Tuguldur KhovorErdene

Tuguldur KhovorErdene Verify Verified

ЖИНХЭНЭ АХ 😇 😭17 настай Энэ хүү 11 настай охин дүүгээ гал түймэрээс аварч өөрөө галд өртөн харамсалтайгаар нас барсан үй...
05/12/2025

ЖИНХЭНЭ АХ 😇 😭
17 настай Энэ хүү 11 настай охин дүүгээ гал түймэрээс аварч өөрөө галд өртөн харамсалтайгаар нас барсан үйл явдал
12 сарын 2 нд Хэнтийд болсон…
Хүүгийн ээж болон гэр бүлд нь
эмгэнэл илэрхийлье
Хүүд зориулан сум орон нутагийн залуучууд түүний эрэлхэг зоригтой байдлыг үнэлэн хүндэтгэн үдэх ёслол хийж буй гэнэ😇🙏🙏

Засаг төрийн бодлого дандаа харалган бн. Залуус бакалавр төгсөөд ажлын байргүй атал магистр болох гэж ээж аавыгаа шимж с...
07/02/2021

Засаг төрийн бодлого дандаа харалган бн. Залуус бакалавр төгсөөд ажлын байргүй атал магистр болох гэж ээж аавыгаа шимж сурна. Магистр болсон гээд ажлын байр бас үгүй. Багш, эмч болохын тулд бакалавр болсон ч баахан сургалтад хамрагдаж шалгалт өгнө. Хөдөө орон нутагт багш хийх шалгалтад ороод тэнцээгүй ч багшаа хийж байгаа олон хүн бий. Гэтэл захиралыг нь шалгалтад тэнцээгүй хүн ажилуулсан гээд арга хэмжээ авдаг юм билээ.
Нэг хэсэг залуус гадаадад явж ажиллана, виз гарна гэсэн гээд ажил ч хийхгүй олон жил хүлээнэ. Зарим нь виз гарсан ч нөгөө газраа очоод ажиллаж чадахгүй хоосон буцаж ирнэ. Виз гаргах гэж орон байр хашаагаа барьцаанд тавиад явна. Эцэст нь ээж аав нь орон гэрээ банк санхүүгийнхэнд алдана.
Хуулийн сургуулийн 4 курс сураад хаана ч юм нэг газар ажиллахгүй бол хуульч нэртэй болох шалгалтад орох эрхгүй. Одоо хуульч боллоо гээд дахин шалгалт өгч байж өмгөөлөгч болно. Хуульч гэдэг гуншин зүүгээд ажилд орох ажлын байр бас үгүй.
Монгол улсад яг одоо хэрэгжиж байгаа бодлого бол хэн нэг хүн ажил хийх боломжгүй болтолоо сургалтад хамрагдаад л бна.
Нэг хэсэг залуус идэвхитэй ажиллах боловч НДШ-д хамрагдах боломж бага байдаг. ЗАСАГ ТӨР 60-65 настай бүү хэл залуус нь ажиллах ажлын байргүй байж, тэтгэвэрийн насыг нэмээд, НДШ нэмээд бас л бодлогогүй шийдвэр гаргасан. Ажиллах хүн нь ажлын байранд хүрэхгүй бол нас нэмэхсэн. Ийм байдлаар 30 жил амьдарлаа.

ЭМНД-ын шимтгэл - 26%,Орлогын албан татвар - 10%,НӨАТ - 10%,Гаалийн татвар - 15.5%,НИЙТ 61.5% татвар төлж байна дааҮүн д...
02/02/2021

ЭМНД-ын шимтгэл - 26%,
Орлогын албан татвар - 10%,
НӨАТ - 10%,
Гаалийн татвар - 15.5%,

НИЙТ 61.5% татвар төлж байна даа
Үүн дээр нэмэх нь 8-24%-ийн зээлийн хүү. Инфляци - 6.4%.

Орлого олоод юм болохгүй байгаагийн цаад шалтгаан.

01/02/2021

Буянгууд минь энэ талаас нэг харж үзээрэй!

Миний нэг танил эхнэр 3 хүүхдийнхээ хамт Америкт амьдрахаар явжээ. Дөнгөж оччихоод ажил төрөл ч олоогүй байтал нэг охиных нь шүд өвдөөд “аюул” болсон гэдэг. Америкт шүд, нүд хоёрын эмчилгээ асар үнэтэй бөгөөд ямар ч даатгалд хамрагддаггүй гэнэ..
Ингээд охиныг нь түргэний машинаар авч яваад баахан эмчилгээ хийчихсэн юм байх. “Төлбөр мөнгө нь яах бол ?” гэсэн: “Тэрийг дараа ярья, эхлээд охиныг чинь эмчлээдхий” гэсэн гэнэ.
Охиныг нь ч үнэхээр сайхан эмчилжээ. Дараа нь эмчилгээний төлбөр хорь гаран мянган $ гарсан байна.
Манай хүн ч “Ингээд өнгөрлөө” л гэж боджээ.
Тэгээд энд тэндээс мөнгө сураглаж, Монгол руугаа хүртэл “хуурай агсан” тавьж бөөн л юм болж. Тэгсэн нэг өдөр эмнэлгээс залгаад “Охин чинь эдгэрсэн одоо эмнэлгээс гараарай.” гэсэн байна. “Өнөө төлбөр мөнгөө яах вэ?” гэсэн чинь.
“Манай эмнэлэг дээр нэг сайхан сэтгэлтэй хүн ирээд хамгийн өндөр төлбөртэй 10 хүний төлбөрийг төлчихье” гээд төлчихөөд явчихсан гэж.
Манай хүн Монгол зангаараа “Хүүе тэр хүнтэй чинь уулзая, баярлаж талархсанаа илэрхийлье.” энэ тэр гэсэн чинь “Тэгэх боломжгүй ээ.
Ийм хүмүүс өөрийнхөө нэрийг хэлэх нь бүү хэл тусламж үзүүлсэн хүнийхээ нэр усыг ч мэдэх дургүй байдаг.” гэж.
Энэ явдлыг надад ярьсны дараа бид 2 тэр хүн ямар хүн байсан талаар баахан таамаг дэвшүүллээ. “Маш их нүгэл хийсэн Мафийн алуурчин байх” гэж ирээд л.🤪🤪🤪
Хожим хоолны газарт 5, 10 центийн хэрүүл хийж явдаг “Голоо цохьсон” манай сургуулийн нэг багш цалингаа аваад л хэрэглээний мөнгөө үлдээгээд буяны байгууллагуудад нэрээ нууцлаад шилжүүлчихдгийг мэдлээ. Тэр тухай нь асуухаар ярих дургүй. Би ч яахав Монгол хүнийхээ “чөтгөр” зангаараа панаалдсаар байгаад яриуллаа. “Аав, ээж нь нас бараад ,өнчин өрөөсөн өсөөд тэгсэн чинь 1хүн…” энэтэр гээд л эмгэнэлт адал явдалт кино шиг юм сонсох байх гэж бодсон чинь үгүй ээ.
Тэгсэн мань хүн: “Би хангалттай мөнгө олж байгаа, тэгээд зүгээр л бусдад туслахыг хүсдэг. Туслаж байгаа хүн маань надад өртэй юм шиг, тааралдахдаа мэхийж ёсолж яваасай гэж хүсдэггүй учраас тусласан хүнийхээ ч, өөрийнхөө нэрийг ч мэдэх мэдүүлэх дургүй.” гэж билээ.
Саяхан Монголдоо гудамжинд юм зарж явсан жаахан хүүтэй хууч хөөрлөө. Хүү сургуульд явах дургүй гэнэ.
Учрыг нь асуусан: манайх хороондоо эмзэг бүлгийн бүртгэлтэй байдаг. Янз бүрийн хүмүүс ирж тусалдаг, хоол унд, дэвтэр ном,цүнх хувцас ч авчирч өгдөг гэнэ.
Тэгээд нөгөө хүмүүс нь энэ хүүхдэд ингэж ч туслалаа. ийм ч юм авчирч өглөө гээд хамт зургаа авахуулаад фэйсдээ тавьчихдаг.
Тэгээд ангийнхан нь “тусламжийн цүнхээ үүрч явна уу”, “миний хоолны шавхрууг авах уу” энэ тэр гээд доромжлоод байдаг болохоор сургуульдаа явах дургүй… гэж ярьсан
юм даа. Xариу нэхэж эсвэл нэр хүнд алдар гавьяа горьдож биш зүгээр л чин сэтгэлээсээ хүнд туслая 😍

Хавар намар нь зунаа хавчижХасаг дүрвэд нь Халхаа хавчижЭрлийз хурлийзууд нь Монголоо хавчиж Эмс хүүхнүүд нь эрсээ хавчи...
01/02/2021

Хавар намар нь зунаа хавчиж
Хасаг дүрвэд нь Халхаа хавчиж
Эрлийз хурлийзууд нь Монголоо хавчиж
Эмс хүүхнүүд нь эрсээ хавчиж
Бадарчилж ирсэн цагаачдын үр сад
Баялагт минь эзэн сууж
Хэдэн үеэрээ гуйлгачин явсан балайнууд
Хэхэрч дээрээс зогисуулаад
Хэцүү ч цаг ирлээ дээ.
Ухаантнуудыг нь урвагчид хавчиж
Урагшгүй тэнэгүүд нь төр сандайлж
Улс орон минь мөхлийн АНГАЛ руу
Улам хурднаар унаж байна...даа
Халуун хошуут малаараа өргөл барьж
Ханзны хүүхдүүдийг ордонд залж
Хайран сайхан эх орныг минь
Хар шаахайн мөрөөр эрээчиж
Таарсан болгоноо ухаж
Дайралдсан болгоноо луйвардаж
Өмнөд нутгийн гүн рүү
Өр өвдмөөр зөөж байна...даа
Сайхан монгол эрс минь
Сархадын хорлолд нэрвэгдэж
Хацар гоо охидоор минь
Харийн тонуулчид наадаж
Улс үндэстнийхээ хувь заяагаар
УРВАГЧ НАМ тоглох шиг болж байна ...даа
Гучин жилийн тарьсан балагийг чинь
Гутамшигтайгаар үүрүүлэх цаг ирнэ
Ханаж цаддагүй шуналыг чинь
Хазаарлаж зогсоох мөч ирнэ..
Эх орноо тонон дээрэмдэгсэд минь тэр цагт
Эрлэгийн өмнө нэг уулзацгаагаарай !
Ц. Ганбаатар

Хүү ааваасаа ингэж асуужээ: Та нар урьд ньинтернетгүй,компьютергүй,зурагт байхгүй,агааржуулагчгүй,гар утас үгүйбаи...
31/01/2021

Хүү ааваасаа ингэж асуужээ: Та нар урьд нь
интернетгүй,
компьютергүй,
зурагт байхгүй,
агааржуулагчгүй,
гар утас үгүй
байхад яаж амьдарч байсан бэ?
Аав нь хариулав:
Залбирах юмгүй,
өрөвдөх сэтгэлгүй,
нэр төрийн тухай ойлголт байхгүй,
бусдыг хүндэтгэхгүй,
ичих нүүр байхгүй,
даруу занг мэдэхгүй,
ном уншихгүйгээр
танай үеийнхэн яаж амьдарч байна, тэгж л амьдарч ирсэн юм.
Бид, 1945-1980 оны хооронд төрсөн хүмүүс - адислагдсан хүмүүс шүү дээ.
Бидний амьдрал гэрч болно:
-Дугуй унахдаа бид хэзээ ч дуулга өмсдөггүй байв. Сургуулийн эхний өдрөөс л бид ганцаараа сургуульдаа явахаас айдаггүй байсан.
-Хичээл тарсны дараа бид нар жаргах хүртэл тоглодог байсан.
-Бид үд болтол хэзээ ч телевизор үздэггүй байв.
-Бид интернетийн найзуудтай биш, харин жинхэнэ найзуудтайгаа тоглодог байсан.
-Цангахдаа савласан ус биш, цоргоны ус уудаг байлаа.
-Дөрвөн найзтайгаа нэг аяганаас жүүс хувааж уудаг байсан ч бид нэг их өвдөлгүй өссөн юм. Манай эцэг эхчүүд биднийг дотоодод үйлдвэрлэсэн хямд эмээр юм уу, эсвэл уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар эмчилж байсан.
-Бид өдөр бүр талх, төмс иддэг байсан ч хэзээ ч таргалдаггүй байв.
-Бид өөрсдийнхөө тоглоомыг бүтээж, тоглодог байлаа.
-Бид үргэлж тоглоом, номоо найзуудтайгаа хуваалцдаг байсан.
-Манай эцэг эхчүүд баян байгаагүй. Тэд бидэнд хайраа өгч, материаллаг зүйлийг бус, оюун санааг үнэлэхийг сургаж, шударга, үнэнч, хүндэтгэлтэй, шаргуу хөдөлмөрлөдөг жинхэнэ хүний ​​ үнэт зүйлсийн талаархи ойлголтыг бидэнд суулгасан юм.
-Бидэнд гар утас, DVD, play station, XBox, видео тоглоом, компьютер, интернет сүлжээ гэж байсангүй ээ. Гэхдээ бид жинхэнэ найз нөхөдтэй байсан юм.
-Бид найзынхаа гэрт урилгагүй зочилж очдог, биднийг энгийн бөгөөд даруухан хоолоор дайлдаг байлаа.
-Бидний дурсамж хар, цагаан гэрэл зургуудад байсан боловч гэрэл гэгээтэй, өнгөлөг байсан юм. Бид гэр бүлийн цомгоо дуртайяа үзэж, өвөг дээдсийнхээ хөргийг хүндэтгэлтэй хадгалдаг байв.
-Бидний үед номыг хог руу хаядаггүй байв, ном авахын тулд урт дараалалд зогсоод дараа нь шунахайран уншдаг байсан юм.
-Бид хувийн амьдралаа бусдын өмнө гаргаж тавиж байсангүй. Та бүхний адил Инстаграм дээр амьдралаа гайхуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийнхээ нууцыг дэлгэж, бусдын амьдралыг ийм онгодтойгоор хэлэлцэж байгаагүй юм.
Бид бол өвөрмөц бөгөөд бусдыг ойлгодог үеийнхэн, бид эцэг эхийнхээ үгийг сонсдог сүүлчийн үеийнхэн билээ.
Үүнээс гадна бид хүүхдүүдээ сонсдог анхны бөгөөд эцсийн үеийнхэн.
Мөн бид та нараас илүү ухаалаг бөгөөд та нарт туслахыг хичээж л байна.
Бид бол устаж алга болж байгаа үүлдэр!
Биднээр бахд!
Биднээс суралц!
Биднийг үнэл!
Биднийг үхэж алга болохоос өмнө!!!
“Бери и делай” фэйсвүүк группээс ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠩᠬᠡᠯ ᠪᠠᠳᠠᠨᠠᠢ орчуулав.

Ажлаас бид хоёрыг ирсэн чинь хүү маань "Ээж ээ, аав аа, энэ эмээг гэр лүү нь явуулчихаж болохгүй юм уу" гэж гуйлаа.  -Яа...
29/11/2020

Ажлаас бид хоёрыг ирсэн чинь хүү маань "Ээж ээ, аав аа, энэ эмээг гэр лүү нь явуулчихаж болохгүй юм уу" гэж гуйлаа.
-Яасан бэ? хүү минь гэхэд,
-Өглөөгүүр унтах гэхлээр, өрөөнд орж ирчхээд л, "Унтах идэх нь уруудахын шинж, санаж сэрэх нь өөдлөхийн тэмдэг, бос бос, миний шар хүү" гэж, нялуурсаар байгаад, намайг босгочихсон. Дараа нь, өглөөний цайгаа уух гээд гал тогоонд орсон чинь, "Оо, миний шар хөвүүн, чи хө, орой унтахдаа, аяга тавгаа угаахаа мартжээ дээ. Өөрөөр чинь угаалгах гээд, эмээ нь угаасангүй. Ажил хийвэл, ам хөдөлнө гэдэг үгтэйг мэднэ биз дээ, алив, миний шар хүү аяга тавгаа угаачхаад, амаа хөдөлгө дөө" гээд л, алиалж аргалж байгаад, аяга таваг угаалгачихсан. Цайгаа уучхаад, амраад сууж байтал, өрөөнд орж ирээд л, "Сууж л байна уу, миний эрх шар, суух тусам залхуу болно, идэх тусам ховдог болно. Гэрээ цэмцийтэл цэвэрлэчихвэл, аштай юу" гэж шалсаар байгаад, шахсаар байгаад, гэр цэвэрлүүлсэн. Түүний дараа, зурагт асаагаад, хүүхэлдэйн кино үзээд сууж байтал, "Өө, өнөө ТЕЛЕ хичээлийн чинь цаг болчихлоо, сурсан нь далай, сураагүй нь балай болдийм, түргэл, түргэл" гэж шамдуулсаар байгаад, нэг кино дутуу үзүүлсэн. ТЕЛЕ хичээлээ үзээд сууж байтал, "тэмдэглэхгүй бол, тэр өдөртөө мартана, бичихгүй бол, билиг оюунаас чинь гээгдэнэ" гэсээр байж, бичүүлсэн. Бичиж байх хооронд "мэдье гэвэл мэрий, чадъя гэвэл чармай, миний
шар хүү" гээд л, үнсэж үнэрлээд л, саад болоод байсан. Хичээлээ хийчхээд, "эмээ ээ, гараад жаахан тоглох уу" гэсэн чинь, "Ай, болохгүй ээ, Айж явбал аминд өлзийтэй, аймшгийн өвчин дэлгэрээд, аюул болж байна аа, цаана чинь" гээд, аргалж хоргоогоод, бас л, гаргасангүй. Үд болох үед, "Хоёулаа их сайхан хоол хийцгээе, "өөрөө хийсэн хоол өнгөтэй байдийм" чи гурил зуур, чадна аа, чадна, миний эрх шар" гэж хөөргөсөөр байгаад, анх удаа гурил зуурууллаа. Жаахан шалдран зуурчихсан чинь, "ажилд дадлага хэрэгтэй, ачаанд татлага чухал" ахин ахин зууруулж, сайн сургамаар юм байна гэж байна лээ. "Эмээ ээ, би гурил зуураад сурчихлаа, тийм ээ" гэсэн чинь, "Онгироо хүн олонд хүндгүй, оготор хормой жаварт нэмэргүй, онгирох цаг чинь одоо, арай л биш" гээд, урам өгсөнгүй. "Эмээ ээ, та хорон үг хэлээд, хор малтаад байна аа" гэсэн чинь, "Уран үгэнд урагдаж, хорон үгэнд хорсовч, шударга, ширүүн үг явдал мөрт тустай, хорон хатуу үг хожим хойно нэмэртэй" гээд л, огт тоож өгсөнгүй. Эмээг ер нь, гэрт нь буцаачихвал болохгүй юу? гэж хүү минь гуйв.
-Эмээ нь, эрх шар ачийгаа, ээж ааваас нь илүү сургаж хүмүүжүүлж байгаа юм байна. Ээ дээ, явуулж яасан ч болохгүй байх аа. Эвий хүү минь, эрдэм ухааны багш - эмээгээсээ их зүйл сурахыг, энэ цагаас хойш улам их хичээгээрэй гэж, эрх шардаа би учирлав.

#

Өглөөний нар эм болжӨглөөний мэнд тань дом бологУусан цай тань рашаан болжУрамын үгс тань ерөөл бологШинэхэн өглөөний мэ...
27/11/2020

Өглөөний нар эм болж
Өглөөний мэнд тань дом болог
Уусан цай тань рашаан болж
Урамын үгс тань ерөөл болог

Шинэхэн өглөөний мэнд 🙂

🇲🇳🇲🇳🇲🇳Өнөөдөр Төмөр Хулгана жилийн Өвлийн тэргүүн Улаагчин гахай сарын Шинийн Нэгэн. Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 8...
16/11/2020

🇲🇳🇲🇳🇲🇳Өнөөдөр Төмөр Хулгана жилийн Өвлийн тэргүүн Улаагчин гахай сарын Шинийн Нэгэн. Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР" Онцгой дэглэмтэй энэ өдрүүдэд УОК-ын шийдвэрээ дагаж хайртай бүхнийгээ хамгаалья. Бүгдэд эрүүл энхийг хүсье🙏

20/10/2019

"ЦЭРЭГТ ЯВЦГАА! ЗАЛУУСАА"
Алив нэг шалтгийг тоочоод
Аавын гэртээ үлдэхийг хичээж
Арван наймны босгыг алхсан ч
Армиас зугтах чинь хаанахын ёс вэ?
Үеийн бүсгүйд сэтгэл алдрахдаа
Өөрийгөө та нар голоогүй хэрнээ
Үүрд жаргах эх орноо хамгаалахаа
Өнөөдөр яагаад хойш тавина вэ?
Аяга хоолонд нь цадахгүй гэх биш
Автомат бууг нь даахгүй гэх биш
Аавын хөвгүүдтэй эвсэхгүй гэх биш
Ардын цэрэгтээ явахгүй яагаа вэ?
Хал үзэлгүй хаачихдаг алба байхгүй
Хат суухгүй өсчихдөг эр байхгүй
Тушаал биелүүлж цэрэг болдог
Туждаа зүтгэж нөхөд болдог
Үг даадаг болчихвол өөрт чинь хэрэгтэй
Үйл бүтээгээд сурчихвал амьдралд тустай
Эрдэм сураад авбал ирээдүйд хэрэгтэй
Эр хүн болоод харьвал чамд тустай
Өл даадаггүй эрийн тоог бүү нэм
Өр нэхдэг муу зангаа гээж ав
Ачаа татдаггүй хүний тоог бүү нэм
Айлыг үүрэх аавын занг сурч ир
Айж эмээлгүй цэрэгт явцгаа, дүү нараа
Аавын охид ч хааж л байдаг алба шүү
Ам дамжсан элдэв үгийг бүү тоо
Ардын цэрэгт амьдрал заадаг юм шүү.

01/09/2019

Address

Verify
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tuguldur KhovorErdene posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tuguldur KhovorErdene:

Share