Brainstorm Branding Agency

Brainstorm Branding Agency ⚡️ We are a agency based in Mongolia. We love creating brands that tell your stories.

Брэнд хөгжүүлэлт | Дизайн | Сав баглаа боодол | Ребрэндинг | Брэнд стратеги | Лого дизайн | Брэндбүүк

Утас: 70150111; 93001020

NBC телевизийн алдарт "On Brand" шоу монголд ирлээ! Энэхүү шоуны олон улсын анхны форматыг Central TV олны хүртээл болго...
28/07/2026

NBC телевизийн алдарт "On Brand" шоу монголд ирлээ!

Энэхүү шоуны олон улсын анхны форматыг Central TV олны хүртээл болгохоор гэрээ байгуулж, хөтлөгчөөр тус телевизийн Гүйцэтгэх захирал Г.Анхбаяр болон маркетингийн салбарын экспертүүд болох Юнител группын Маркетингийн захирал А.Энхчимэг, Брэйнсторм компанийн Гүйцэтгэх захирал Б.Одбаяр нар ажиллахаар зэхэж байна.

Маркетингийн кампаант ажил хэрхэн өрнөдөг, бүтээгдэхүүн хэрэглэгчийн зүрх сэтгэлд хэрхэн байр суурь эзэлж, маркетингийн зөв стратеги нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэдгийг энэхүү сонирхолтой шоунаас үзээрэй!

Оролцогчид оюун ухаан, бүтээлч чадвар, алсын хараагаараа өрсөлдөж, хүч сорих бөгөөд өрсөлдөөний үр дүн бодит зах зээлд, бодит ажил болж илрэх болно.

Удахгүй уулзацгаая 🤘🏼

09/07/2026

Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай. Сайхан наадаарай! Happy Naadam Festival 🇲🇳

Бид багтаа копирайтер, маркетингийн болон төслийн менежер урьж байна!  Брэйнстормын хурдтай, эрч хүчтэй хамт олонд нэгдэ...
09/06/2026

Бид багтаа копирайтер, маркетингийн болон төслийн менежер урьж байна! Брэйнстормын хурдтай, эрч хүчтэй хамт олонд нэгдэн, бүтээлч нь дэндсэн төслүүдийг хамтдаа “базах” авьяаслаг копирайтер, бүтээлч маркетингийн менежер, шаламгай төслийн менежерийг хүлээж байна.

CV-гээ [email protected] мэйлээр илгээгээрэй. Бид холбогдох болно!

TDB Asset Management :TDB Asset Management нь монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүл...
26/05/2026

TDB Asset Management

:
TDB Asset Management нь монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч компаниудын нэг юм. Хөрөнгө оруулалтын найдвартай, туршлагатай түнш гэж салбартаа танигдсан ч олон нийтэд тус брэнд TDB банкны нэг хэсэг гэж ойлгогдох нь түгээмэл байв. Үүнд нөлөөлөх хүчин зүйл нь оновчтой брэнд стратеги ба түүнд суурилах хүчтэй брэнд өнгө төрх, агуулга дутмаг байсан явдал юм.

Тиймээс брэндийг цогцоор нь шинэчлэн, ялгарал бүхий өнгө төрх, хүчтэй, тогтвортой имидж бүрдүүлэн, зах зээл дэх байр суурийг илүү тодорхой болгох шаардлага үүсэв. Мөн зорилтот хэрэглэгчдэд хүрэх дижитал сувгуудын өнгө төрх, мессежингийг дахин боловсруулж, хүлээн авагчдад төвөггүй танигдах хэрэгцээтэй гэж тодорхойллоо.

:
Зах зээлд дижитал, орчин үеийн өнгө төрхтэй хөрөнгө оруулалтын компаниуд хүч түрэн гарч ирж буй энэ үед TDB Asset Management-ийг дараах байдлаар ондоошил үүсгэн ре-брэндинг хийхэд анхаарав.

Мэргэжлийн ур чадвараар тэргүүлэгч, эрсдлийн сайн удирдлага бүхий компани болохыг илэрхийлж, урт хугацаанд үнэ цэнтэй, итгэлцэл дүүрэн брэнд төлөвшүүлэхэд чиглэсэн стратеги, мессежинг боловсруулж, дизайны ажлыг гүйцэтгэлээ.

Брэндийн мотифыг монголын эртний зоосноос санаа аван бүтээж, орчин үеийн өнгө төрхтэй хослуулсан. Зоосны ирмэг хэсэг нь сумны зэвийг илэрхийлэх ба хурд, өсөлт гэх агуулгад тохирно.

Брэндийн үндсэн өнгө хар хөх болон саарал өнгө нь ажил хэрэгч, албан ёсны, мэргэжлийн байдлыг илтгэж буй. Туслах өнгө бронз буюу бор шаргал өнгө нь зоос ба эд баялаг, мөн премиум төрхийг агуулна. Харин улбар өнгө нь хүчтэй туслах өнгөөр дэмжин ажиллаж, илүү тод, орчин үеийн, залуу төрхийг бүрдүүлж өгсөн.

Бичиглэлийн типограф: TT Interphases Pro- Тэр бүр өргөн ашигладаггүй, үнэ цэнтэй фонт ба албан ёсны, корпорэйт коммуникацид тохирох фонт юм.

Ийнхүү цогц ре-брэндинг хийснээр тус брэндийн ялгарал танигдалт сайжирч, мэргэжлийн өнгө төрхтэй, хөрөнгө оруулалтын салбарын премиум тоглогч болон шинэчлэгдлээ.

Харилцагч: TDB Asset Management
Гүйцэтгэл: Brand strategy, Visual, Design

TDB Asset Management


TDB Asset Management is one of Mongolia’s leading professional investment management companies. While widely recognized within the industry as a trusted and experienced partner, the brand was commonly perceived by the general public as simply an extension of TDB Bank, rather than a distinct, independent entity. This was largely due to the absence of a clear brand strategy, a differentiated visual identity, and consistent messaging.

As a result, a comprehensive brand refresh became necessary, one that would establish a sharper market position, build a strong and consistent image, and clearly differentiate TDB Asset Management in an increasingly competitive market. This also meant rethinking the brand’s presence across digital channels to ensure it communicates effectively and is easily recognizable by its target audience.


At a time when digitally-native, modern investment firms are rapidly emerging, the focus was on repositioning TDB Asset Management through a full rebrand built around meaningful differentiation.

A new brand strategy and messaging were developed to convey the company’s leadership in professional expertise and risk management, anchoring the brand around long-term value and trust. Design ex*****on followed in alignment with this strategic foundation.

The brand motif draws inspiration from ancient Mongolian coins, reinterpreted through a contemporary lens. The coin’s edge is abstracted into an arrowhead form, symbolizing speed and growth.

The primary brand colors; dark navy and gray communicate a sense of authority, professionalism, and credibility. Bronze serves as the secondary color, evoking wealth, value, and a premium quality. Amber orange functions as a bold accent, adding energy, modernity, and a forward-looking character to the visual system.

Typography: TT Interphases Pro - a refined, less commonly used typeface that aligns seamlessly with formal, corporate communication.

The result of this comprehensive rebrand is a distinctly recognizable, professionally positioned brand, firmly establishing TDB Asset Management as a premium player in the investment sector.

Client: TDB Asset Management
Scope: Brand Strategy, Visual Identity, Design

Happy design day! Дизайн бол бүтээлч хөдөлмөр, ур ухаанаар дэлхийг илүү гоо үзэсгэлэнтэй, утга учиртай болгох үйл юм! Бү...
27/04/2026

Happy design day! Дизайн бол бүтээлч хөдөлмөр, ур ухаанаар дэлхийг илүү гоо үзэсгэлэнтэй, утга учиртай болгох үйл юм! Бүтээлч салбарынхандаа Дизайны өдрийн мэнд хүргэе!
Жич: дизайн/ дизайнерууд үгүй бол пост нэг иймэрхүү

Address

ICC Tower, 13th Floor, Jamiyan Gun Street-9, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670150111

Alerts

Be the first to know and let us send you an email when Brainstorm Branding Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Brainstorm Branding Agency:

Shortcuts

Share