Minukhatun

Minukhatun Та энэ хуудаснаас мэдлэг, урам зориг авах болно. Тархи судлал, Сэтгэл судлал Мэдлэгээр цэнэглэгдэж маркетингаар хуяглацгаая

1 боодол бичгийн цаас хэртэй Англи хэл дээрх бичвэрийг маань про редарторлоод өгөх хүн байна уу? Үнэ хөлсөө тохироод ред...
14/08/2026

1 боодол бичгийн цаас хэртэй Англи хэл дээрх бичвэрийг маань про редарторлоод өгөх хүн байна уу? Үнэ хөлсөө тохироод редакторлуулмаар байна.

Та нар одоо Монголоо байчихсан чинь би нь ойлгохгүй байна шүү. Молоко авсан уу? гэх юм. Молко гээч дээ… Драйгон төйрмина...
14/08/2026

Та нар одоо Монголоо байчихсан чинь би нь ойлгохгүй байна шүү. Молоко авсан уу? гэх юм. Молко гээч дээ… Драйгон төйрминал (Dragon terminal) дээр явж байна ч гэнэ үү. Зүгээр л “Дарагон дээр байна” гэнэ биз. Афтийрк хаана байна? Амаржийнгүй болчихож, арзэтик чинь хаана байдаг юм? гэгчлэн монголоор яриач дээ… Толгой эргүүлээд хариулах гэж хугацаа алдуулаад байх юм.

Миний мэдэхгүй өөр хэллэг ярианд ещё нэвтэрчихсэн юм биш биз дээ? гээд байвал муухай байгааздээ? Зүгээр өшөө их гэвэл таарна. 🤪

40-өөд нас насласан мөртлөө хааяадаа сандарсан хэвээр байна. 😅
14/08/2026

40-өөд нас насласан мөртлөө хааяадаа сандарсан хэвээр байна. 😅

Хүний тархи гэдэг их сонин шүү. 6 сарын дараа та хэрхэн амьдарч байх вэ? гэж асуухад “Ийм богино хугацаанд юу хийж амжих...
13/08/2026

Хүний тархи гэдэг их сонин шүү. 6 сарын дараа та хэрхэн амьдарч байх вэ? гэж асуухад “Ийм богино хугацаанд юу хийж амжих билээ” гэж хариулдаг мөртлөө, маргаашийн дотор баяжихыг хүсдэг. Тэгсэн атлаа 5 жилийн дараах амьдралаа төсөөлж чаддаггүй.

🔥Та өөрийгөө ганцхан асуултаар сонжоод үзээрэй Таван жилийн дараа та хэрхэн амьдарч байх вэ? гэх энгийн мөртлөө жинтэй энэ асуулт таныг бага зэрэг гацааж эсвэл бодолд оруулсан уу? Ажилд орох ярилцлага болон өөрийгөө дүгнэх хичээлүүдэд хамгийн их асуудаг энэ асуултад хүмүүс ихэнхдээ бэлэн хариулт өгч чаддаггүй.

Энэ нь таныг зорилгогүй, арчаагүй гэж дүгнээд байгаа юм биш. Хүний тархи ирээдүйг төсөөлөхдөө ямар системээр ажилладагтай шууд холбоотой.
1. Тархи ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
Хүний тархины гиппокамп буюу ой санамжийг хариуцдаг хэсэг болон урд талын тархи буюу шийдвэр гаргах, төлөвлөх хэсэг хоёр хамтарч байж ирээдүйг төсөөлдөг. Тархи ирээдүйг шинээр "зохиодоггүй". Харин өнгөрсөн үеийн ололт, амжилт, айдсаа эвлүүлснээр ирээдүйгээ төсөөлдөг. Хэрэв танд ирээдүйн талаар тодорхой туршлага, зураглал байхгүй бол тархи тэрхүү эвлүүлгийг хийж чадахгүй гацдаг.

2. Хариулж чадахгүй байгаа бол юу болоод байна вэ?
Энэ асуултад шууд хариулж чадахгүй байх нь таны тархинд дараах үйл явц болж буйг илтгэнэ.
2.1. Одоогийн өөрийг чинь ирээдүйн өөртэй чинь холбож чадахгүй байна гэсэн үг. Энэ нь та ирээдүйн өөрийгөө биш “танихгүй хүн" гэж үзэж байна. Тархи-мэдрэлийн шинжлэх ухааны судалгаагаар хүмүүс 5 жилийн дараах өөрийгөө төсөөлөхдөө огт танихгүй өөр нэг хүнийг бодож байгаатай адил тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг гэжээ.

2.2.Тархины ачаалал ба Айдас. Ямар нэгэн тодорхойгүй байдал нь тархинд аюулын дохио өгдөг. Ирээдүйгээ төсөөлөх гэхээр дарамт, бухимдал мэдрэгдэж байвал тархи таныг хамгаалахын тулд "бодохоос татгалзах" хариу үйлдэл үзүүлж байгаа юм.

2.3. Одоо цаг дээрээ хэт төвлөрөх. Хэрэв одоогийн амьдралд стресс, тулгамдсан асуудал дэндүү их байгаа бол тархи ирээдүйд биш, одоогийн "амьд үлдэх" горимдоо шижиж ажилладаг.

Нэг өүүлбэрээр хэлэхэд 5 жилийн дараах амьдралаа шууд зураглаж чадахгүй байх нь таны тархи одоодоо төвлөрч, ирээдүйн тодорхойгүй байдлаас өөрийгөө хамгаалж буйн илрэл юм. Энэ тохиолдолд алхмаар ирээдүйгээ төсөөлөхийн тулд 5 жилээр биш, ирэх 6 сар эсвэл 1 жилийн дараах жижиг зорилгуудаас эхлэн тархиа дасгаж, туршлага хуримтлуулах нь хамгийн шинжлэх ухаанч арга зам гэж тооцогддог.

Тархиа хэрхэн ажилладгаа мэдчихвэл зорилгодоо хэрхэн хүрэх арга зам чинь нээгдэнэ. Тархи гэдэг бол кино дээр гардаг шиг мөрөөдлийн амьдралыг бодит болгож чаддаг бидний цорын ганц эрхтэн шүү дээ.

Хэрэв тархи хэрхэн ажилладаг, яаж зорилго руугаа ажиллуулж сурах шинжлэх ухааны аргачлалыг сурахыг хүсвэл доорх сайтнаас мэдээлэл аваарай.
👇👇👇
https://minukhatun.art/

Хэрэв танд 90 хоногийн дасгалжуулах хөтөлбөр, багшийн зөвлөгөө хэрэгтэй бол ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ-БИ ТӨСӨЛ хөтөлбөрт хамрагдаарай.
👇👇👇
https://minukhatun.art/bi-project

О.Минухатун
Нейропсихологич

13/08/2026
ХУУЧИН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛДДалд ухамсар, тархи-түүний ажиллагаа, сэтгэлзүй, даавар болон квант физик дээр суурилсан өөри...
12/08/2026

ХУУЧИН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
Далд ухамсар, тархи-түүний ажиллагаа, сэтгэлзүй, даавар болон квант физик дээр суурилсан өөрийгөө 90 хоногт өөрчлөх шинжлэх ухааны батлагдсан арга аргачлалыг эзэмшүүлэх сургалт маань албан ёсоор 8 сарын 25-нд эхлэх гэж байна.

Нэр: Өөрийгөө сэрээ - "БИ" төсөл
Хугацаа: 100 хоног
Хөтөлбөр:
Хамгийн түрүүнд өөрийгөө таних N-SCAN500 тестийг бөглөж өнөөдрийн өөрийгөө харах боломжтой. тестын тухай мэдэхийг хүсвэл https://minukhatun.art/nscan
Энэ судалгаанй хариун дээр үндэслэж, таны давуу тал сул тал дээр чинь хөгжүүлэлт хийх, зөвхөн танд зориулагдсан хичээлүүд байх болно. Хүн бүрийн хариу өөр тул, өөр өөр хичээлүүд тухайн хүнд нь заагдах болно.

1. Тархи, далд ухамсар гэж юу? хэрхэн ажилладаг, таны тархи хэрхэн ажиллаж байгаа, хэрхэн амжилт руу чиглүүлэх тухай шинжлэх ухааны аргачлал
2. Мөнгөний блок тайлах аргачлал
3. Жинхэнэ манифест хийж сурах - шинжлэх ухаан талаас нь тайлбарласан, эргэлзээ төрүүлдэг асуултуудын хариуг өгдөг, манифестийг хэрхэн бодит амьдрал дээрээ хийж хэрэгжүүлдэг аргачлал
4. Санхүүгийн асуудлаасаа гарах хөтөлбөр
5. Өөрийгөө БИ ХЭН БЭ? ХЭН БОЛМООР БАЙНА ВЭ? ЮУ БҮТЭЭЖ ЧАДАХ ВЭ? гэсэн 3 асуултынхаа хариуг авна. Хариугаа авахаас гадна алхамчилсан, өдөрчилсөн системийн дагуу бодит амьдралаа өөрчлөх аргачлалаар сургалт явагдана.

Жич: Шинэ элсэгчид эхний 5 хоног төлбөргүй.
Шинэ болон хуучин элсэгчид, мөн төлбөрөө төлөөд сургалтандаа элсэж чадаагүй байгаа бүх хүмүүс доорх линкээр бүртгэлээ үүсгэж, 8 сарын 25-нд сургалтандаа суугаарай.
👇👇👇
https://forms.gle/gfdV7aVXnvq7JGeP8

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтнаас аваарай.
👇👇👇
https://minukhatun.art/bi-project

Та бол өөрийнхөө амьдралын зохиолч нь юм. Та бол зохиолынхоо гол дүр нь. Та зохиолынхаа найруулагч. Таны туслах дүр хэн болохыг та шийднэ. Та хэдэн төгрөгний орлоготой, хаана амьдардаг, хэнтэй амьдардаг, юуг бүтээдэг, юуны төлөө амьдардаг зэргийг бүгдийг нь та бичнэ.

Энэ 90 хоногт таны амьдралын шинэ боть ном бичигдэх болно. Өөрийнхөө төлөө шинж зохиолоо бичих “БИ” төслөө эхлүүлээрэй

О.Минухатун
Нейропсихологич

12 байгууллага болон хувь хүнд хамтран ажиллах санал тавиад бүтэлгүйтлээ. Энэ үеүүдэд сэтгэл санааны байдал маань ямар б...
12/08/2026

12 байгууллага болон хувь хүнд хамтран ажиллах санал тавиад бүтэлгүйтлээ.

Энэ үеүүдэд сэтгэл санааны байдал маань ямар байгаа гэж та бүхэн бодож байна?
Чи миний оронд байсан бол яах вэ? Итгэл үнэмшлээ өгсөн төсөл нь бүтэлгүйтээд байхаар?

Төслийн маань хэрэгцээ шаардлага нь 2 эсвэл 3 жилийн дараа угаас үүснэ. Тэргүүлэх эгнээнд орох боломж тэдгээр хүмүүст байсан. Тэд л боломжоо алдаж байгаа явдал л юм. Чамд энэ өгүүлбэрийг эсэргүйцэж “Чи л чадваргүйдээ хамтран ажиллаж чадахгүй байгаа” гэж намайг буруутгаж болно. Гэхдээ нэг үнэн бол амжилтанд хүрсэн хүмүүс угаас онцгой төрдөг юм биш. Тэд тасралтгүй оролдлого хийж, олон удаагийн бүтэлгүйтлийг даван туулсаар өнөөдрийн амжилтаа бүтээсэн юм шүү. Тэд асуудал бэрхшээлээ давсан учраас бусдад “Онцгой чадвартай”, “Бусдаас өөр”, “Илүү авьяастай” юм шиг харагддаг. Гэтэл тэдгээр хүмүүс яг чам шиг “Хүн”.

Татгалзсан хариу авна гэдэг нь нэг талаасаа чамд асуудал байгаад, чи буруу юм хийгээд, асуудлыг нь шийдэж өгч чадахгүй байгаа гэсэн үг биш шүү. Зарим хүмүүс боломжийг бүтээж, зарим нь тэр боломжийг ашиглаж байхад нөгөө хэсэг нь боломж ирэхийг хүлээдэг. Харин үлдсэн хэсэг нь боломжоо алддаг.

Яг л чи 2026 онд интернэтээр дүүрэн AI сургалт байхад түүнийг сурахгүй байгаатай адил. Яг л чи санхүүгийн тогтвортой байдлаа сайжруулахаар суралцахгүй байгаатай адил. Яг л өөрийгөө таньж дотоод өгөгдлөө сэрээж, амьдралаа өөрчлөхгүй байгаатай адил. Боломжоо алдсаар…

Тэгвэл миний хувьд 12 удаагийн оролдлогыг бүтэлгүйтэл гэж хараагүй бөгөөд туршлага хуримтлуулж дараагийн зөв хамтрагчтайгаа учрах хүртэл өөрийгөө хөгжүүлж байгаа сонирхолтой хичээл байх нь.

Хэрэв та өөрийнхөө нэг л зүйлд итгэж байвал тэр чинь боломж бүтээсэн гэсэн үг. Татгалзсан хариу өгсөн хүмүүс тэр боломжийг чинь алдаж байгаа хүмүүс юм. Тиймээс тэдний өмнөөс өөрийгөө буруутгаж, сэтгэлийн шаналалд автаж, нойр хоолоо хасч, өөрийгөө зовоох ямарч шаардлагагүй шүү.

Өөртөө л итгэ. Өөрөөс чинь өөр бодитоор үр дүн амьдралд чинь гаргах хэн ч энэ хорвоод байхгүй болохоор өөрийгөө хайрла. Өөртөө өсч хөгжих боломж олго. Өөрийгөө жаргалтай байлгаж урт удаан сайхан амьдрахдаа цаг гарга. Бусдаас битгий хамаар.

Хурууны хээ давтагддаггүй. Гэхдээ 86 тэрбумд давтагдах магадлалтай гэж эрдэмтэд үзсэн. Тэгэхээр чи бол 86 тэрбумд ЦОР ГАНЦ өөрийнхөө хувилбар юм. Чи чадна аа. Чи л өөртөө итгэ. Чи өөртөө итгэж чадвал бусад нь чамайг дагана.

О.Минухатун
Нейропсихологич

Өөрийн зан чанартаа тохирсон ажил хийвэл сэтгэлийн амгалан ирэх бус уу? ❤️‍🔥
04/08/2026

Өөрийн зан чанартаа тохирсон ажил хийвэл сэтгэлийн амгалан ирэх бус уу? ❤️‍🔥

❌Хүнийг эрүүл бус аргаар буюу мухар сүсэг, дагаж мөшгих зэргээр өөртөө татах гэж оролдох нь бодит байдлыг болон өөрийн с...
03/08/2026

❌Хүнийг эрүүл бус аргаар буюу мухар сүсэг, дагаж мөшгих зэргээр өөртөө татах гэж оролдох нь бодит байдлыг болон өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийг алдагдуулж буйн шинж юм. Тархины түвшинд энэ нь эрүүл харилцаанаас гажсан, допамины хэт өндөр хэлбэлзэлд суурилсан түгшүүртэй байдал бөгөөд сэтгэл зүйн хувьд өөрийгөө болон бусдыг хорлох эрсдэлтэй байдаг.

Хүмүүс хоорондоо яаж татагддаг талаар нейропсихологи болон биологийн үүднээс тайлбарлаж өгье.

Биологийн ба дааврын нөлөөлөл
Хүний бие махбод болон тархи анхны харцаар эсвэл харилцааны явцад тодорхой даавруудыг ялгаруулж, бие биедээ татагдах суурийг тавьдаг.
1. Феромон ба үнэр: Хүний дархлааны системтэй холбоотой биологийн мэдээллийг үнэр дамжуулан хүлээн авч, далд хэлбэрээр татагдах мэдрэмж төрүүлдэг.
2. Дааврын коктейль: Татагдах үйл явц нь голчлон допамин (таашаал, шагнал урамшуулал), норэпинефрин (сэтгэл догдлох, зүрх дэлсэх), болон окситоцин (дурлал, үнэнч байдал, дотно холбоог үүсгэгч) зэрэг даавруудын нөлөөгөөр явагддаг.

Тархины шагнал урамшууллын систем
Тархины төв хэсэгт байрлах шагналын систем нь хүнд тааламжтай мэдрэмжийг төрүүлж, тухайн хүнтэйгээ байх хүслийг улам өдөөдөг.
Өөрт таалагдсан хүнийг харах, мессеж хүлээх эсвэл хамт байх үед тархи их хэмжээний допамин ялгаруулж, аз жаргалын мэдрэмж төрүүлдэг тул тухайн хүн рүүгээ дахин дахин тэмүүлэхэд хүргэдэг.

Тархины толь эсүүд болон ижил төстэй байдал
Хүний тархинд бусдын үйлдлийг дуурайх, сэтгэл хөдлөлийг нь мэдрэх үүрэгтэй толин эсүүд байдаг. Хүмүүс үзэл бодол, үнэт зүйл, сонирхол эсвэл зан чанараараа ижил төстэй хүнтэй таарахад тархи үүнийг "аюулгүй, танил орчин" гэж хүлээж авч, илүү хурдан татагддаг.

Далд ухамсрын хэрэгцээ ба сэтгэл зүйн дурсамж
Хүний тархи бага насны орчин, өссөн хэв маяг болон өнгөрсөн амьдралын туршлагаас улбаалан тодорхой төрлийн зан авиртай хүнийг "өөрийн хүн" гэж хүлээж авах далд хөтөчтэй байдаг. Энэ нь заримдаа яагаад яг тийм хүнийг сонгоод байгаагаа ухамсарлахгүйгээр татагдахад хүргэдэг.

Харин энэ бүсгүй шиг мухар сүсгээр нэгнээ хорлож, магадгүй эдгэшгүй өвчин, харшил тараагаад байв аа. Нөгөө талаас байгууллагын сэтгэл зүйч нь хүмүүсээ анхааралдаа авч, тестэлж, болзошгүй эрсдэлээс аль аль талыг нь хамгаалж баймаар юм уу?

Нөгөө талаас таны хүүхэд ийм зүйл хийгээд эсвэл өртөж байхвий…

О.Минухатун
Нейропсихологич

Address

Frazer Town
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97690914441

Alerts

Be the first to know and let us send you an email when Minukhatun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share