийн зам” чулуун барын бүтээл Тондо галерейн сан хөмрөгт нэмэгдлээ.

Уламжлалт бар зургийн нарийн мэдрэмж, нутаг орны дурсамжийг шингээсэн энэхүү бүтээл манай цуглуулгын үнэ цэнтэй бүтээлүүдийн нэг болж байна.

TONDO Gallery collection welcomes a new artwork by Ts. Gan-Erdene.

“Pastels by Narangerel” OpeningCГЗ Ц.Нарангэрэлийн үзэсгэлэнгийн нээлт үе үеийн зочдын дурсамж, уулзалтаар дүүрэн болж ө...
11/05/2026

“Pastels by Narangerel” Opening

CГЗ Ц.Нарангэрэлийн үзэсгэлэнгийн нээлт үе үеийн зочдын дурсамж, уулзалтаар дүүрэн болж өнгөрлөө.

8 сартай балчираас эхлээд 80 нас дөхсөн буурлууд, шавь нар, уран бүтээлчид, бүтээлийг нь цуглуулагчид болон түүний өнгө, гэрлийг олон жил дагаж ирсэн үзэгчид цугларсан нь энэ үзэсгэлэнгийн хамгийн онцгой агшин байлаа.

Үзэсгэлэн 5 сарын 21 хүртэл өдөр бүр 10-20 цагийн хооронд, үнэ төлбөргүй үзэгчдэд хүрнэ.
Урьж байна.

“Pastels by Narangerel” is open to the public with free admission until May 21.
Enjoy 😉

04/05/2026

Б.Тэлмэн: Нэгэнт л амьдарч байгаагийнх өдөр хоногоо тоолж аргацаасан энгийн нэгэн иргэн баймааргүй байна.

Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт дижитал уран барималч Баясгалангийн Тэлмэн оролцлоо.

Төсөөлөл дундаа амьдарч, амьсгалж бүтээлээ туурвидаг түүний эх орон, өв соёлоо дижитал орон зайд шингээн дэлхийд хүргэх хүсэл тэмүүлэл, энгийн атлаа сэтгэлд дотно яриаг хүргэж байна.

Баясгалангийн Тэлмэн гэж хэн бэ?
Дижитал уран баримал гэж юу вэ? зэрэг олон асуултуудын хариу энд бий.

🚨 Tomorrow is the last day of the exhibition. Do Not Miss. Entrance free.4 сарын 26 үзэсгэлэнгийн маань сүүлийн өдөр шүү...
25/04/2026

🚨 Tomorrow is the last day of the exhibition. Do Not Miss. Entrance free.

4 сарын 26 үзэсгэлэнгийн маань сүүлийн өдөр шүү. Үнэ төлбөргүй. Амжиж үзээрэй.

TELMEN’S EXCLUSIVE 3D WORKSHOP ANNOUNCED!!!Workshop бүтэц (хугацаа 120–140 минут)1-р хэсэг: Танилцуулга (30 минут)• 3D s...
22/04/2026

TELMEN’S EXCLUSIVE 3D WORKSHOP ANNOUNCED!!!

Workshop бүтэц (хугацаа 120–140 минут)

1-р хэсэг: Танилцуулга (30 минут)
• 3D sculpting гэж юу вэ?
• ZBrush-ийн онцлог, хэрэглээ, ямар салбаруудад ашиглагддаг
(game, film, collectibles, toy, concept art)
• Interface-ийн ерөнхий танилцуулга
• Workflow-ийн тойм (blockout → refinement → detailing)
Q&A (5–10 минут)

________________________________________
2-р хэсэг: Live demo (60–80 минут)
• Толгой sculpt эхнээс нь хийх
• Proportion, anatomy суурь (үндсэн харьцаа)
• Brush ашиглалт (Move, Clay, DamStandard г.м)
• Simplify хийх + алдаа засах арга
Q&A (явцын дунд + төгсгөлд 10–15 минут)

________________________________________
3-р хэсэг: Master work анализ (30 минут)
• Өөрийн нэг бодит бүтээл задлах, тайлбарлах
• Reference, design шийдэл
• Алдаа ба сайжруулалт
• Production mindset (client work vs personal work)
• Portfolio-д оруулах арга
Q&A (5–10 минут)

________________________________________
4-р хэсэг: Дүгнэлт (5–10 минут)
• Гол takeaway-ууд
• Суралцах дараагийн алхмууд
• Practice зөвлөгөө
• Холбоо барих / community / сургалтын боломжууд

Бүртгүүлэх: 4 сарын 25, 4 сарын 26 өдрүүдэд тус бүр зөвхөн 15 хүн бүртгэнэ.

Төлбөр: 69К

Сургалт болох байршил: Тондо арт галерей, Сүхбаатар дүүрэг, Яаралтай тусламжийн төвийн урд, Эмбасси 1 барилга, 12 давхарт

Инстаграм хаягаар DM бичиж бүртгүүлэх заавар аваарай.

Тус финтек компанийн хамт олон ажлын өдрөө эхлүүлэхийн өмнө галерейд зочилж, 3D урлагаар дамжуулан эрч хүчээ сэлбэсэн са...
22/04/2026

Тус финтек компанийн хамт олон ажлын өдрөө эхлүүлэхийн өмнө галерейд зочилж, 3D урлагаар дамжуулан эрч хүчээ сэлбэсэн сайхан өглөө байлаа.

"Voice" үзэсгэлэнгийн шинэ дуу хоолойг хуваалцсанд баярлалаа. "Тус Финтек ББСБ" ХХК гүйцэтгэх захирал М. Гантулга танд онцгойлон талархал илэрхийлье.

TUS x Tondo X Telmen хамтын шинэ төсөл тун удахгүй эхэлнэ ✨

Address

12F, Embassy One Building
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tondo Art Gallery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tondo Art Gallery:

Shortcuts

Share