03/10/2026
🏯 БУГЫН ТУЛГАТ ТЭМДЭГ VIP групп-д нэмэгдлээ🏯
Зарим кино зүгээр нэг үзээд өнгөрдөггүй.
Хүүхэд нас, залуу насны дурсамжтай хамт сэтгэлд үлддэг. ❤️
Тэдний нэг бол “Бугын Тулгат Тэмдэг”.
Энэхүү бүтээл нь Хятадын алдарт зохиолч Жинь Юнгийн сүүлчийн туульсын зохиол болох Бугын Тулгат Тэмдэг-ээс сэдэвлэн бүтээсэн түүхэн, инээдэмт, адал явдалт зохиол юм. Анхны роман нь 1969 онд эхэлж, 1972 онд бүрэн дууссан байдаг.
Харин бидний олон жилийн өмнөөс мэдэх Вэй Сяобаогийн хөгжилтэй, овжин, сэргэлэн дүр, түүний Канси хаантай нөхөрлөж, ордон ба эгэл амьдралын хооронд хэрхэн арга ухаанаар амьдралаа авч явдаг түүх нь нэг үеийн үзэгчдийн сэтгэлд тун гүн үлдсэн билээ.
Тэр үеийн зурагтны өмнө гэр бүлээрээ сууж,
дүрүүдийн хөгжилтэй явдлыг инээлдэн үзэж,
маргаашийн ангийг нь хүлээдэг байсан тэр мэдрэмж...
Тэр дурсамжийг дахин нэг сануулах гэж энэ удаагийн хувилбарыг хүргэж байна. ❤️ Үзэхийг хүсвэл чат, эсвэл коммент хэсэгт үеье гэж бичээрэй.