Голтоглогч.мн

Голтоглогч.мн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Голтоглогч.мн, Media Agency, Ulaanbaatar.

Дэлхийн улс орнуудад олны танил одуудын талаарх бодит мэдээллүүд, сонин содон папарацци зургууд гарч байдаг. Гагцхүү үнэн бодит сонирхолтой мэдээ мэдээлэл рийл, цаг үеийн мэдээллүүдийг танд хүргэн ажиллахаар бид ажиллаж байна.

Ш.Энхийн-Од Үндэсний шигшээ багтаа нэгдлээNBA-ийн жагсаалтын үйл явц болон АНУ дахь бэлтгэл, сорилтуудаа өндөрлүүлсэн Ш....
23/07/2026

Ш.Энхийн-Од Үндэсний шигшээ багтаа нэгдлээ

NBA-ийн жагсаалтын үйл явц болон АНУ дахь бэлтгэл, сорилтуудаа өндөрлүүлсэн Ш.Энхийн-Од эх орондоо ирж, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдээд байна.

Тэрээр энэ зун NBA-ийн багийн бэлтгэлд оролцож, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн билээ.

Ш.Энхийн-Од "Orlando Magic" багийн зуны лигт Монгол Улсаас NBA-д тоглосон анхны тамирчин болсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмо...
21/07/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа ...

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе 10 гоол оруулснаар ДАШТ-ий мэргэн бууч болж, алтан шаахай шагналыг хүртлээ.
20/07/2026

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе 10 гоол оруулснаар ДАШТ-ий мэргэн бууч болж, алтан шаахай шагналыг хүртлээ.

МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр: Энэ жаалын гэнэн сэтгэлийг ойлгож байна. Харин томчууд нь...Цолонд ингэж хүрээд яах юм. ...
20/07/2026

МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр:

Энэ жаалын гэнэн сэтгэлийг ойлгож байна. Харин томчууд нь...Цолонд ингэж хүрээд яах юм. Эрийн 3 наадам, эсвэл спорт талаасаа ингэхийн утга учир бий юу.

Гол нь энэ жаал хайран санагдана. "Аав маань найрааны начин болсон" гэж насаараа гайхуулах уу. Эсвэл бөх гэдгээр нь бахархах ёстой юм уу . Бидний өгч буй суурь ойлголт, үнэт зүйл нэг л биш шиг...

20/07/2026

Ерөнхий сайд Н.Учрал аймаг, нийслэлийн удирдлагуудад өрөөндөө бус иргэдийнхээ дунд, анхан шатанд ажиллаж, зам, камержуулалт, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, өвөлжилт, гамшгийн бэлтгэл зэрэг тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Төрийн бүх шатанд хүнд суртал, зөвшөөрлийн чөдөр тушааг халж, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид ойртуулах, хүнээ дагасан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл өглөө.

Ажлын хэрэгжилтийг долоо хоног бүр Шадар сайд Н.Номтойбаярт тайлагнан, Засгийн газрын хуралдаанаар тогтмол хэлэлцэж, шийдвэрлэнэ.

20/07/2026

Дэлхийн аваргын онцлох агшин...
Испани, Аргeнтин багуудын "ГОЛТОГЛОГЧИД"

ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧООР О.ХУЛАН ТОДОРЛОО...FIBA 3x3 Jinan Women's Series тэмцээний "Үнэ Цэнтэй" тоглогчоор Улаанбаатар Ама...
20/07/2026

ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧООР О.ХУЛАН ТОДОРЛОО...

FIBA 3x3 Jinan Women's Series тэмцээний "Үнэ Цэнтэй" тоглогчоор Улаанбаатар Амазонс багийн тоглогч О.Хулан тодорлоо...

ДЭЛХИЙН ӨГӨГДЛИЙН САЛБАРЫН НӨЛӨӨ БҮХИЙ ТОП 100 МАНЛАЙЛАГЧИЙН НЭГЭЭР МОНГОЛ ХҮН ШАЛГАРЧЭЭ...HotTopics Global CDO 100 жагс...
20/07/2026

ДЭЛХИЙН ӨГӨГДЛИЙН САЛБАРЫН НӨЛӨӨ БҮХИЙ ТОП 100 МАНЛАЙЛАГЧИЙН НЭГЭЭР МОНГОЛ ХҮН ШАЛГАРЧЭЭ...

HotTopics Global CDO 100 жагсаалтад Ч.Алтан Өлзий Монголоос анх удаа нэрлэгдсэн юм.

Монгол инженерүүдийн мэдлэг, ур чадвар, манлайлал дэлхийд тэргүүлэх хэмжээнд ирснийг тэрээр нотлож байгаа юм...

Энэхүү жагсаалтад хэдэн зуун тэрбум долларын үнэлгээтэй топ компаниуд болох JPMorgan Chase, Mastercard, Visa зэрэг бизнесийн томоохон акулуудын CDO буюу өгөгдөл хариуцсан захирлууд багтжээ.

Ч.Алтан Өлзий хувьд хиймэл оюун, машин сургалтын коммунити болох MLUB-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Монголбанк, санхүүгийн салбар, бодлого боловсруулах чиглэлд мөн өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.

Өгөгдөл гэдэг орчин цагт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гол тулгуур багануудын нэг болоод байгаа билээ...

"THE ODDYSEY" КИНО ДЭЛХИЙН 73 ОРОНД ГАРСАН ДАРУЙДАА 264 САЯ ДОЛЛАРЫГ ОЛЖ, АШИГ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЖ БАЙНАДомогт баатар Од...
20/07/2026

"THE ODDYSEY" КИНО ДЭЛХИЙН 73 ОРОНД ГАРСАН ДАРУЙДАА 264 САЯ ДОЛЛАРЫГ ОЛЖ, АШИГ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Домогт баатар Оддисей 10 жил үргэлжилсэн Тройн дайнд ялалт байгуулсныхаа дараа гэртээ харих аялалд гарна.

Тэрээр олон саад, бэрхшээлүүдтэй тулгарч, төөрч, будилж явсаар дахин 10 жилийг замд өнгөрөөнө.

3000 жилийн туршид амаас ам дамжин яригдсаар ирсэн уг туульсыг нэрт найруулагч Кристофер Нолан кино дэлгэцнээ дахин амилуулсан нь “The Oddysey” кино билээ.

Кино нээлтээ хийсэн даруйдаа 264 сая долларын ашиг, орлогыг олжээ...

Дэлхийн 73 улсын 12,700 кино театрт гарч байна...

Address

Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Голтоглогч.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Голтоглогч.мн:

Shortcuts

Share

Category