Nexus Marketing Agency

Nexus Marketing Agency Maximum Training

Сайн байцгаана уу? Миний Хан-Уул дүүргийн 11, 17, 18, 22-р хороонд амьдардаг найзуудаа, бидний хайртай мундаг багш, ажлы...
09/10/2024

Сайн байцгаана уу? Миний Хан-Уул дүүргийн 11, 17, 18, 22-р хороонд амьдардаг найзуудаа, бидний хайртай мундаг багш, ажлын сайн хамтрагч Danaasuren Vandangombo маань манай хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ХҮН намаас нэр дэвшиж байгаа юм байна. Та бүхнийг сонгуулиа энэ 5 дахь өдөр буюу 10 дугаар сарын 11-ийн 7-с 19 цагийн хооронд идэвхитэй өгч багшийг маань ХҮН нам ВАНДАНГОМБЫН ДАНААСҮРЭН-г дэмжихийг уриалж байна. Багш маань зарчимч,тууштай хичээнгүй, бүх зүйлийг судалгаан дээр үндэслэж ярьж хэлдэг гээд хамаг сайн сайхан чанарыг бүрэлдүүлсэн хүн шүү. Бид ийм боловсролтой чадварлаг хүмүүст өөрсдийгөө төлөөлүүлэх эрхийг өгөх учиртай юм.

02/03/2022

ЗУСЛАНГИЙН ГАЗАР ХУДАЛДАН АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ ?? 😊😊😊
1. Зуслан бол хойд чиглэлд зүгээр.
Манай орны хувьд жилийн турш салхи ихэвчлэн баруун хойноос салхилдаг учир хотын утаа хойшоо явах нь арай бага учир хойд чиглэл хамгийн зөв.
2. Бэлэн тог оччихсон газар авах хэрэгтэй. Тог татахад маш их мөнгө ордог шүү. Энэ бүүр хамгийн чухал шүү Ар гүнтэд газар авах хажууд тог бгаа гэсэн үгнээс илүүү хувь хүний татсан шон трансматор байна уу шалгааад тэр хүнтэй уулзаад үнэ мөнгө тохирох чухал шүү , тог хажууд рйроос татах боломжтой гэсэн ч тэр нь 10000 шон бол та 25с 30 сая буулгаж авах болдог шүү. Энэ шонгоос татна гэсэн мөртлөө хүний татсан шугам бдаг өгдөггүй юм бналэ үнэгүй ккк
3. Мэдээж цэвэр цэнгэг агаартай, хотын утаа униар болон машины утаа замын тоос шорооноос хол байж л зуслан гэсэн утгаа хадгална. Үйлчилгээ л хийхгүй бол зам дагуу газар л гээд бдаг юм. Зуслан боо замаас зайдуу бхад сайхан бдаг миний бодол.
4. Зусландаа очихын тулд их цаг алдахгүйн тулд хотоос хэт хол байх хэрэггүй. Цэвэр агаар бол зайтай бдаг болждээ
5. Орц гарцны хувьд хөршүүдтэйгээ маргаан, элдэв асуудалгүй байх.
6. Ой мод чухал учир ойгоосоо хол биш бас яг модон дунд байх хэрэггүй. Яг модон дунд бол зундаа их сэрүүн, эрвээхий шавьж хорхой их цуглардаг учир модон дотроо хэрэггүй. Хэдэн жилийн өмнө их түймэр гарахад Москва орчмын олон мянган зуслангийн байшин ой модтойгоо хамт шатаж байсныг санах хэрэгтэй!
7. Хүмүүс тэгш газар гээд нам доор газар их сонгодог. Эсрэгээрээ нам доор газар хэрэггүй. Намгархаг голдуу байдаг.
Ялимгүй хэвгийдүү ч гэсэн уулын энгэр дээр байрлалтай газар зүгээр. Намаг цэвдэг байхгүй, хавар шар усны үерт автахгүй, зун ус тогтохгүй үер усны аюулд өртөхгүй сайн талтай.
Мөн өвөлдөө чаргаар хүүхдүүдээ гулгуулж болох сайн талтай байдаг. Мөн урд айл чинь танай харагдах орчинг халхлахгүй сайн талтай. Газрын хэвгий бол одоо асуудал биш болсон. Харин ч янз бүрийн байдлаар гадна тохижилт хийхэд хэвгий газрыг ашигтай байдлаар ашиглаж тохижуулдаг болсон.
8. Болж өгвөл тухайн зуслангийн бүсийнхээ дээд талд байвал илүү сайн. Дээд айлын чинь бохирын байгууламжнаас бохир ус хөрсөөр дамжин танайх руу ирэх магадлалтай.
9. Мэдээж бичиг баримт нь хуулийн дагуу гарсан, албан ёсны хаягаа авсан байх хэрэгтэй.
10. Хөрс нь яг байгалиараа бохирдоогүй цэвэр байх. Мод,бут,цэцэг,жимс,ногоо тарьж болох эрүүл хөрстэй байх.
11. Утасны сүлжээ сайн барьдаг ч гэсэн 3G барьдаггүй бол та интернэтгүй л гэсэн үг.
12. Хотоос хол биш мөртлөө төлөвлөлт сайтай, шавааралдаж бужигнаагүй цэгцтэй төлөвлөлттэй газар байх.
13.Нарны тусгал маш чухал шүү. Аль ч улиралд нар сайн тусдаг, наранд ээвэр салхинд нөмөр байх.
14. Авах газар чинь кадастрын зургийнхаа дагуу хайс юм уу хашаатай байвал дараа нь элдэв хэл ам,маргаан гарахгүй амар байдаг. За энэ хашаа боо нээх шаардлага алгааа 4 цэн тогтролгоод л дараа нь өөрөө дуртай хашаагаа хийлгэнэ мөнгө байвал тэр асуудалгүй хүмүүс цахилгаанаас илүү хашаа гэдгийн мөнгө бхад хөшаа бол бэлэн цахилгаан л чухал шүү
15. Тав тухтай, зай талбайдаа баригдахгүй өөрийнхөө хүссэнээрээ гадна тохижилтоо хийж спорт талбай, тоглоомын талбай, цэцгийн мандал, хүлэмж, сүүдрэвч ландшафт, явган хүний зам, машины зогсоол зэргээ тэнүүн сайхан төлөвлөж тохь тухтай амьдрахын тулд зуслангийн газар чинь том тусмаа л зүгээр.
Угаасаа хотод ойр зуслангийн гоё газар олдохгүй байгаа учир ирээдүйд газар улам л үнэд орно.
16. Туршлага мэдлэгтэй, амьдрал үзсэн настай хүнээр авах гэж байгаа газраа нэг харуулаад шинжүүлчихэд гэмгүй. Хөгшид маань их зүйл хэлж чадна шүү. Жишээ нь тарвага бол муу газар хэзээ ч үүрээ ухаж амьдардаггүй учир тарвага байдаг газар эсвэл тарваганы тоштой газрыг ямар ч эргэлзээгүйгээр сонго гэх мэт цаг хугацаагаар батлагдсан нүүдэлчин ахуйд өссөн хүмүүсийн үг их чухал шүү.

02/03/2022

🇲🇳Та газар худалдан авах гэж байвал заавал энийг уншаарай🗻

🏡 ГАЗРЫГ ХУДАЛДАН АВАХ БОЛОН ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН АВАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?



Газар нь хүний амьдралын анхдагч орчин болохын хувьд түүн дээр оршин амьдарч, үр шимийг нь хүртэж байхын тулд газрын харилцааг эрх зүйгээр зохицуулах зайлшгүй шаардлага бий болдог.
Газрын эрх зүйд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Үүнээс газар өмчлөх асуудал нь газрын талаарх хамгийн өргөн эрх мэдлийг илэрхийлсэн ойлголт болно. Өөрөөр хэлбэл, энэ нь газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн гурван хэсгээс бүрддэг өргөн ойлголт юм.

📜Газар өмчлөх, эзэмших, ашиглах гэж юуг ойлгох вэ?

✅Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм.
✅Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.
✅Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна.

📜 ГАЗРЫГ ХУДАЛДАН АВАХ БОЛОН ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН АВАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Юуны өмнө тухайн худалдаж авах /эрх шилжүүлэн авах/ гэж буй газар нь газрын эрх зүйн маргаантай эсэх талаар судлах шаардлагатай бөгөөд түүхчилсэн лавлагааг авах нь эрсдлээс хамгаалах эхний алхмын нэг юм. Тухайн газар нь үйлдвэр үйлчилгээ, барилга байгууламж, аж ахуйн зориулалттай бол газрын доогуур магистрал шугам сүлжээ орсон эсэх /төвийн шугам дайрсан бол өндөр барилга барьж болохгүй г.м/, дээгүүр нь өндөр хүчдэлийн шугам гарсан эсэх, дуудлага худалдааны анхны үнэ төлөгдсөн эсэхийг мөн тодруулах шаардлагатай байдаг.
Egazar.gov.mn сайтаар орж тухайн газар нь кадастрын нэгдсэн санд хуулийн хүчин төгөлдөр бичиг баримт, эрхийн дагуу байршсан уу гэдгийг харж тодруулж болно.
Худалдах, худалдан авах /эрх шилжүүлэн авах/ гэрээгээ газар эзэмшигчийн харъяа дүүргийн нотариат дээр очиж хийнэ. Үүний дараа тухайн газрын эрх шилжүүлэгчийн харъяа дүүргийн газрын албаны газар зохион байгуулагчаас бүсчлэлээ мэдэж авсны дараа мөн харъяа дүүргийн татварын улсын байцаагчаас хэдэн төгрөгний татвар төлөхөө мэдсэний үндсэн дээр татвараа төлнө. Газрын албан дээр бүрдүүлэх материалын жагсаалт байгаа, түүний дагуу материалаа бүрдүүлж өгөөд л болох нь тэр.
💵ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ ГАЗРЫГ ХУДАЛДАХАД НОГДУУЛАХ ТАТВАР ХЭД ВЭ?

Газар өмчлөх гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалттай, газрыг борлуулсан тохиолдолд 2.0 хувиар албан татвар ногдуулна.

Жишээ-1: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Долоон буудалд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 0.07 га өмчлөлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 7.0 сая төгрөгөөр борлуулсан гэж үзвэл уг хөрөнгийн борлуулалтын гэрээний үнийн дүнгээс 2 хувиар тооцож 140.0 мянган төгрөгийн татвар ногдуулна.
Тооцоолол: ХХОАТ ногдуулах хэмжээ 7,000,000 төг * 2%=140,000 төгрөг
Тайлбар: Хөрөнгө – Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байна.
2% –ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хувь хэмжээ

💵ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХТЭЙ ГАЗРЫН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХЭД НОГДУУЛАХ ТАТВАР ХЭД ВЭ?

Засгийн газрын тогтоолоор газрын төлбөрийн суурь үнэлгээг; Барилга хот байгуулалтын Cайдын тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн үнийг тодорхойлох итгэлцүүрийг бүсчлэн тогтоосон. Мөн зориулалтаас хамаарсан дэд бүсчлэлд хуваан итгэлцүүрүүд гаргасан. Хувь хүн 10 хувь, аж ахуйн нэгж бол 30 хувиар тооцон татвар ногдуулахаар байна.

💵Газар ЭЗЭМШИХ эрх ШИЛЖҮҮЛЭХЭД татвар ногдуулах жишээ:

Жишээ-1: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын зусланд эзэмших эрхийн гэрчилгээтэй 1м2 зуслангийн зориулалттай газрын үнэлгээ 6600 төгрөг бөгөөд 0.05 га газар эзэмших эрхийг шилжүүлэхэд ХХОАТ-ын хуулиар тухайн газрын үнэлгээ 3,300,000 төгрөг болох бөгөөд уг үнэлгээнээс 10 хувиар тооцож 330,000 төгрөгийн эрх борлуулсны албан татвар ногдуулна.
Тайлбар:
440.0 сая төгрөг –,Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн 1 га газрын суурь үнэлгээ
0.15 итгэлцүүр –,БХБСайдын 2015 оны 234 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг тодорхойлох Нийслэлийн 3-р бүсийн 3-р дэд бүсийн итгэлцүүрийн хэмжээ
0.05га (500м2) –,Зуслангийн зориулалттай газрын хэмжээ
10% –ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.6-т заасан газар эзэмших эрх борлуулсны орлогод татвар ногдуулах хувь хэмжээ
Тооцоолол:
Газрын үнэлгээ 440.0 сая/га * 0.15 * 0.05 га=3,300,000 төгрөг
ХХОАТ ногдуулах хэмжээ 3,300,000 төг * 10%= 330,000 төгрөг

💵Газар АШИГЛАХ эрх ШИЛЖҮҮЛЭХЭД татвар ногдуулах жишээ:

Жишээ-1: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлалтай газар тариалангийн зориулалттай 100 га газар ашиглах эрхийг шилжүүлэхэд ХХОАТ-ын хуулиар тухайн газрын үнэлгээ 7,718,000 төгрөг болох бөгөөд уг үнэлгээнээс 10 хувиар тооцож 771,800 төгрөгийн эрх борлуулсны албан татвар ногдуулна.
Тайлбар:
3,859.0 сая төгрөг –Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор баталсан хангайн уулархаг бүсийн тариалангийн зориулалттай 1 га газрын суурь үнэлгээ
0.02 итгэлцүүр – БХБСайдын 2015 оны 234 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг тодорхойлох аргачлалд заасан хангайн уулархаг 1-р зэрэглэлийн бүсийн итгэлцүүрийн хэмжээ
100.0 га – Газрын тухай хуульд тариалангийн зориулалтаар иргэнд ашиглуулах газрын дээд хэмжээ
10% –ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.6-т заасан газар ашиглах эрх борлуулсны орлогод татвар ногдуулах хэмжээ

07/02/2022

Зээл авах нь дээр үү, бэлэн төлсөн нь дээр үү яах вэ гээд бгаа хүмүүст би ингэж л хариулмаар байгаад байдаг...

Ипотекийн зээлд хамрагдчихсан home owners to be хүмүүсийн хувьд хамгийн гоё юм юу гээч, манай улсын инфляц 13,4 %, УБ хотынх 14-15% байгаа энэ үед цалин тэтгэвэр инфляцтай уялдаж нэмэгдэхгүй байсан ч таны сар бүр төлөх зээлийн хүү зээлийн нийт хугацааны туршид тогтмол байх явдал юм.

Мэдээж удахгүй цалин нэмэгдэнэ, зах зээл өсдгөөрөө өснө инфляцын түвшингээр биш юмаа гэхэд, тодорхой хэмжээгээр... Гоё биз?

Тэгэхээр ийм хямдхан (6%) гоё нөхцөл бүхий ипотекийн хөтөлбөр хэрэгжиж бгаа үед тэгээд зээлээ чадлынхаа хэмжээгээр аваад байх хэрэгтэйдээ..

https://www.barilga.mn/n/12764/?fbclid=IwAR3NrNncWmBNkLi5odbeViqzHQ7MVUNsddfEX8nhKrf502fkZ0tp2CsavSI #.YfiXnZe1cfo.linkБ...
01/02/2022

https://www.barilga.mn/n/12764/?fbclid=IwAR3NrNncWmBNkLi5odbeViqzHQ7MVUNsddfEX8nhKrf502fkZ0tp2CsavSI #.YfiXnZe1cfo.link

Битүүний сайхан өглөөний мэнд! Монголын туршлагатай барилгын инженерийн сайхан ярилцлага байна. Мэргэжлийн оюутнууд уншаарай.

Өмнөх дугаартаа бид дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор, Монголын анхны өвлийн спортын ордон болох "Степпе арена" мөсөн өргөө төслийн архитектурын шийдл...

|Ном унших цаг|Хүн ном уншиж байж л мэдлэгийн хүрээгээ тэлэхийн сацуу сэтгэн бодох ур чадвараа хөгжүүлдэг.Иймээс дэлхийн...
17/10/2016

|Ном унших цаг|

Хүн ном уншиж байж л мэдлэгийн хүрээгээ тэлэхийн сацуу сэтгэн бодох ур чадвараа хөгжүүлдэг.Иймээс дэлхийн сонгодог уран зохиолуудыг та бүхэнд цувралаар хүргэхээр шийдлээ. Энэ удаагийн унших номоор "Шоовдорлогдсон хүмүүс болон" "Монте Кристо гүн" зохиолуудыг хүргэж байна. Татахаар байрлуулсан байгаа share хийгээд аваарай.
НОМ ТАТАХ:
Шоовдорлогдсон хүмүүс: https://drive.google.com/file/d/0B6BOSGvgi_4Zc2pHblIwMlpzQ2s/view?usp=sharing
Монте Кристо гүн 1: https://drive.google.com/file/d/0B6BOSGvgi_4Zc2NVcEVyRm1PTHc/view?usp=sharing
Монте Кристо гүн 2:https://drive.google.com/file/d/0B6BOSGvgi_4ZNTFtTU9sbjJWT3c/view?usp=sharing
Монте Кристо гүн 3: https://drive.google.com/file/d/0B6BOSGvgi_4ZN2xubDFuV0hRUkk/view?usp=sharing

"УРАН ИЛТГЭЛИЙН СУУРЬ ЗАРЧИМ"Хүмүүс бодохдоо уран илтгэдэг хүмүүсийг ихэнхидээ худлаа ярьдаг хүмүүс гэж ойлгодог улс төр...
13/10/2016

"УРАН ИЛТГЭЛИЙН СУУРЬ ЗАРЧИМ"

Хүмүүс бодохдоо уран илтгэдэг хүмүүсийг ихэнхидээ худлаа ярьдаг хүмүүс гэж ойлгодог улс төрчдөөр ч юм уу сонгуулийн нэр дэвшигчдээр төсөөлж бодох нь элбэг. Ер нь үнэн худал үл хамааран бусад хүмүүсийг сэнхрүүлж толгойг нь эргүүлж чадаж байвал би сая уран илтгэгч боллоо гэж зарим нь боддог. Ялангуяа манай ерөнхийлэгч ёстой сайхан бурдаг сайн ярьдаг гар шүү тийм тулдаа өдий зэрэгтэй яваа гэж ярихыг нэг бус удаа сонсож байлаа. ГЭХДЭЭ тийм биш юм УРАН ИЛТГЭХ гэдэг суурь зарчимтай өөрийн гэсэн үнэлэмж хэмжигдэхүүнтэй байдаг. Түүний суурь зарчмын нэг бол

"УРАН ИЛТГЭЛИЙН МОД ЮМ"
-Логос /Логик дараалал болон барим нотолгоо/ Жишээ нь :Дэдуктив талаас (Хүн бүр ээжтэй тэгэхээр би ч та ч гэсэн ээжтэй). Энэ бол баримт юм. Мэдээж таны ярих гэж буй зүйл огт утгагүй зүйл байна гэж байхгүй ямарваа нэг аргумент санаа зангилаа бол байж л таараа тиймээс та баримттай нотолгоотой зүйлийг ярих хэрэгтэй гэсэн санаа юм. Танд баримт нотолгоо байж л таны илтгэл хүчтэй болно усны талаар ярих гэж байгаа бол ус хэдэн градусд буцалдаг хөлддөг хүний биеийн хэдэн хувь ус байдаг зэргийг мэдэж судалсны дараа ярина гэсэн үг. Та мэдэхгүй зүйлийнхээ талаар ярих гэж буй бол энэ бол илтгэл биш юм.

-Патос / Таны сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж имиж/ Жишээ нь : Адолф Гитлер өөрийн илтгэл тавьж буй зургийг зурагчнаараа авахуулж гар биений хөдөлгөөнийг сайжруулахын тулд дасгал хийдэг байж. Тэгэхээр цэх өөдөөс нь хараад хүмүүсийн өмнө ярина гэдэг утгагүй л хэрэг

-Этос /Ёс суртахуун/ хэзээ ч хэн нэгнийг гутаан доромжлох эсвэл хүмүүсийг буру зүйлд уриалан дуудахын тулд уран илтгэл байдаггүй иймээс жинхэнэ илтгэгч гэдэг хүн бол хэзээд энэ зарчмаас ухарахгүйг хичээж байх хэрэгтэй юм. Та олны өмнө гарах гэж илтгэл тавих гэж байгаа бол ядаж энэ гурван зүйлийг сайн бодож санах хэрэгтэй.

Address

ХУД 15 дугаар хороо Наадам центр
Ulaanbaatar

Telephone

+97699181128

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nexus Marketing Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share