Dayangar Khatgamal\Даянгар хатгамал ХХК

Dayangar Khatgamal\Даянгар хатгамал ХХК � Туг, төрийн далбаа
� Оёдол, хатгамал
� Ажилчдын хув?

АПУ компанийн маркетерууддаа амжилт хүсье 💪💪💪 маш гоё шинэлэг бүтээлийг хамтран урлалаа 🤩  #даянгар   #хатгамал  #оёдол ...
23/08/2022

АПУ компанийн маркетерууддаа амжилт хүсье 💪💪💪 маш гоё шинэлэг бүтээлийг хамтран урлалаа 🤩 #даянгар #хатгамал #оёдол #лого #тугдалбаа #чимэглэл #ширмэл

10 жилийн турш хамт байгаа эрхэм харилцагчдаа баярын мэнд хүргэе 🤗  #ТЭНҮҮНОГОО
01/03/2021

10 жилийн турш хамт байгаа эрхэм харилцагчдаа баярын мэнд хүргэе 🤗 #ТЭНҮҮНОГОО

31/05/2019

Ажил үргэлжилсээр...NUDEN брэнд

Даянгар ХХК нь Үндэсний дээл, хувцасны хээ угалз гоёл чимэглэл, оёдол хатгамал болон зурган хэвлэл зэргийг  мэргэжлийн ө...
23/01/2017

Даянгар ХХК нь Үндэсний дээл, хувцасны хээ угалз гоёл чимэглэл, оёдол хатгамал болон зурган хэвлэл зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Хамтран ажилласан : Goyo cashmere

Холбогдох утас: 99183035 , 80323035
Мэйл хаяг: [email protected]

ГОЁО брэндийн 2016 оны САР ШИНИЙН ШИНЭ ЗАГВАРУУД худалдаанд гарлаа.

Энэхүү сар шинийн загварууд нь сайн сайхныг бэлэгдэн үндэсний хээгээр чимэглэсэн ба энгийн харагдах атлаа эрхэм нарийн ур хийцтэй. Нарийн ур хийц, нандин бэлэгдэл шингээсэн хээ угалзтай энэхүү загваруудаас та сар шинийн гоёлоо сонгоорой.

Худалдаалах нэрийн дэлгүүрүүд:
• Үйлдвэрийн нэрийн дэлгүүр
• Төв номын сангийн дэргэдэх Чандмань төв
• Улсын Их Дэлгүүр
• Улаанбаатар Их Дэлгүүр
• Сэнтрал тауэр
• Cashmere house

Photo by: Multiverse studio

Зураг авалтанд хамтран ажилласан Zaisan Square-т байрлах үнэт эдлэлийн (www.facebook.com/BaigalJewelry) болон Үндэсний дээл хувцас үйлдвэрлэгч (www.silkcapital.mn) брэндийн хамт олондоо баярлалаа.

Өнө мөнхөд Өв соёлоороо гоёцгооё. ГОЁО

~Хэрэглээний урлал гэж юу вэ? Хэрэглээний урлал гэдэг нь товчхондоо гараар бүтээгдсэн хэрэглэж болохуйц эд зүйлийг хийх ...
01/02/2016

~Хэрэглээний урлал гэж юу вэ?
Хэрэглээний урлал гэдэг нь товчхондоо гараар бүтээгдсэн хэрэглэж болохуйц эд зүйлийг хийх үйл явц юм.Хүн байж болох бүх л зүйлсээр хэрэгтэй гэсэн бүх зүйлсээ янз бүрийн арга барилаар хийж бүтээж байна. Гарт дайралдах энгийн нэг хэрэггүй юмийг та жаахан өөрчилж засаад л танигдахын аргагүй өөртөө хэрэгтэй нэг зүйлийг бүтээж чадах тэр чадварт л урлал урлахуйн ухааны гайхамшиг оршдог билээ.

Хэрэглээний урлал нь хийгдэж байгаа зүйлийнхээ эд материалаас шалтгаалаад дотроо олон төрөлд хуваагдан задарч хөгжсөөр байгаа бөгөөд цаашдаа ч улам шинэчлэгдэн олширсоор байх нь тодорхой. Одоогоор төмөр метал, хуванцар, шилэн, арьсан, даавуун, утсан, цаасан, туузан, товчин, ноосон, сувсан, байгалийн бэлэн бүтээгдэхүүн болох чулуун, модон, сүрлэн болон далайн олдворын гээд тоочоод байвал барашгүй олон төрлөөр хөгжиж байна. Бас хаягдал болон хоёрдогч түүхий эдийг ч суурь материалаа болгон олон зүйлийг урлаж байгаа нь сонирхолтой. Мөн тухайн улс үндэстнийхээ онцлогоос хамаараад уламжлалт гар урлалын төрлүүд орчин үетэйгээ зэрэгцэн хөгжиж байгаа юм.

Монгол хээнүүдийн билиг тэмдэг, утга агуулгын тухай танилцуулья.Алхан хээг- монголчууд эрт үеэс хэрэглэсэн бөгөөд утга а...
01/02/2016

Монгол хээнүүдийн билиг тэмдэг, утга агуулгын тухай танилцуулья.

Алхан хээг- монголчууд эрт үеэс хэрэглэсэн бөгөөд утга агуулгаараа мөнхийн хөдөлгөөнийг хадгалдаг учир хүний амьдрал ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөнд байхыг билигддэг. Хэлбэрийн хувьд голдуу дөрвөлжин хэлбэртэй, хагас, бүтэн, битүү, задгай янз бүрийн хэлбэрээр чимэг болох бөгөөд алхан хээг дугуй хэлбэрт оруулах буюу булангийн хээнд өнцөг тааруулан гаргах чимэглэлд хэрэглэж болно.

Өлзий хээг- монголчууд хэзээний урт насалж удаан жаргахыг мөрөөддөг түүний билиг тэмдэг өлзий хээ гарчээ. Өлзий хээ дан, давхар, булангийн зэрэг янз бүрийн хэлбэртэй байх ба аливаа чимэглэлд нарийн наамлаар буюу утсаар зангидаж тавих эсвэл хатгамал байдлаар хэрэглэнэ.

Түмэн наст хээ- нь эхлэл төгсгөлгүй үргэлжилдэг, хэлбэрийн хувьд хамгийн гоёмсог, монгол үндэсний хас хээнээс салбарлан гардаг. Хас хээ бол монголын эртний хээ байсан бөгөөд барилга байшинд бат оршихын билигдэл болгон хэрэглэж байжээ. Түмэн наст хээ утгын хувьд амьдрал мөнх үргэлжлэхийг билигдэн хэрэглэдэг.

Галын дөлөн хээ- догшин сүрлэг, бадрангуй өөдлөн дэвшихийн билиг тэмдэг бөгөөд аливаа амьдрал, үйл галын дөл шиг өөдлөн дэвшиж халуун илчээр тэтгэж байхын тэмдэг учир орчин үеийн соёмбонд ч хадгалагдан байдаг. Галын дөл хээг хүндэтгэл, билигдлийн утга агуулга бүхий уран хатгамалын орой дээд талд оедог. Ердийн чимэглэлд хэрэглэдэггүй хүндэтгэлийн хээ юм.

Эвэр угалз хээний гарал үүслийн хувьд ууган хээ, утга агуулгаараа урт наслах энх амгалангийн билиг тэмдэг, мал сүрэг нь олшрон өсөж малчин ард амьдрал баяр цэнгэлтэй амьдрахыг ерөөсөн утгатай бөгөөд манай урлагийн бүхий чимэглэлд хамгийн өргөн хэрэглэгддэг ба дугуй, дөрвөлжин, гурвалжин ямар ч хэлбэрээр чимэглэл хийж болох ба дан давхар, задгай, битүү байдлаар оёж, зээгт наамал хийж болно.

Үүлэн хээ нь- анх огторгуйн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан хээ бөгөөд утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг билигдэн зол жаргалын хээ гэж билигшээдэг заншилтай. Үүлэн хээг байгалийн гоо үзэсгэлэнг тусгасан сэдэв бүхий хатгамал, наамалд голлож хэрэглэх бөгөөд хувцасны тоноглолд хэрэглэх нь ховор юм.

Саран хээ - Энэ хээ нь улс гүрнийг бат орших, тусгаар тогтнолыг билигшээсэн хээ бөгөөд тусгай сэдэв бүхий уран хатгамалд хэрэглэнэ. Хаан бугуйвч, хатан сүйх билиг дэмбэрэл бат оршихыг билигдсэн хээ бөгөөд энэ утгаараа уран үйлэнд хэрэглэгдэх аливаа хамтгамал наамалд энэ чигээрээ чимэглэл буюу тодорхой сэдэв зурагт хэрэглэгдэнэ.

Цэцгэн хээ -угалзыг уран барилга, зураг, барималд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд цэвэр, ариун ёсыг илтгэдэг хэмээн мөн бурхан дүрслэхэд их хэрэглэж байжээ.

Манай компаний пэйж хуудас нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулах мөн оёдол хатгамал, наамал зэрэг бусад чимэглэ...
01/02/2016

Манай компаний пэйж хуудас нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулах мөн оёдол хатгамал, наамал зэрэг бусад чимэглэх урлалыг бусдад түгээн дэлгэрүүлэн ажилладаг юм.

Даянгар ХХК нь Үндэсний дээл, хувцасны гоёл чимэглэл, оёдол хатгамал болон зурган хэвлэл зэргийг хийж гүйцэтгэн 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу!

Холбогдох утас: 99183035 , 80323035
Мэйл хаяг: [email protected]

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+97699183035

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dayangar Khatgamal\Даянгар хатгамал ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dayangar Khatgamal\Даянгар хатгамал ХХК:

Share