VOD сошиал медиа агентлаг

Directions

VOD сошиал медиа агентлаг Social media agency

13/10/2026

Ханбогд сумын хүн амын тоо өсөж, бүс нутгийн хэмжээнд хурдацтай өргөжин тэлж байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудад зориулсан сургалт, хөгжлийн орчныг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага сүүлийн жилүүдэд үүсээд байсан юм.
Энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн "Оюу толгой" компанийн санхүүжилттэй "Ханбогд хөгжлийн хурдасгуур" сангийн дэмжлэгээр "Боловсрол хөгжлийн төв"-ийн шинэ барилгын ажил явагдаж байна.
Тус төв ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд, багачууд болон өсвөр үеийнхэн төрөл бүрийн сургалт, дугуйлан, секцэнд нэг дороос хамрагдаж, авьяас чадвараа хөгжүүлэх таатай орчин бүрдэх юм.
Дүрс бичлэг: Шав тавих ёслолын үйл ажиллагаанаас....

Хүүхдийн математикийн шинжлэх ухааныг сонирхон судлах сэдэл тэмүүллийг бий болгох, багш, суралцагчдын сэтгэн бодох чадва...
09/10/2026

Хүүхдийн математикийн шинжлэх ухааныг сонирхон судлах сэдэл тэмүүллийг бий болгох, багш, суралцагчдын сэтгэн бодох чадвар, сэтгэлгээний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор "Таван толгой" ХК-ийн нэрэмжит "Говийн бүсийн математикийн олимпиад" 2026 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдана.

БНСУ-ын Жэжү өөртөө засах тусгай мужийн хамтын ажиллагааны хүрээнд тус хотын Халла их сургуулийн мэдээлэл, танилцуулгыг ...
05/10/2026

БНСУ-ын Жэжү өөртөө засах тусгай мужийн хамтын ажиллагааны хүрээнд тус хотын Халла их сургуулийн мэдээлэл, танилцуулгыг Халла их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны төлөөллүүд ирж зохион байгуулах тул Жэжүд хотод суралцах хүсэлтэй залуучууд, ахлах ангийн суралцагчид та бүхнийг тус уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

11/09/2026

“ГОВИЙН ОЮУ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫН СЭТГЭГДЛЭЭС...

Энэ хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт эмч мэргэжлээр 13, мэдээллийн системийн чиглэлээр 12, инженерийн чиглэлээр 10, эм зүйч 9, багш 7, аялал жуулчлалын менежмент болон уул уурхайн технологийн чиглэлээр тус бүр 5 оюутан, түүнчлэн сэтгэл зүй, нийгмийн ажил, соёл урлаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, дизайн, геодези, хоол зүй, архитектурын чиглэлээр суралцаж буй оюутнууд шалгарсан байна.

11/09/2026

Ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, инженерүүдэд зориулсан 2026-2027 оны хичээлийн жилийн "Оюу Толгой" компаниас хэрэгжүүлдэг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 14-нд дуусна.

11/09/2026

✅Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн оюутны тэтгэлэг гардуулах арга хэмжээ Даланзадгад хотод анх удаа зохион байгуулагдлаа.

✅Энэхүү хөтөлбөр нь 11 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн залуусыг дэмжих, орон нутагт шаардлагатай мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэдэг юм. Уламжлал замаар Улаанбаатар хотод болдог байсан уг арга хэмжээг энэ жил анх удаа орон нутагт буюу Даланзадгад хотод зохион байгууллаа

COP17-ын онцлох үр дүн: Газрын доройтлыг бууруулан, 100 сая мод өвлүүлэх цогц зорилт------------------------------------...
03/09/2026

COP17-ын онцлох үр дүн: Газрын доройтлыг бууруулан, 100 сая мод өвлүүлэх цогц зорилт
------------------------------------------------------------------
COP17-ийн үеэр “Оюу толгой” компани байгаль хамгаалал, ойжуулалтын ажлаа дараагийн шатанд гаргаж, говьд 5,000 га хүртэл загийн ой байгуулж, хойд болон төвийн бүсэд тус бүр 10,000 орчим га ойг нөхөн сэргээх боломжийг судлахын зэрэгцээ иргэдийн оролцоо, урамшуулалд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг хөгжүүлэхээр болов.

COP17-ын онцлох үр дүн: Эрчим хүчний шилжилтэд манлайлж, сэргээгдэх эрчим хүчний томоохон худалдан авагч болно.---------...
02/09/2026

COP17-ын онцлох үр дүн: Эрчим хүчний шилжилтэд манлайлж, сэргээгдэх эрчим хүчний томоохон худалдан авагч болно.
---------------------------------------------------------------------
"Оюу толгой" компани COP17 хурлын үеэр Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлж, CO2 багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ зарласан нь олзуурхууштай чухал мэдэгдэл байв.

Оюу толгой дотоодын сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгаль орчны шинэ санаачилгууд хэрэгжүүлнэНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх ко...
25/08/2026

Оюу толгой дотоодын сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгаль орчны шинэ санаачилгууд хэрэгжүүлнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын (COP17) үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаа зарлалаа.

Оюу толгой үйлдвэр цахилгааны зарим хэсгийг дотоодын сэргээгдэх эх үүсвэрээс хангаж, ногоон эдийн засагт шилжих явцыг түргэтгэнэ. Мөн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд Говьд 5,000 га загийн ой байгуулж, хойд болон төвийн бүсэд 20,000 га ой нөхөн сэргээхээс гадна иргэдийн оролцоонд суурилсан урамшууллын тогтолцоо бий болгоно. Түүнчлэн газар доорх усыг зориудаар арвижуулах, хурын ус цуглуулах, говийн бүсийн усны судалгааг эрчимжүүлж, үндэсний усны аюулгүй байдалд хувь нэмэр оруулна.

25/08/2026

"Оюу толгой" компани усны ашиглалтаа хамгийн бага байлгах бодлого баримталдаг. Мөн 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 233 тэрбум төгрөг төлөөд байна.

Address

Ulaanbaatar
46080

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when VOD сошиал медиа агентлаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share